Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
Нүүр « Номын тус
Аавын хайр
 
     80 настай өвгөн өндөр боловсролтой хүүтэйгээ хамт буйдан дээр сууж байлаа. Гэтэл нэг хэрээ цонхон дээр ирж суув. 
    Аав нь хүүгээсээ  “Энэ юу вэ?”  гэж асуужээ. Хүү нь хэрээ  л байна гэж хариулав. Хэсэг байснаа аав нь “Энэ юу вэ?” гэж асуув.  Хүү нь, ааваа би танд хэлсэн шүү дээ гэжээ. Тун удалгүй аав нь гурав дахь удаагаа “Энэ юу вэ?” гэж асуулаа. Хүүгийн хоолойд ямар нэгэн уур уцаар, бухимдлын аяс илрэн “Хэрээ гэж байна шүү дээ, хэрээ гэж байна” гэлээ. 
    Хэдхэн хором өнгөрсний дараа аав нь дөрөв дэх удаагаа “Энэ юу вэ?” гэж асуужээ. Энэ удаа хүүгийн тэвчээр барагдаж аав руугаа хашгичин “Та яагаад энэ асуултыг давтаад байгаа юм бэ? Та үүнийг ойлгох чадваргүй болчихоо ву? Эсвэл тэгтлээ зөнөчихөө юу?” гэлээ. 
    Энэ үед аав нь чимээгүйхэн өрөө рүүгээ яваад нэгэн хуучирч элэгдсэн тэмдэглэлийн дэвтэр авчрав. Нэг хуудас эргүүлээд хүүгээ уншихыг хүсэв. Хүүгийн уншсан хуудсан дээр ингэж бичсэн байлаа.
    “Өнөөдөд 3 настай хүү минь надтай хамт сууж байтал цонхон дээр нэгэн хэрээ ирж суув. Мний хүү надаас 23 удаа “Энэ юу вэ?” гэж асуухад “Энэ бол хэрээ” гэж би хэлсэн юм. Хүүгээ нэг асуулт давтан асуухад би тэвэрч үнссэн юм. Хүү маань хорвоог танин мэдэх гэж ингэж хичээж байгаа нь намайг баярлуулж байна" гэсэн байв. 
Хүү нь ааваасаа 23 удаа асуухад аав нь огт уурлалгүй 23 удаа тэвэрч үнссэн бол өнөөдөр аав нь хүүгээсээ  дөрөвхөн удаа асуухад хүү дарамт, шахалт мэтээр хүлээн авч уцаарлав. 
 
Уншсан: 1744
Сэтгэгдэл бичих
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BUDDA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 70111922 утсаар хүлээн авна.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэлүүд Нийт: 6
Бусад цэс
This text will be replaced
Реклам, сурталчилгаа
РЕКЛАМ СУРТАЛЧИЛГАА
240 x 250px
2008-2015 © Будда.мн, Хөгжүүлэгч DzCMS