Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
Нүүр « Номын тус
Бурхан багшийн тангараг
 
    1. Хүмүүст хорвоогийн шунал тачаалаас салж ангижрах туйлаас хэцүү. Эрт дээр үеэс тэд муу үйл үйлд төөрөлдөж буй билээ. Тиймээс ч тэд Бурхан багшийн мөн чанартай боловч, түүнийгээ илрүүлэн гаргаж үл чадна. Хүний зан чанарыг сайн мэддэг Бурхан багш аль дивангарын үеэс бодьсад болохоор шийдэж, Дээд зэргийн энэрэнгүй, нигүүлсэнгүй сэтгэлийг үзүүлэн хүмүүсийг айж эмээх, зовж зүдрэхээс ангижруулж эхэлсэн юм. Үүний тулд Тэрбээр олон тангараг өргөж, өөрт нь ямар ч хүнд сорилт тохиолдсон бололцоотой бүхнийг хийхээ амалж:
а) Хэдийгээр би Бурхан багш болох боловч, миний ертөнцөд төрж буй хүмуүс Бурханы хутгийг олж чадахгүй буюу гэгээрэхгүй бол би өөрөө гэгээрэхгүй;
б) Хэдийгээр би Бурхан багш болох боловч, миний гэрэл гэгээ хязгаарлагдмал, ертөнцийн өнцөг булан бүрт хүрэхгүй бол би өөрөө гэгээрэхгүй;
в) Хэдийгээр би Бурхан багш болох боловч, миний амьдрал хязгааряагдмал, тодорхой он жилд багтахаар байвал би өөрөө гэгээрэхгүй;
г) Хэдийгээр би Бурхан багш болох боловч, ертөнцийн бүх арван зүгийн орны бурхад миний нэрийг магтан дуулж алдаршуулахгүй бол би өөрөө гэгээрэхгүй;
д) Хэдийгээр би Бурхан багш болох боловч, ертөнцийн бух арван зүгийн орны хүмүүс миний сургаалд гүн гүнзгий итгэн сүсэглэж, миний ертөнцөд мэндлэхийг хүсч, миний нэрийг амандаа арав давтавч тэгж чадахгүй бол би өөрөө гэгээрэхгүй;
е) Хэдийгээр би Бурхан багш болох боловч, миний сургаалыг дагахаар шийдсэн ертөнцийн бүх арван зүгийн орны хүмүүс олон буяныг үйлдэж миний ертөнцөд мэндлэхийг чин сэтгэлээсээ хүсээд үхэхэд нь, би агуу их бодьсад нарын хамт тэдний өмнө тодрон гарч ирэхгүй бол өөрөө гэгээрэхгүй;
ж) Хэдийгээр би Бурхан багш болох боловч, ертөнцийн бүх арван зүгийн орны хүмүүс миний тухай танин мэдээд, миний ертөнцийн тухай мөрөөдөж, тэнд мэндлэхийг чин зүрхнээсээ хүсэн буяны үрийг таривч тэгэж чадахгүй байвал би өөрөө гэгээрэхгүй;
з) Хэдийгээр би Бурхан багш болох боловч, миний ертөнцөд төрөл олсон хэн ч гэсэн Бурхан багш болж бусад хүмүүсийг сургаж, тэднийг гэгээрэл, Их нигүүлсэнгүй сэтгэлийн буян руу залж чадахгүй бол би өөрөө гэгээрэхгүй;
и) Хэдийгээр би Бурхан багш болох боловч, миний гэрэл гэгээ гийсэн ертөнцийн бүх арван зүгийн орны хүмүүс бие сэтгэлээрээ эс тайвширч, энэ ертөнцөд бусдаас илүү болохын хүслээр бадрахгүй бол би өөрөө гэгээрэхгүй;
к) Хэдийгээр би Бурхан багш болох боловч, ертөнцийн бүх арван зүгийн орны хүмүүс намайг таньж мэдээд амьдрал, үхлийн тухай нарийн үнэнийг эс ухаарч, гүн их оюун ухааныг эс олвол би өөрөө гэгээрэхгүй Би эдгээр тангаргийг өргөж байна. Хэрэв миний энэ бүх хүсэл эс биелвээс 6и өөрөө гэгээрэхгүй. Би бээр шавхагдашгүй гэрэл гэгээний эх булаг болж, бүх орныг гийгүүлэн гэрэлтүүлж хүмүүсийг төөрөгдлөөс ангижруулж, хүмүүст сургаалын санг нээж, газар сайгүй буяныг үйлдэх болно.
 
2. Бурхан багш эдгээр тангаргийг өргөөд, урт удаан хугацаанд хязгааргүй их буяныг үйлдэж Өөрийн Ариун цагаан ертөнцийг бүтээж, аль дивангарт Бурхан багш болоод, одоо өөрийн сургаалыг Өөрийн Ариун гэгээн оронд заан номлож байна. Энэхүү ариун цагаан ертөнцөд цэвэр ариун, амар амгалан байдал ноёрхож байдаг юм. Энд төөрөгдөл үгүй, гагцхүү гэгээрэхийн баяр баясгалан буй. Хувцас хунар, хоол хүнс, аливаа гоо сайхан юмс энэхүү ертөнцийн оршин суугчдын хүслээр буй болдог. Ариухан салхи намуухан сэвэлзэж, эрдэнэсийн моддыг үл мэдэг ганхуулахад гэгээн сургаалыг номлогч дуу хоолой агаар мандлыг дүүргэж, сонсож буй бүгдийн сэтгэлийг ариутгана. Энэ ертөнцөд өнгө бүрийн тансаг анхилуун үнэртэй лянхуа цэцэглэж байдаг. Цэцэг болгон өөр өөрийн гэрэл гэгээг сацруулах хязгааргүй олон дэлбээтэй юм. Гэрэл болгон Бурхан багшийн оюун ухааныг номлож, анирхан сонсогч бүгдийг энх тайван, амар амгалан бүхий Бурхан багшийн зам мөрөөр зална.
3. Бүх арван зүгийн орны Бурхан багш нар энэхүү Бурхан багшийн буяныг магтан дуулна. Энэхүү бүрхан багшийг мэдсэн хэн боловч Түүнд баяр баясгалантайгаар итгэвэл Түүний ертөнцөд мэндэлнэ. Энэхүү Бурхан багшийн ертөнцөд очсон хэн боловч мөнх насыг олж, бусад хүмүүсийг аврахын хүслээр бадарч, энэхүү ариун үйл хэрэгг өөрийгөө буй чигээр нь зориулмуй. Тэд ийм хүслээр шатан бадарч, дасаж дадсанаасаа ангижиран, хүний оршихын мөнх бусыг танин мэднэ. Тэд зөвхөн өөртөө бус, бусдад тустай үйлийг эхэлж, бусдын итгэл найдвар, зовлон зүдүүрийг хуваалцана. Тэд хорвоогийн амьдралын аливаа хүлээс, дадал заншлаас чөлөөтэй буюу. Тэд энэхүү ертөнц зовлон зүдүүрээр дүүрнийг мэдэх бүлгээ. Тэд Бурхан багшийн энэрэнгүй, нигүүлсэнгүй сэтгэл эцэс төгсгөлгүй, зах хязгааргүйг сайн мэднэ. Тэдний санаа сэтгэлд аливаа дадал заншил байхгүй. Тэд өөрийгөө бусдаас, бусдыг өөрөөсөө өчүүхэн бээр үл ялгадаг. Тэд төгс эрх чөлөөтэй билээ. Тэд хашаа л бол хаашаа явж, урагшаа ч тэр, арагшаа ч тэр хөдөлж чадах боловч Бурхан багшийн энэрэнгүй, нигүүлсэнгүй сэтгэлийг хүртэх ёстой хүмүүсийн хамт үлдэх нь дээр гэж үздэг. Тиймээс Бурхан багшийг таньж мэдсэн хэн боловч Бурхан багшийн алдрыг ганц удаа ч гэсэн баяр баясгалантайгаар давтвал Бурхан багшийн ерөөлийг хүртэнэ. Бүх хүн Бурхан багшийн сургаалыг анхааралтайяа сонсч, амьдрах, үхэхийн ертөнцийг бүхэлд нь залгисан гал руу Тэрбээр дахин дагуулан  явж буй мэт санагдсан ч Түүнийг дагах хэрэгтэй. Хэрэв хүмүүс үнэхээр гэгээрэхийг хүсвэл Бурхан багшийн тусыг гуйх хэрэгтэй. Бурхан багшийн туслалцаагүйгэзр жирийн хүн гэгээрч чадахгүй.
4. Одоо ч Бурхан багш биднээс тун холгүй байгаа юм. Хэдийгээр түүний ертөнц асар хол оршивч, Бурхан багш Өөрөө түүний тухай бодож буй бүх хүний сэтгэлд амьдарч байдаг. Хэрэв сэтгэлд оршиж буй энэ Бурхан багшийн дүрийг төсөөлвөл Тэрбээр тоолж баршгүй алтан гэрэл туяагаа тал тал тийшээ түгээж, 84 мянган дүр төрхийг үзүүлнэ. Дүр, төрх бүр мянган туяаг цацруулна. Туяа бүр Бурхан багшийн тухай хэн бодно, түүнийг гэрэлтүүлж, хэзээ ч үл орхих билээ. Бурхан багшийг харж буй хүн Түүний сэтгэлийг үзнэ. Түүний сэтгэл нь дээд зэргийн энэрэнгүй болой. Тэрбээр Өөрт нь итгэж сүсэглэсэн бүхнийг авраад зогсохгүй, Мөн Өөрийнх нь энэрэнгүй сэтгэлийг үл мэдэх, эсвэл Өөрийг нь мартсан хүмүүсийг ч аварна. Бурхан багш Өөрт нь итгэн сүсэглэдэг хүнд Өөртэйгээ нийлэн нэгдэх бололцоо олгоно. Түүний тухай үргэлж бодвол Тэрбээр Өөрөөрөө аливаа юмыг дүүргэж чадах тул хүн болгоны сэтгэлд нэвтрэн орно. Тиймээс хүн Бурхан багшийн тухай бодоход, санаа сэтгэл нь Бурхан багшийн тод томруун дүр төрхийг олж, улмаар өөрөө Бурхан багш болно. Сүсэг бишрэл сайтай, зөв шударга явдалтай хүний сэтгэл нь Бурхан багшийн сэтгэл юм.
5. Бурхан багш олон дүр төрхтэй. Тэрбээр хэний ч өмнө тухайн хүн авьяас чадварынхаа дагуу Бурхан багшийг ухааран ойлгохтой нь дүйж тохирох дүрээр тодорно. Бурхан багш ертөнцийг тэр чигээр нь Өөрөөрөө дүүргэж, Тэрбээр эцэс төгсгөлгүй, зах хязгааргүй чанартай болой. Тэрбээр хүний ухаанд танигдашгүй бүлгээ. Бурхан багшийг сансар огторгуй, байгаль дэлхий, хүн болгоны аль алинаас нь олж харж болно. Бурхан багшийн нэр алдрыг давтсан хүн бүхэн Түүнийг олж харч чадна. Тэрбээр уг хүн дээр заавал хоёр бодьсадыг дагуулан ирнэ. Бурхан багш бүхий л ертөнцөд орших боловч Түүнд итгэж сүсэглэдэг хүн л Түүнийг олж харна. Бурхан багшийн харьцангуй нэгэн дүртэй учирсан ч хүн зол жаргалыг олно. Тиймээс жинхэнэ Бурхан багштай учирвал улам их, унэхээр хэмжээ хязгааргүй жаргалыг олно.
6. Энэ Бурхан багшийн сэтгэл нь гагцхүү Дээд зэргийн энэрэнгүй нигүүлсэл, оюун ухаан учраас Бурхан багш ямар
 
 
ч хүнийг аварна. Хүн мунхагаасаа болж хүнд хэцүү гэмт хэрэг үйлдэж, санаа сэтгэлдээ ховдог хомхой, уур уцаарыг үржүүлж, атгаг муу санааг өвөрлөж, худал ярьж, илүү дутуу чалчиж, хараал урсгаж, хоёр нүүр гаргаж, амьтан алж, хулгай хийж, хуялд автаж, өөрөөр хэлбэл арван хар нүглийг үйлдэж байдаг бөгөөд муу үйлсээсээ болж ирээдүйд үүрд зовж зүдрэх ялыг авдаг. Хүнийг амьсгал хурааж байхад сайн найз нь ирж хэлэх: "Өмнө чинь чамайг зовлон зүдүүр хүлээж байна. Одоо чи Бурхан багшийн тухай бодож ч чадахгүй байна. Тэгвэл чи ядахдаа Түүний нэрийг давт". Хэрэв хүн сэтгэл санаагаа төвлөрүүлж Бурхан багшийн нэр алдрыг хэдэнтээ хэлбэл, давтах болгонд нэгэн томоохон нүгэл нь цайрч, улмаар эцэс төгсгөлгүй төөрөн хэсүүчлэхийн ертөнцөөс аврагдана. Хэрэв хүн Бурхан багшийн нэрийг давтвал нүгэл нь арилж эцэс төгсгөлгүй төөрөн хэсүүчлэхийн ертөнцөөс аврагдана. Хэрэв тэрбээр чин сэтгэлээсээ залбирвал бүр ч амархан бүтнэ. Үнэхээр Бурхан багшид мөргөн залбирч буй хүн цагаан лянхуа  адил сайхан бүлгээ. Энэрэнгүй сэтгэл, оюун ухаан хэмээх хоёр бодьсад, тэр хүнд газарчилж зөв зам мөрөөр залж, Бурхан багшийн ертөнцөд авчирна. Тиймээс бүх хүн "Наму Амида бицу" буюу "Аминдава нэрт Цаглашгүй гэрэлт бурханд мөргөмүй" гэсэн үгсийг цээжлэх ёстой юм. Эдгээрийг тогтоох нь Бурхан багшийн нэрийг цээжилнэ гэсэн үг.

                                                                                                                                                                      www.budda.mn


 
 
 
 
Уншсан: 817
Сэтгэгдэл бичих
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BUDDA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 70111922 утсаар хүлээн авна.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэлүүд Нийт: 0
Бусад цэс
This text will be replaced
Реклам, сурталчилгаа
РЕКЛАМ СУРТАЛЧИЛГАА
240 x 250px
2008-2015 © Будда.мн, Хөгжүүлэгч DzCMS