Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
Нүүр « Мэдээ, Мэдээлэл
Энэрэл нигүүлсэл
    Түвдийн нэг түүх байдаг. Нэг хүн суврага тойрон эргэл хийж байгаад бясалгаач хүнийг олж харжээ. Тэр бээр бясалгаачаас ямар бясалгал хийж буйг нь асуухад “Би хүлцэнгүй чанар тэсвэр тэвчээрийг бясалгаж сууна" хариулжээ. Нөгөө хүн бясалгаачид ширүүн үг хэлж бясалгаач тэр даруй уурлан хариуг нь барьсан байдаг. Ийм явдал гарах болсон шалтгаан нь юу вэ? гэвэл,  уг нь хүлцэнгүйг бясалгаж суусан боловч хор хүргэх, юм ярих хүн байгаагүй нь хүлцэнгүйг дадуулах боломж олгоогүйд байгаа юм. Тиймээс хүлцэнгүйг дадуулах сургууль хийхэд хамгийн сайн нөхцөл болдог зүйл бол тухайн хүний дайсан мөн. Ийм л учир шалтгаан үндэслэн бодьсадын явдалд суралцагчид дайснаа ихээр бишрэн хүндэлдэг байх хэрэгтэй болдог.
  Хүлцэнгүй байхгүй бол нигүүлсэнгүй сэтгэл жинхэнэ утгаараа бий болох боломжгүй юм. Нигүүлсэнгүй гэдэг ерөнхий ойлголт нь хүсэл шуналтай холилдсон нигүүлсэнгүйг ч хамарсан ойлголт тул дайснаа энэрэх сэтгэл төрөх нь маш хүнд хэцүү байдаг. Хор хүргэхийг санаархдаг дайснууддаа ч хүртэл түгээмэп үйлчлэх жинхэнэ энэрэл нигүүлсэл төрүүлэхийн тулд бидэнд хичэээл шамдал хэрэгтэй. Тийм болохын тулд бидэнд дайсантайгаа харьцах туршлага хэрэгтэй юм. Аливаа амьдралын хамгийн хүнд хэцүү үе нь сэтгэл зүйн чадлыг хөгжүүлэх, жинхэнэ туршлага суух хамгийн боломж тохиосон үе нь байдаг. Хэрвээ амьдрал хөнгөн эөөлөн байвал тэр хүн үлбэгэр сул дорой хүн болж хувирдаг. Арга мухардсан хүнд хэцүү байдлын дунд байж хүний сэтгэл түрхэн зуурын хөнгөн мэдрэмжинд ажирхаа байж хүнд байдлыг даван туулж чадах эориг, хат нь хөгждөг. Тийм зүйлийг хэн сургах вэ? гэвал, эөвхөн дайсан л сургахаас бус найз нөхөд, багш зэргийн хэн нь ч сургаж чадахгүй. Уг номонд:
“Товчилвоос шууд эсвэл тойруугаар
Тус, амгаланг эхчүүддээ өгөөд
Эхийнхээ өвчин, зовлон бүхнийг
Нууцаар өөртөө авах болтугай" хэмээн айлдсан байдаг. Энэ шүлэг нь асрахуй сэтгэлээр өөрийн амгалан ба амгалангийн үүсвэр шалтгааныг бусдад өгч энэрлээр бусдын зовлон ба амьтныг зовоогч уг шалтгааныг өөртөө авах өгөө, авааны дадлага сургуулийг харуулсан байна. Бусдыг зовлонгоос нь салгахыг хүссэн нигүүлсэл,бусдад  амар амгалантай болгох асрал хоёр бодьсадын бодож таалсан хэрэг зоригийн гол хоёр зүйл юм. Энэ шүлэг нь асрахуй сэтгэлээр сургуулилаж байхдаа илт бодит чанарын зовлонд  нэрвэгдсэн хүнтэй таарахдаа ийм эргэцүүллийг өгөө, авааны дадлагыг үйлдэх учиртай. Журам нь,”Энэ хүн хүндхэн зовлонд нэрвэгдсэн байна. Жаргалыг хүсэж, зовлонг үл хүсэх боловч нүгэл буяны авах гээх ёсыг үл мэдэх тул амгалангаар үгүйрсэн байна. Энэ зовлонг өөртөө авч өөрийн бүхий л жаргалыг энэ хүнд өгье” гэсэн ийм хэлбэрээр бясалгах хзрэгтэй. Зарим тусгай бодгалиуд ийм өгөө, авааг бодитоор хэрэгжүүлдэг байж болох боловч маш хэцүү. Бидний хувьд ихэнх тохиолдолд төсөөллийн төдий хэлбэрээр хийх юм. Гэхдээ  сэтгэлээрээ бусдын зовлонг арилгах, өөртөө авах хийсвэр дадлага сургууль нь өөрийн сэтгэлд их хэмжээниЙ ач холбогдол өгч бодит байдлаар хэрэгжүүлж эхлэх хүсэл дуршлыг ихэсгэх тал дээр онцгой их нөлөөтэй. Энэ дадлага сургуулийг амьсгал авах, гаргахтай холбож хийвэл, дотогшоо амьсгалахдаа бусдын зовлонг өөр дээрээ авч гадагш амьсгалахдаа өөрийн амгаланг бусдад өгч байна гэж төсөөлөх хэлбэрээр үйлддэг. 
“ Тэдгээр бүхнээ ч найман номын
  Атгаг хирээр бохир болголгүй 
  Бүхий л юмсыг илбэнд ухаарсан
  Шуналгүй оюунаар хүлээсийг тайлъя” хэмээн айлдсан байна. Арга талаасаа бол эдгээр дадлага нь бусдад тусч сэтгэл үүсгэлд автагдсан байх ёстой юм. Түүнээс бус амгалан бол баярлах, амаргүй бол дургүйцэх, олзтой бол баярлах, эс бөгөөс үл баярлах, муушаалд дургүйцэх, яруу сайхан бол баярлаад яруу бус бол үл баясах ертөнцийн найман номын явдалтай холилдоогүй байх шаардлагатай юм. Хэрэв эдгээр дадлага нь өөрөө өндөр зэргийн байр суурьтай болох, энэ хүн номч хүн гэж бусдад хэлэгдэхийг горьдох, яруу алдартай болох тэргүүтэй санаан дээрээс хийгдэх аваас эдгээр дадлага нь ертөнцийн номын хольц бүхий болох тул ариун цэврээр бүтэх аргагүй. Харин эсрэгээрээ бүтээсэн буян нь зөвхөн бусдын тухайд байх зайлшгүй шаардлагатай. 

                                                                                                                                                                          Budda.mn
 
 
 
 
Уншсан: 1005
Сэтгэгдэл бичих
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BUDDA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 70111922 утсаар хүлээн авна.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэлүүд Нийт: 0
Бусад цэс
This text will be replaced
Реклам, сурталчилгаа
РЕКЛАМ СУРТАЛЧИЛГАА
240 x 250px
2008-2015 © Будда.мн, Хөгжүүлэгч DzCMS