Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
Нүүр « Мэдээ, Мэдээлэл
Аз жаргалын яамтай улс
    Бутан улсад Аз жаргалын яам гэж байдаг. Аз жаргалын яамтай дэлхийн цорын ганц улс гээд төсөөл дөө.
Түүнчлэн Бутан бол тантри буддизмыг албан ёсны шашнаар өргөмжилсөн цорын ганц улс. Иймээс Бутан улсын Засгийн газрын гол зорилго бол иргэн бүрээ аз жаргалтай болгох. Үүнийгээ ч Үндсэн хуулийнхаа 9-р бүлэгт тусгажээ.
2008 оны 8-р сарын 24-нд "Бүх ард түмний аз жаргалын комисс" (Gross National Happiness Commission) гэсэн төрийн байгууллага байгуулагджээ. Тус комиссыг Ерөнхий сайд нь тэргүүлдэг аж.
Хамгийн сонирхолтой нь, хүн амын тооллогын үеэр "Та аз жаргалтай юу?" гэсэн 22 асуултыг ард иргЙэдээсээ асуудаг юм байна.
Хүн амын сүүлийн тооллогын үеэр 2005 онд ард иргэдийн 45.2% нь энэ асуултад "Маш их жаргалтай" гэж хариулсан бол 51.6% нь "Аз жаргалтай байна" гэж, зөвхөн 3.3% нь "Тийм ч жаргалтай биш" гэжээ.
Манай Монгол Улсад ийм санал асуулга явуулбал ямар хариу гарахыг бодохоос ч аймаар.
Бутан улсад Дотоодын нийт бүтээгдэхүүн гэдэг ойлголтыг илүү ойлгомжтой үзүүлэлт болох "үндэсний нийт аз жаргал"-аар сольжээ.
Ийнхүү Бутан улс Аз жаргалыг үндэсний бодлогынхоо магнайд залжээ. Үнэхээр гайхалтай. Дайн дажингүй, өлсгөлөн ядуурал байхгүй, гэмт хэрэг ч байхгүй энэ оронд хүмүүс баяр хөөрт умбан амьдардаг аж. Диваажин гэж энэ дэлхийд байдаг л юм байна.
Бутанчууд бүс нутгийн бусад үндэстнээс арай илүү нээлттэй, зочломтгой бөгөөд орчин үеийн "хөгжил дэвшил"-д эвдрээгүй, өөрсдийн өвөрмөц соёлоо эрхэмлэн нандигнадаг.
Энд амьтан алахыг хориглодог. Яагаад гэвэл бараг толгой дараалан цагаан хоолтон. Бутанд ан гөрөө хийх хориотой. Энэ улс руу химийн бордоо оруулахыг хуулиар хориглосон, иймээс Бутанд ургаж байгаа бүхэн экологийн хувьд цэвэр.
Бутан улсад ой модыг хяргахыг хориглож, харин ч нэмж мод тарьж суулгадаг. Ерөнхийдөө Бутан улс бол буддизмын орон төдийгүй гэгээрэл, цэвэр ариун орон.
Энэ улсыг одоогийн байдлаар маш бага судалсан. Бутаны өмнөд ба төв хэсэгт хүний хөл хүрээгүй, суурьшмал амьдралгүй асар том газар нутаг бий. Гайхамшигтай, сайхан ан амьтан, ургамал ногоотой дархан цаазат газар л гэсэн үг.
Бутаны хаант улс эх орондоо үйлдвэрлэсэн хүнс, хувцас хунараар өөрсдийгөө бүрэн хангадаг. Хүн ам нь бараг тэр чигтээ үндэсний хувцсаараа (кхо) гоёдог.
 
Уншсан: 1249
Сэтгэгдэл бичих
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BUDDA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 70111922 утсаар хүлээн авна.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэлүүд Нийт: 5
Бусад цэс
This text will be replaced
Реклам, сурталчилгаа
РЕКЛАМ СУРТАЛЧИЛГАА
240 x 250px
2008-2015 © Будда.мн, Хөгжүүлэгч DzCMS