Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
Нүүр « Номын тус
АЛТАН ГАНЖУУР БУЮУ ЗАРЛИГИЙН ХУРААНГУЙ

 Бурхан багш түүний шадар залгамжлагчдын нь туурвисан номлолыг 108 боть болгон XII зууны үед Төвдөд эмхэтгэгдсэн, улмаар монгол хэлнээ XIII зууны эхээр хөрвүүлж эхэлжээ. Бурханы зарлигийг анх Ананда тэргүүтэй эрдэмт шавь нар нь пали хэлнээ бичиж үлдээсэн түүхтэй, бас ихэнх хэсэг нь он цагийн эрхээр элдэв шалтгаанаар үрэгдсэн гэж судлаачид үздэг.

 Будда гэгээрлийг олсноос хойш 45 жилийн туршид хамаг амьтны тусыг бүтээж, айлдвар сургаалыг цаглашгүй их хайрлан, номын хүрдийг олонтоо эргүүлж байсан баримт нь Ганжуур буюу Зарлигийн орчуулга гэсэн үг.



   Энэ
их судрууд нь: Буддын ертөнцийг үзэх үзэл, гүн ухааны иш онолын айлдварууд, зарлиг сургаал болон домог үлгэр, цадиг, түүх, шүлэг, ерөөл, магтаал тэргүүтнээс бүрддэг байна. Ганжуур буюу Бурханы номлолыг үндсэн гурван их аймаг савд хуваадаг, тэдгээр гурав дотроо дэд аймаг хэсэгт бүлэглэж үздэг ажээ.

     Үүнд:

1.  Винай буюу хуврагын явдал мөр, ёс журмыг тогтоосон нэгэн аймаг

2.  Судрын буюу тогтсон тааллын үүднээс оюун билгийн ухааны нэгэн аймаг

3.  Абхидхарма буюу ертөнцийн аливаа юмсын тогтоцыг үзүүлэх аймаг эдгээр болно.

    Үүнд: винайн буюу номхтгол (Дүлба) хэмээх хэсэгт шашин номын ёс, хэрэгжүүлэх үндсэн практик заалтууд эмхэтгэгдсэн нь 16 боть, судрын аймгийн 32 ботид дорно дахины гүн ухаан, домог үлгэр, яруу найраг зэрэг зохиолын өв сан тусгагдах буюу дэд хэсэгт нь билэг барамидын (гэгээрэх) аймгийн номлол 22 боть, энд гэгээрэх арга ухааныг үзүүлнэ. “Эрдэнэ давхарласанаймаг гэх 6 ботид хүн, амьтны тусыг бүтээх арга, нигүүлсэхүй суртахууныг илэрхийлдэг байна. “Олонхийн аймаггэх 6 ботид бурхан, бодьсад тэргүүтний намтар, цадиг, шид үзүүлсэн ёс үндсийг гаргадаг ажээ.

   Дандарын (тарнийн) дэд аймгийн ном 25 боть, энд дээд номын ёсон, шид олох үндсийг заасан байдаг. Алтан, бэхэн гэх хоёр байдаг, монгол Ганжуурын анхны эмхэтгэлийг алтан гэх буюу XIV зуунд их хэлмэрч Чойжи Одсэр энд их үүрэг гүйцэтгэсэн, цаашид ихэнх орчуулгыг XVI зуунд Түмэдийн Алтан хааны үед (1507-1582) хийгдсэн болой. Түүнчилэн, 1630-аад он буюу Цахарын Лигдэн хааны үед Ганжуурыг барлах, хэвлэх нөр их ажил эрчимтэй хийгдсэн буюу XVII зууны дундуур бүх орчуулгыг эмхлэн 108 ботийг алтаар бичсэн нь одоогийн Төв номын сан болон Гандан хийдэд хадгалагдаж буй юм. Үүнд: 50 кг алт, 200 кг мөнгө, шүр, сувд, оюу зэрэг есөн эрдэнэ оролцсон гэх ба алт, мөнгөний дархан 39, модны дархан 57-н хүн бүтээлцсэн гэх түүхийн баримт мэдээ бий.

    Иймээс Алтан ганжуур хэмээсэн, номлолыг тайлбарласан 220 боть Данжуур хэмээх (шашдирын хураангуй) хөлгөн судрууд бий. Монголд Бурханы шашин хэдийд орж ирснийг энэ дашрамд товч авч үзвэл, МЭӨ IV зууны үеэс Хүннү гүрний түүхэнд хамааралтай буюу Хөх нуур орчимд нутаглаж байсан нэг вангийн шүтээн болох гурван метр өндөр хөрөг бурхан нь Будда болохыг III-IV зууны үеийн Хятад эрдэмтэд нотолсон ажээ.

    Манай эриний IV-VI зууны үед Их Нирун улс оршин тогтнож байсан нь язгуур монголчуудын өвөг дээдэс юм. Судлаач, доктор Г.СүхбаатарБурханы шашин Их нирун улсын төрийн бодлогын үзэл суртлын үндэс, монголчуудын оюуны соёлын нэг хэсэгболж байсныг баримтаар нотолсон. Хожим VII-XI зуунд Түрэг, Уйгар, Кидан улс байгуулагдсан буюу Уйгарын хаант улсын үед тэр үеийн эрдэмтэд Бурханы ном судраас орчуулж байсан баримт олдсон ажээ.

    Хожим Чингис хаан түүнийг залгамжлагчид, бөө мөргөлийг эзэнт гүрний төрийн нэгдмэл үзэл суртал болох боломжгүйг ухаарч, Бурханы шашныг гол чиглэл болгох бодлого барьсан аж. Их хаадын мэдэлд их хэмжээний газар нутаг, эрх мэдэл төвлөрч, бас алтан ургийг залган авах хөвгүүдийг багаас нь эрдэм номд сургахад анхаарч байсны гэрч нь Хубилай, Мөнх зэрэг хаад 3-4 хэл сурч, тоо зурхай зэрэг шинжлэх ухааны нарийн мэдлэгтэй байжээ.

    Монгол нутагт Бурханы шашин дэлгэрсний нэг том гэрч нь Абтай сайн хаан 1680-аад оны үед нийслэл Хархорумд Бурханы шашны сүм байгуулсан нь одоогийн Эрдэнэ зуу хийдийн эхлэл юм. 1260 онд Хубилай хаан, Төвдийн Пагва лам Лодойжалцанг залж улсын багшид өргөмжлөн төр шашны хос ёсыг бий болгож байсан. Хожим Түмэдийн Алтан хан 1578 онд III Далай лам Содномжамцыг Монголд залж, Очирдара Далай лам цол өргөмжилсөн зэрэг нь Монголд Бурханы шашин эрчимтэй дэлгэрч байсны гэрч, үүнийг Монголд Бурханы шашин дэлгэрсэн III үе гэж үздэг. Бас богд Зонхавын шашнаар Бөөгийн ёсыг халсан үе юм. III Далай лам Содномжамц нь одоогийн Гүмбүм хийдийг 1583 онд үндэслэн байгуулсан гавъяатай юм.

    Энэ сэдвийн төгсгөлд онцлон дурдахадТөвд хэлэнд орчуулагдсан 108 боть Бурхан багшийн сургаал нь сэтгэлээ ариусгах хийгээд, дотоод сэтгэлийн эрдэм чадваруудыг үүсгэх гэсэн нэг л гол санаатайгэсэн XIV Далай ламын айлдвар, “Бурхан бүгдийн чанар нэг, ном бүгдийн утга нэгхэмээсэн Энэтхэгийн их бандида Даваадагвын гэгээний айлдвар байдаг. Үүний тул Бурханы номыг хураангуйлан товчлох ёс бий. Жишээ нь: 108 ботьАлтан Ганжуурнь 24 ботьЮм-жай- врин-дүй-сүм'’ сударт хураагдах, энэ ботиуд ньНитхэмээх дөрвөн бодит, “Нитнь нэг ботьЖадамбасударт, “ЖадамбаньДоодүдвасударт, “ДоодүдваньШирнэнгэх хоосон чанарын номлолд мөн чанараа оршоон товчлогдох юм.

      Цаашид Ширнэн нь Гадь хэмээх тарнид, Гадь нь

Ум а хумхэмээх авианд шингэн уншигдана. Энэ нь чамлаж болохгүй, энерги, ид шидтэй, ариусгах чадалтай ажээ. Бурхан багшаас шавь нартаа онцгойлон захиж зарлиглаж байсан гэгддэг 16 ботьУлаан юмсудрууд нь дээрхи 24 ботид багтдаг буюу, улаан бэхээр бичсэн эдгээрийг бүү алга болгоорой хэмээн захисан гэдэг аман яриа бий.

   Томоохон хийдүүдийн өглөөний уншлагадДоодүдва”, “Ширнэнхоёрыг заавал уншдаг нь Алтан Ганжуураа хамгийн товчоор айлдаж буй гэхэд болох, ер нь ном судрыг товчлон утгыг хураангуйлсан хэсэг шад номыгдүйвгэх бөгөөд, мөн гадилах буюу гадь хэмээх тарниар товчилж унших ёс бий.

Алтан Ганжуурыг өөрт болон хамаг амьтны тусад айлтгаваас хамгийн их буян хураахын билэгдэлтэй болмуй.

 

Уншсан: 1468
Сэтгэгдэл бичих
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BUDDA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 70111922 утсаар хүлээн авна.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэлүүд Нийт: 0
Бусад цэс
This text will be replaced
Реклам, сурталчилгаа
РЕКЛАМ СУРТАЛЧИЛГАА
240 x 250px
2008-2015 © Будда.мн, Хөгжүүлэгч DzCMS