Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
Нүүр « Номын тус
ОЧИРООР ОГТЛОГЧИЙН ТУС ЭРДЭМ 10
   Бас бус шажин номын үл хэрэглэгч улс байжээ. Тэр улсын нэгэн баян гэрийн эзэн нэгэн номт бярманы охиныг гэргий болгон аваад цэнгэн жаргаж суутал гэрийн эзэн гэнэт өвчин хүртэж, элдэвчлэн засуулваас эс анагаагдсанд гэргий нь нэгэн аглаг буйд ариун газар очиж, сайн үнэртнийг шатааж, чин сүсэг бишрэлээр мөргөж цомцойн суулгаад гараараа наминчилж « Нисваанисын хир буртгаар бүрхэгдсэн нүгэлт эр, эм бид хоёрыг нигүүлсэж, миний гэрийн эзний өвчинг анагаах аргыг арван зүгийн аугаа хүчин, адистидыг төгссөн бурхад илт үзүүлэн соёрх хэмээн залбирсанд Очироор огтлогч судрыг уншуулсугай гэсэн дуу гарахыг сонсч тэсгэлгүй баясаад Очироор огтлогч судрыг хамаг зүгүүдээс эрвээс эс олоод хөрөг ба туг, шүхэр, манжлага, цоморлиг сэлтийг дэлгээд сайн үнэртнүүдийг шатааж Очироор огтлогч судар лугаа түргэн уулзуулан соёрх хэмээн залбирсаны дараа нэг аяга тахимлаг нэгэн дэвтэр авч ирээд чиний гэрийн эзний өвчинг анагаахын тул ядам Очироор огтлогч судрыг залж ирлээ хэмээн өгүүлээд өгсөн дор тэр гэргий орой дээрээ тавиад тэр тойнд мөргөхийн зуур тэр хувилж үзэгдэхгуй болов.
   Тэр гэргий Очироор огтлогч судрыг залж ирээд долоо хоног уншуулсанаар өвчин нь даруй эдгэрч зүс царай, хүчин чадал, сүр жавхлан нь урьдаас сайн болсонд тэр орны улс ийн өгүүлэлдвэй. Энэ Очироор огтлогч гагц энэ гэрийн эзэнд туслах буюу эсвээс аливаа хүний өвчнийг анагаах буюу хэмээн хэлэлцвээс эс мэдээд тэндээс нэгэн мэргэн номч тойнд нэгэн түшмэл очиж учрыг нь асууваас тэр тойн өгүүлрүүн: Түшмэл ээ чи сонс! Ялж төгс нөгчсөн бурханы номын алиныг ч шүтэж чадваас үл чадах үйл нэгээхэн бээр ч үгүй бөлгөө. Ялангуяа Очироор огтлогч билиг барамид нэр их хөлгөн судар аливаа үйлс дор нэн үлэмж сайн. Тэр юуны тулд хэмээвээс энэ билиг барамидыг эрт нөгчсөн Түүнчлэн ирсэн номлосон, эдүгээ Ялж төгс нөгчсөн бурхан номлосон бас ирээдүйн сайн галавын Түүнчлэн ирсэн бурхад номлосоор байх юмаа. Тэдгээр нь юуны тулд номлов хэмээвээс найман түм дөрвөн мянган нисваанисын гэмийг арилгаад зузаан бэрх нүгэл хилэнцийг эвдэхийн тулд болой. Өвчний үндэс хий, шар, бадгана өдүүлбэр нь уур, мунхаг, тачаангуй идээ, явдал бас гадны олон хорлол буй. Үүнийг арилгаж чадна. Үхэх цаг бологсодын өвчин эс эдгэвч гурван муу заяанд үл төрмүй.
    Энэ хойд хоёрт энэ номын адистидын чадлыг санаж явах тухай номлосон судар юм гэсэнд тэр түшмэл хойш буцаж ирээд улс орондоо бүрэн өгүүлвээс сонсож сүсэг бишрэл төрж эв найрамдалтай зургаан нутаг улс нь номонд орж энэ номыг ядам болгон шүтэв. Үүний учир хөгшин хүмүүсийн хуучин өвчин эдгэж, алив мэргэдийн үл чадсаныг чадсан тул улам шүтэх болов. Тэр гэрийн эзэн, гэргий хоёр насны эцэс дор Сугавадын оронд төрөв. Тэр хоёрын шүтсэний ач тусаар номгүй улсууд ном дор орсон АРАВДУГААР ЗҮЙЛ БОЛОЙ.

                                                                                                                                                          www.budda.mn
 
Уншсан: 1727
Сэтгэгдэл бичих
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BUDDA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 70111922 утсаар хүлээн авна.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэлүүд Нийт: 3
Бусад цэс
This text will be replaced
Реклам, сурталчилгаа
РЕКЛАМ СУРТАЛЧИЛГАА
240 x 250px
2008-2015 © Будда.мн, Хөгжүүлэгч DzCMS