Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
Нүүр « Номын тус
МОЛОМ ТОЙНЫ МААНЬ
  Молом тойны маани
 
Молом тойны маанийгаа 
Монгол түмэн сонсоорой 
Монголын олон хүмүүсээ 
Миний ээжийг үзээ юү

УМ МА НИ БАД МЭ ХУМ 3

Ганжуур номоо үүрээдээ
Галавын орныг тойръё доо
Галавын олон хүмүүс ээ 
Миний ээжийг үзээ юү

УМ МА НИ БАД МЭ ХУМ 3

Лхүнбэн номоо үүрээдээ
Лусын орныг тойръё доо
Лусын олон амьтдуудаа
Миний ээжийг үзээ юү 

УМ МА НИ БАД МЭ ХУМ 3

Данжуур номоо үүрээдээ 
Даяны орныг тойръё доо 
Даяны олон хүмүүсээ 
Миний ээжийг үзээ юү

УМ МА НИ БАД МЭ ХУМ 3

Тарва номоо үүрээдээ
Тамын орныг тойръё доо
Тамын олон амьтдуудаа 
Миний ээжийг үзээ юү 

УМ МА НИ БАД МЭ ХУМ 3

Жадамба номоо үүрээдээ
Жагарын орныг тойръё доо
Жагарын олон хүмүүсээ
Миний ээжийг үзээ юү 

УМ МА НИ БАД МЭ ХУМ 3

                                                                                                                                               www.budda.mn
 
Уншсан: 2406
Сэтгэгдэл бичих
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BUDDA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 70111922 утсаар хүлээн авна.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэлүүд Нийт: 9
12
Бусад цэс
This text will be replaced
Реклам, сурталчилгаа
РЕКЛАМ СУРТАЛЧИЛГАА
240 x 250px
2008-2015 © Будда.мн, Хөгжүүлэгч DzCMS