Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
Нүүр « Мэдээ, Мэдээлэл
Нас нөгчсөн хүнийг амилуулсан нь
       Одоогийн Хэнтий аймгийн Дадал сумын нутагт Гомбо хэмээх нэгэн хүн амьдардаг байжээ. Түүний багш нь нэгэн түвд лам байж гэнэ. Гэтэл Гомбо гуай гэнэт нас нөгчжээ. Ар гэрийнхэн нь багшид нь ирж ном уншихыг гуйв. Тэр түвд лам талийгаачийн шарил байгаа гэрт ороод толгой талд нь сууж, гэр орныхны хүмүүст сайхан цай чана гэжээ. Тэгээд лам ном уншаад эхлэв гэнэ.        Цай болонгуут нөгөө лам талийгаачийн аяганд цай хийлгээд дэргэд нь тавьжээ. Бусад хүмүүсийг цайгаа ууцгаа гэжээ. Тэгж байснаа “Гомбо оо, хүү минь босож цайгаа уу” гэж байна гэнэ. Тэгтэл нөгөө талийгаач болсон хүн маань эрүүл саруул болж босож ирээд аягатай цайг уужээ.
      Ингээд тэр хүн амилж гэрийнхэн нь их баярлажээ. Лам ч гэртээ харьсан байна. Сүүлд тэр Гомбо гэгч “Надад бүх зүйл зүүдлэж байгаа юм шиг санагдсан. Би явсаар нэг шаварт орж зоогдоод явж чадахгүй болоод байтал нэгэн улаан дээлтэй хүн хүрч ирээд шавраас татаж гаргаад яваад өгсөн” хэмээн ярьжээ.
Уншсан: 2811
Сэтгэгдэл бичих
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BUDDA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 70111922 утсаар хүлээн авна.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэлүүд Нийт: 9
12
Бусад цэс
This text will be replaced
Реклам, сурталчилгаа
РЕКЛАМ СУРТАЛЧИЛГАА
240 x 250px
2008-2015 © Будда.мн, Хөгжүүлэгч DzCMS