Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
Нүүр « Номын тус
Лүйжин
     Лүйжин уналын наманчлага энэ номыг "шавaгыг" Түвдийн их бандид Донёдоржын зохиол бөгөөд лүйжингийн анхааран авагч зоч нар гэм унал юу гарснаа Мажиглавдонма хандын өмнө залбиран наманчилдаг ажээ.
   Номын дамжлага, ая данг 9-р дүрийн Богд гэгээн шавь нартаа өвлүүлжээ.
   Лүйжин гэдэг номыг уншиж байгаа газрын, сонсч байгаа хүний  муу муухай бүхэн арилдаг гэж үздэг. Хүмүүсийн өдөр тутмын амьдралд олон ад зэтгэр таарч өнгөрч байдаг. Тэгвэл тэр бүгдийг арилгахад лүйжин гэдэг номын утга оршиж, хамаг амьтан зургаан зүйлийн амьтны тусын тулд  сайн сайхны төлөө зориулагддаг.
 
Ачит лам багшийгаа
Авралын орон хэмээн мэдэлгүй
Сүжиг бишрэл минь өчүүхэн байсныг
Хувилгаан Ханд эхийн өмнө наманчилъя.
 
Энэ хойтын амар жаргалан ямар байх нь
Язгуурын ламаас гарсныг мэдэлгүй
Шид бүтээлийг бусдаас хайснаа
Хувилгаан эхийн өмнө наманчилья.
 
Өөрийн сэтгэлийн мөн чанарыг 
Номын лагшин мөн хэмээн үл мэдээд
Бурханыг бусдаас хайснаа
Хувилгаан Ханд эхийн өмнө наманчилья.
 
Би-д барих үзлийн угийг таслахыг
Анхааран авч мэдээгүйгээс хорлолыг
Тэнгэр чөтгөрөөс эрж хайснаа
Хувилгаан Ханд эхийн өмнө наманчилья.
 
Гурван орчлонгийн хамаг амьтдыг
Эцэг эх хэмээн үл мэдсэнээр
Бусдад хорлол юу хүргэснээ
Хувилгаан Ханд эхийн өмнө наманчилья.
 
Хайрлан хүндэтгэх номын нөхдөө
Баатар дагинас хэмээн мэдээгүйгээс
Атаархал мөчөөрхөл төрүүлсэнээ
Хувилгаан Ханд эхийн өмнө наманчилья.
 
Биеийн өглөг үл өгөн шунаж
Бузараа арилгана хэмээн, үл мэдэн
Биеэ энхрийлэн барьж үйлдсэнээ
Хувилгаан Ханд эхийн өмнө наманчилья.

                                                                                                                                                                  www.budda.mn



 
Уншсан: 6057
Сэтгэгдэл бичих
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BUDDA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 70111922 утсаар хүлээн авна.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэлүүд Нийт: 39
12345
Бусад цэс
This text will be replaced
Реклам, сурталчилгаа
РЕКЛАМ СУРТАЛЧИЛГАА
240 x 250px
2008-2015 © Будда.мн, Хөгжүүлэгч DzCMS