Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
Нүүр « Номын тус
Тову хамчу нагво нэрт судар
                             Тову хамчу нагво нэрт судар
              Намо буддахаяа, Намо дхармаяа, Намо Сангахаяа
Энэтхэгийн хэлээр базар махаа до дха раза, Түвдийн хэлээр дорж товий жалбой чэнбо хамчу нагво догвий сүн, Монголын хэлээр ихэд хилэгнэсэн очир хар хэл амыг хариулагч тарни, хилэгнэгсэдийн хаан хурагсадын чуулганаа мөргөмуй. Ум базар маха до дха бадам до дха шо ри базар ги ли, ги ли ий, маха якша гаа ла рү ба гарма рам рам зу ла рам рам, хум хум пад пад, Хорт дайсан тотгор мараяа хум пад, Намо ламын үнэн зарлиг хийгээд бурханы үнэн зарлиг, номын үнэн зарлиг, бурсан хуврагуудын үнэн зарлиг, Ялж төгс нөгчсөн Манзуширийн биеийн чуулганы үнэн зарлиг, бадам зарлигийн чуулганы үнэн зарлиг, сэтгэлийн тэнгэр нарын чуулганы үнэн зарлиг,  эрдэнэт рашааны тэнгэр нарын чуулганы унэн зарлиг, хатуу үйлсийн тэнгэр нарын чуулганы үнэн зарлиг, эх зардасун тэнгэр нарын чуулганы үнэн зарлиг, ухааныг баригч лам эрдэнийн тэнгэр нарын чуулганы үнэн зарлиг, ертөнц дахи тахил шүтээний тэнгэр нарын чуулганы үнэн зарлиг, засал эрхэн тусын тэнгэр нарын чуулганы үнэн зарлиг, их үнэний адистэдийн хүчээр бидэн, ба бүрэн нөхөр сэлт үнэн тахил өгөгч хийгээд дор өштөн дайсны хүчнийг эцэлгэтүгэй. Тотгор нугуудын хүчнийг эвдтүгэй. Шимнусын хүчнийг дартугай, Хортон дайсны тотгорын ам хэлийг, хамаг тэмцлийг хариултугай, Муу зүүдэн хийгээд муу ёр хамаг муу бэлгэ хариултугай. Ум найман аюул шандан   гүрү яа сува яа, зургаан зүйлд өөр өөр хов жив бөс дөм гүрү еэ сува яа, хи дум гурван орон васан гүрү яа сува яа. Дөрвөн тивийн хэл ам, хов өгүүлсэн хүмүүний хэл, дайсны хушуу, дайсны ам, адгуус тэргүүтэнд үхэл, ад, үл зохилдохууны зүг бүгд амарлих болтугай, шандан гүрү яа сува яа. Тийнч бөгөөс ам хэлэн мара яа
 
бад гүрү яа сува Ам хэлнээс ялгах болтугай. Бөс дөм гүрү яа сува яа, Хар хэл амыг хариулагч тарни төгсвөй.
Адистэдийн эрхэн лам эрдэнэ, 
агуу их буян бэлгийн биет 
асар гайхамшиг рашаан номын зарлигт, ариун сэтгэлээр аврагч ламд мөргөмүй.
Хамаг бурхан нугуудын очир богд Ямандага, хагацал үгүй номын чанар Ямандага 
хамаг итгэл хуврагуудын чанар Ямандага, хайрлан соёрхогч Ямандага чам дор мөргөмүй.
Хүчний эрхэт дөрвөн үйлсийн эзэн, хүслээр нэгнээ дурдсанаар биеийн зэтгэрийг арилгаад хүлцэлгүй хагацалгүй санг өгөгч хүнд итгэл, зургаан гартад мөргөмүй.
Энэ магтсан буян билгийн хүчинд эрхэн багш шавь гэргий хөвүүдийн эмгэг зовлон өвчинцэр нь арилтугай.
Эрэхүй хүслээр эцэст бурханы хутаг дор хүрэх болтугай. Гудна балай гүүш дурдсанаар эрдэмт богд далай ламын очирт хөлийн өлмийд шүтэж Аюуш гүүш орчуулаад үсэг төгсгөн бичив. Ямандагын сүмд найруулсаны бичээч нь Абтай, Сайн буян арвидтугай, Төгсвөй. Мангалам, Ум ма ни бад мэ хум. Ум ма ни бад мэ хум. Ум ма ни бад мэ хум. Ум ма ни бад мэ хум. Ум ма ни бад мэ хум.

                                                                                                                                                               www.budda.mn
 
Уншсан: 2586
Сэтгэгдэл бичих
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BUDDA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 70111922 утсаар хүлээн авна.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэлүүд Нийт: 90
123456789101112
Бусад цэс
This text will be replaced
Реклам, сурталчилгаа
РЕКЛАМ СУРТАЛЧИЛГАА
240 x 250px
2008-2015 © Будда.мн, Хөгжүүлэгч DzCMS