Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
Нүүр « Мэдээ, Мэдээлэл
Тарни , дээдийн номыг унших ёс
     Сэрдог номун хан Лувсанчүлтэмийн зохиол “Удиртгал дөрвөн их хөтөлбөр”-ийн нэг “Дорсэмгомдой”-н хөтөлбөрт тарни унших ёсыг айлдахдаа буруу уншихын найман гэмээс хагацаж зөв унших ёстой хэмээсэн байна. Буруу уншихын найман гэм нь:

1. Тарнийг хэтэрхий хурдан унших

2. Хэт удаан

3. Хэт чанга дуугаар

4. Хэт сул дуугаар

5. Тарни уншиж байх үед бусадтай ярих

6. Аливаад алгасрах

7. Эгшиг үсгүүдийг уншихгүй гээх, орхих

8. Тарнийн дуудлагыг доройтуулах зэрэг нь буруу уншихын найман гэм нь болно.
   Эдгээр найман гэмээс хагацаж зөв унших талаар “Бүнсанги шүйби жүд” номонд:
Тарни унших үед хурдан удааныг тохируулж тааруулан
Дуугаа хэт чанга биш, дэндүү сул биш жигдхэн
Утгыг санаж, ярих болон аливаад сатаархахыг тэвчиж
Үг, эгшиг, тарнийг гүйцэд тод хэлж уншина.
хэмээн айлдсанчлан уншиж буй тухайн тарнийхаа үг, утгыг сайтар санан унших аваас тарнийг уншсаны буяныг хурааж, тарнийн эрдэм, хүч чадал өөрт шингэх болно.

 



                                                                                                                                                            www.budda.mn







 
Уншсан: 1861
Сэтгэгдэл бичих
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BUDDA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 70111922 утсаар хүлээн авна.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэлүүд Нийт: 1
Бусад цэс
This text will be replaced
Реклам, сурталчилгаа
РЕКЛАМ СУРТАЛЧИЛГАА
240 x 250px
2008-2015 © Будда.мн, Хөгжүүлэгч DzCMS