Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
Нүүр « Номын тус
Гүрүү цанжадын увдис

  Их багш Баламжуайн Гүрүү цанжад тарниар цаг нь болсон залбирал тавих нууц увдис оршив.

 УМ АА ХУМ БАЗАР ГҮРҮҮ БАДМАА СЭДИ ХУМ

 Хамаг амьтныг эрхэндээ хураах шимт сангаас гаргав

 Хувраг хүмүүс цаазыг сахихгүй эгэл ард хувцаслана

 Харин тарничиХамаг амьтныг эрхэндээ хураах шимт сангаас гаргав

Хувраг хүмүүс цаазыг сахихгүй эгэл ард хувцаслана

Харин тарничид тангарагаа үл сахин шулмын дүрээр явмуй

Хамаг эрс садар явж эмсийн цааз болмуйд тангарагаа үл сахин шулмын дүрээр явмуй

Хамаг эрс садар явж эмсийн цааз болмуй

Олон амьтанд тусыг хүргэгчид охор богино насламуй

Эрхэм зарлигийн боть судрууд хулгайн худалдах болмуй

Бясалгал даяан зэрэгээр нэн түйдэх цагт

Эртний бүтээлийн орон уулын аглаг бүгд хоосорч

Хувраг, тарничин өвлийн цэцэг мэт болмуй

Багш нар цэргийн үйл, баньд нар мэсийн үйлээр оролдмуй

Хамаг ард олноороо хамт цэрэг дайнд ихэд ормуй

Хязгаарын хар толгойт хүмүүс төвдөд ирэх цагт

Нууц тарнийн шашныг буруу үзлээр муулмуй

Тангарагийн буг хаадын тэнэмэл сүнс хүний сэтгэлд буглах цагт

Бадмасавбаавуудын нууц тарнийн сангийн номыг

Ном бус заль хэмээн муушаах цаг ирмүй

Чөтгөрийн адаар хөөрөмшиж зонхилох хүмүүс солиормуй

Өгөлөгийн эзэд эд өлөгтөө хармын сэтгэлээр хүлэгдэх цагт

Энэ хойтын тахилын орон лам гурван эрдэнд

Идээний сайн, эдийн дээдийг өргөж үл чадмуй

Лам багш нар тавиг тахил эд эдлэлээрээ хөөрөмшиж

Тавиглагч, тахигдагч хямарч өр тавилцсан мэт болно

Харам сэтрэл, худлаа баярхал номын үйлтэй холилдох болмуй

Багшийн сургаалыг шавь сонсохоо болих цагт

Шавь нь багшаа муулж гүтгэн хэлсдүүлэх болмуй

Сайныг муугаар хариулах цаг ирмүй

Эцэг хүү боловч итгэл сэтгэлээ даатгахгүй болмуй

Ноёны үгийн боол нь сонсохоо байх цагт

Боол нь ноёндоо мөчөөрхөж төрийн цааз цалгардмуй

Хийд хуралд багш нар хоорондоо хямралмуй

Сайн номтныг муу гэх хүн олширмуй

Хариулга, гүрэм, эм, засал туслахад бэрх болмуй

Үл гарах өвчин нэгээхэн бээр ч үгүй болмуй

Өвчнөө танилгүй үхэгсэд нэн олон болмуй

Мэргэ, төлгө, төөргө гурав бүрхэг буух цагт

Хэрцгий догшид, хулгай, дээрэмийн хөнөөл дэлгэрч

Багш итгэлтэн тарничид булаагдан сөнөх цагт

Газрын эзэн тэнгэр мангас лус нян хямралдан

Хур орохгүй жилийн дайсан олшрох цагт

Ургац арвин ч буудай хомс гармуй

Сүү сааль арвин ч тос шим нь хомс гармуй

Хилэнцэт хаад олширч эцэг хөвгүүд тэмцэлднэ

Зүг зовхис бүрт цэрэг дайны дуу дуулдна

Төвдөд жаргал үсний төдий ч үгүй болмуй

Хүний нас охор болж малын гарз нүүрлэнэ

Тийм муу цагт тулах үед

Төвдийг аврахыг сэтгэмүй, аяа амьтад өрөвдөлтэйеэ

Тэр цагийн хүмүүс зовлон эдлэх үед

Цогийн эрх баялаг арван найман төрлийнхөө эцэст

Махаасампанагийн иогачаря гал хулгана жилтэн

Эш үзүүлж залбирал тараах цаг ирэхэд

Эргэлзээ үгүйеэ хотлоо анхааран аваарай

Үүнийг муулан анхаарч эс авагчид

Тангарагийн бугийн язгуур мөн тул эрхэнд нь бүү ортугай

Цаг нь болсон ном шүү хуурмаг огт үгүй

Сүсэгт хөвгүүд минь ингэж сайтар залбираарай

Тэгвээс амгаланг олоход сэжиг огт үгүй

УМ АА ХУМ БАЗАР ГҮРҮҮ БАДМАА СЭДИ ХУМ Э МА ХО

Эндээс баруун зүгт Энхжингийн аугаа оронд

Бурхан бүхнийг язгуурын эзэн Аминдаваа

Зүрхнийхээ ХУМ үсгийг амьтны тусад залруулмуй

Кооша далайн тивд лянхуан дунд буумуй

Бурхан бүхний бодит чанар Бадамсамбаавын лагшин

Бадамсамбаавын лагшинд залбирмуй

УМ АА ХУМ БАЗАР ГҮРҮҮ БАДМАА СЭДИ ХУМ

Хий, шар, бадгана, хямарсан хижиг өвчин хийгээд

Халдварт хижиг өвчинг хоцроолгүй цөм амирлуулж

Гадаад, дотоод, нууцын барцад бүхнийг төврүү няцаа

Санасан санаа хэргийг үтэр түргэнээ бүтээж адисла

УМ АА ХУМ БАЗАР ГҮРҮҮ БАДМАА СЭДИ ХУМ

Замбуутивийн хааны заллагаар төвд оронд заларсан

Самяй хийд байгуулж төвийн ардад тусыг зохиосон

Мянган лууны хүрхрээ шиг их дуугаар зарлиглагч

Амьтны тусын тулд их хөлгөний номын дууг дуурсгагч

Бурхан бүхний зарлигийн цогц чанар буюу та

Бадамжунайн зарлиг дор залбирлыг талбимуй

УМ АА ХУМ БАЗАР ГҮРҮҮ БАДМАА СЭДИ ХУМ

Хий, шар, бадгана, хямарсан хижиг өвчин хийгээд

Халдварт хижиг өвчинг хоцроолгүй цөм амирлуулж

Гадаад, дотоод, нууцын барцад бүхнийг төврүү няцаа

Санасан санаа хэргийг үтэр түргэнээ бүтээж адисла

УМ АА ХУМ БАЗАР ГҮРҮҮ БАДМАА СЭДИ ХУМ

Далайгаас гүн тааллыг эрхшээгч

Үүлгүй огторгуйд наран ургасан мэт таалалтай

Цахилгаанаас ч түргэн хүч чадлын эзэн

Өнгөрсөн ирээдүй одоог илт болгоогч

Хамаг бурханы тааллын мөн чанар буюу та

Бадамжунай таны таалал дор соёрхол талбимуй

УМ АА ХУМ БАЗАР ГҮРҮҮ БАДМАА СЭДИ ХУМ

Хий, шар, бадгана, хямарсан хижиг өвчин хийгээд

Халдварт хижиг өвчинг хоцроолгүй цөм амирлуулж

Гадаад, дотоод, нууцын барцад бүхнийг төврүү няцаа

Санасан санаа хэргийг үтэр түргэнээ бүтээж адисла

УМ АА ХУМ БАЗАР ГҮРҮҮ БАДМАА СЭДИ ХУМ

Зэндмэнэ эрдэн мэт хувилгаан лагшин минь

Алдрыг тань сонсмогц л өвчин зовлон арилдаг

Усны мандалд тусах сар мэт эрдэм бүхэнд түгээмэл

Бурхан бүхний эрдэм болсон танд соёрхол талбимуй

Бадамжунай таны эрдмийн чуулганд соёрхол талбимуй

  УМ АА ХУМ БАЗАР ГҮРҮҮ БАДМАА СЭДИ ХУМ

  Хий, шар, бадгана, хямарсан хижиг өвчин хийгээд

  Халдварт хижиг өвчинг хоцроолгүй цөм амирлуулж

  Гадаад, дотоод, нууцын барцад бүхнийг төврүү няцаа

  Санасан санаа хэргийг үтэр түргэнээ бүтээж адисла




  УМ АА ХУМ БАЗАР ГҮРҮҮ БАДМАА СЭДИ ХУМ

Харанхуй мунхаг номхруулахад бэрх амьтныг аргаар номхотгогч

Хамаг үйлсийг амьтны тусад нэг бүрчлэн түгээгч

Амирлуулах, дэлгэрүүлэх, эрхэнд хураах, хатуу дөрвөн үйлсийг

Нар сарны гэрэл мэт бүхэнд хүргэгч санаанд үл багтах үйлстэн

Бурхан бүхний үйлсийн цогц чанар буюу та

Бадамжунай таны үйлсийн чуулгадад залбирмуй

УМ АА ХУМ БАЗАР ГҮРҮҮ БАДМАА СЭДИ ХУМ

Хий, шар, бадгана, хямарсан хижиг өвчин хийгээд

Халдварт хижиг өвчинг хоцроолгүй цөм амирлуулж

Гадаад, дотоод, нууцын барцад бүхнийг төврүү няцаа

Санасан санаа хэргийг үтэр түргэнээ бүтээж адисла

УМ АА ХУМ БАЗАР ГҮРҮҮ БАДМАА СЭДИ ХУМ

Юүлоо-годын оронд ариун богд Дарь эхэд алдаршсан

Бурханы дэргэд Янжинлхам эгшиглэнт охин тэнгэр

Төвдийн оронд Бадамжунай нууц тарнийг айлдахдаа

Зарлигийг хураан зохиогч Еший-цоожал

Төвдөд ачтай эх дагина ээж та буюу

Бэлиг төгс тогтоолт эх тав дор залбирмуй

УМ АА ХУМ БАЗАР ГҮРҮҮ БАДМАА СЭДИ ХУМ

Хий, шар, бадгана, хямарсан хижиг өвчин хийгээд

Халдварт хижиг өвчинг хоцроолгүй цөм амирлуулж

Гадаад, дотоод, нууцын барцад бүхнийг төврүү няцаа

Санасан санаа хэргийг үтэр түргэнээ бүтээж адисла

УМ АА ХУМ БАЗАР ГҮРҮҮ БАДМАА СЭДИ ХУМ

Бадамсамбаавын үндсийг барьж үүсгэл төгсгөлийг гүйцээж

Эндүү үзэгдлийг төврүү арилгаж угуулыг илт болгоод

Сонороор дамждаг нууц тарнийг бүтээсэн шинжийг үзүүлэгч

Бадамсамбаавын шашныг баригч төвдөд их ачтан

Гайхамшигт бүтээлийн хорин таван зэргийг нэг дор үзүүлэгч

Богд албат хорин таван шавь дор залбирмуй

 УМ АА ХУМ БАЗАР ГҮРҮҮ БАДМАА СЭДИ ХУМ

Хий, шар, бадгана, хямарсан хижиг өвчин хийгээд

Халдварт хижиг өвчинг хоцроолгүй цөм амирлуулж

Гадаад, дотоод, нууцын барцад бүхнийг төврүү няцаа

Санасан санаа хэргийг үтэр түргэн бүтээж адисла

УМ АА ХУМ БАЗАР ГҮРҮҮ БАДМАА СЭДИ ХУМ

Төвд орны газар шороо, уул хад чулуу бүхнийг адислаад

Тэр бүхнээ тоолшгүй олон санг нуух цагт

Сангийн зуун ном, бага элдэв олон сан хийгээд

"Бас-сан" хэмээх тоолшгүй олон гольтыг

Сан ба сангийн номын эзэн болсон зарлиг хүлээсэн олон сахиус сэлт

Бадамжунай хааны өлмий дор соёрхол тавин залбирмуй

УМ АА ХУМ БАЗАР ГҮРҮҮ БАДМАА СЭДИ ХУМ

Хий, шар, бадгана, хямарсан хижиг өвчин хийгээд

Халдварт хижиг өвчинг хоцроолгүй цөм амирлуулж

Гадаад, дотоод, нууцын барцад бүхнийг төврүү няцаа

Санасан санаа хэргийг үтэр түргэнээ бүтээж адисла

УМ АА ХУМ БАЗАР ГҮРҮҮ БАДМАА СЭДИ ХУМ

Бадамжунай ба үндэс залгагч бүхэнд залбирсны хүчээр

Хий шар бадган хямарсан хижиг өвчин ба

Ханиад томуу гэдэсний хатгалгаа, цусны өвчин, улаан суулга

Зургаа долоон зүйл хар цагаан гөвдрүү, халдварт өвчин

Түргэнээ амирлаад намайг сахин хамгаалж соёрх

Хуурмаггүй гурван эрдэнийн үнэний хүч ба

Гурван язгуур дагина номын сахиусны үнэн хүчээр

Залбирсан бүхэн маань үтэр түргэн бүтээд

Өнөөдөр одоо санасан хэрэг биелэхийн өлзий орших болтугай

Са ма яа. Жа Жа Жа. Ариун Жа, Сан Жа. Доржлэг лус зарлиг үүнийг сахигтун. Хэмээх энэ бээр дагины дээд нуур "Оюу мандалт"-аас өөрөө гарав. Үүнийг гуйлгачин би хэдийгээр сан үзүүлэгч биш боловч үйлийн эрхээр ийнхүү оллоо. Шулмын язгууртан, буруу үзэлтэнд бүү тараагтун. Гэм, харшлал гаргасан ахуул Бадамжунайн өмнө наминчилмуй. Үүнийг бичсэн буянаар холбогдсон амьтай бүхэн Ааяв Бадмаа-одын оронд хүрэх болтугай. Бичээч нь Түчэндарам мөн. Үүнийг арван хүнд тарааваас ГҮРҮ СИДИ тарнийг дүнчүүр тоолсонтой тэнцэх болмуй. САМАЯА ЖА, НУУ ЖА, ДАЛДЛА ЖА.

 

Уншсан: 996
Сэтгэгдэл бичих
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BUDDA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 70111922 утсаар хүлээн авна.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэлүүд Нийт: 1
Бусад цэс
This text will be replaced
Реклам, сурталчилгаа
РЕКЛАМ СУРТАЛЧИЛГАА
240 x 250px
2008-2015 © Будда.мн, Хөгжүүлэгч DzCMS