Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
Нүүр « Номын тус
Цагийг тохинуулах залбирал

 Төвдөөр "Жинлав цогзолма" хэмээн алдаршсан энэхүү залбирлыг Халх Монголын шашны тэргүүн өндөр гэгээн Занабазар /1635-1723/ Халх Ойрдыг самуунгүй амар амгалан байлгахын төлөө Чухаг дээд гурав, олон сахиус бурхадад залбиран даатгаж зохиожээ. Уг залбирлыг ямарваа хямрал тэмцэл, хагарал бутрал амирлуулан эв нэгдэлтэй, амар амгалан байхын тул уншин залбирдаг учиртай.

 Адистидийн манлайг өршөөгч язгуур үндэсний лам

 Агуу шидийн хурыг буулгагч амирлангуй хилэнт ядам

 Ад зэтгэр бүхнийг арилгагч дагинас номын сахиусуудад

 Ариун гурван үүдний чин бишрэлээр сүсэглэн мөргөмүй.

 



Олон зүйлээр бэлтгэж, сэтгэлээр хувилгасан тахилын чуулганыг

Огторгуйн түгээмэл энэ бүгдийг огоот дүүргэн өргөе.

Орчлон тэргүүлэшгүйгээс хураасан уналыг наманчилан боомтолж

Олон эгэл ба хутагтдын бүх буянд даган баясмуй.

Галав бээр гүн дэлгэрэнгүй номын хүрдийг эргүүлэхийг дурьдатгаж

Гаслант орчлонг эцэслэхийг хүртэл бат оршихыг залбирмуй.

Гагц үүгээр жишсэн хамаг буяны цогцосуудыг

Гайхамшигт гурван цагийн бурхан шавь нарын ерөөлчилсөнөөр

Амьтан бүхний балай мунхагийн харанхуй бүгдийг арилгаж

Аливаа хамгийн айлдагч билгийн гэгээнийг мандуулахад зориулмуй

Асар хэтэрхий цөвийн балар харанхуй үлэмж бүрхсэн

Аймшигт муу цагийн амьтан бүхнийг нигүүлсэхүйгээр авар аа.

Эгэл нисваанисын муу үйлийн үр цагтаа боловсорсон

Элдэв зовлонгийн түймэр бүхэн аяндаа амирлаад

Эсрэг тэсрэгийн өс арилан энэрэл асрамжаар найрамдаж

Энх амгалангийн төгс өлзийг дэлгэрүүлэн соёрхоо.

Хэзээ ч хуурмаггүй итгэл минь аврагтун, аврагтун

Хэмжээлшгүй нигүүлсэхүйн сан минь болгоогтун, болгоогтун

Хэдий эртний тангарагаа бүү алмайрагтун, бүү алмайрагтун

Хэтэрхий үтэр түргэнээ биднийг авран таалагтун, таалагтун

Бурхан шашны нарны гэрэл арван зүгт мандах ба

Буй бүх амьтан амгалангийн цогийг үргэлж эдлээд

Бузар түйтгэрийг арилгаж буяныг төгсгөсөн бурханы хутагт

Бушуу түргэнээ амьтаны тусын тулд хүрэх болтугай.

Чухаг дээд лам гурван эрдэнэ үнэний адистид ба

Чухам үнэн чанар ба шүтэн барилдлага үнэний хүчин

Чуулсан бид бүгдийн сүсэг ба номыг сахиулсны үйлсээр

Чухал хүссэн бүгд сэтгэлчилэн бүтэхүйеэ болтугай.

Аврал бүхэн хурсан ачит ламын адис ивээлээр

Ахуй үес хийгээд алс хэтийн хамаг гутамшиг амирлаад

Амирлангуй нирваан сансарын сайн чуулган өөрөө бүтэхийн

Ариун хотол чуулганаар цэнгэхийн өлзий хутаг орштугай.

 

Уншсан: 1002
Сэтгэгдэл бичих
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BUDDA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 70111922 утсаар хүлээн авна.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэлүүд Нийт: 0
Бусад цэс
This text will be replaced
Реклам, сурталчилгаа
РЕКЛАМ СУРТАЛЧИЛГАА
240 x 250px
2008-2015 © Будда.мн, Хөгжүүлэгч DzCMS