Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
Нүүр « Номын тус
Ногоон дар эхийн судар оршвой
      Урьд бид “Ногоон дар эхийн тууж”-г уншигч та бүхний мэлмий оюунд хүргэсэн билээ. Одоо та бүхэндээ уншлагын судрыг Түвд хэлнээс эх хэлнээ хөрвүүлсэнийг хүргэхдээ таатай байна. Ум дари дүдэри дүүри суухаа

Дээд болон уулын агуйд ногоон дам үсгээс хувилсан, тэргүүндээ Авид бурхан титэмт, гурван цагийн бурхадын үйлсийн эх, амьтны тусын тул ирэн соёрх! Тэнгэр хүний асарсын титмийг хоёр хөлийн лянхуандаа бөхийлгөж хамаг үгээгүйгээс гэтэлгэн гаргагч дар эхэд мөргөмүй. Ум гэтэлгэгч эх хутагтай дар эхэд мөргөмүү.

Гэтэлгэгч түргэн баатар эх агшин дэх гэлбэлзэн мэт нүдтэй, гурван ертөнцийн итгэлийн нуурийн уснаас төрсөн нээсэн цэцгээс болсоноо мөргөмүү.

Намрын саран хамгаас дүүрсэн зуун давхар царайтай, мянган тоотон оддын цуглаанаар сайтар нээгдсэн маш бадрангуй гэрэлтэйеэ мөргөмүү.

Алтан хөх уснаас төрсөн лянхуасаар гартаа магад чимэгтэй, өглөг хичээнгүй хатуужил анирласан хүлцэнгүйн дияан явдалтайяа мөргөмүү.

Түүнчлэн ирсэний үснир нь хязгаарлалгүй ялгуухуй явдалтай, хоцролгүй барамидыг олсон, ялгуугсадын хөвүүнээ маш дулдуйдсанаа мөргөмүү.

Дүдари хум үсгээр хүсэх зүг хийгээд огторгуй дүүргэгч долоон ертөнцийг хөлөөр дарж хоцролгүй ирүүлэн чадагчдаа мөргөмүү.

Хурмаст гал тэнгэр Эсрэн хийгээд хий тэнгэрт элдэв эрхтэнээ тахигдсан жүнбо, радаа, диса хийгээд ягчисын чуулганыг өмнөөсөө магтагдсанаа мөргөмүү.

Дад хийгээд Пад хэмээхээр чандасын заслыг машид дарагч, баруун хураан, зүүн жийсэн хөлөөр дарж шатаамал гал хөөрөлгөхүй маш бадрагчиддаа мөргөмүү.

Дүрэ их аюултай шулмасын баатруудыг магадаар дарж уснаас төрсөн царайгаа ахруулж бүхий дайсныг хоцролгүй алагчиддаа мөргөмүй.

Гурван эрдэнэсийн билгийн мутрын хуруугаар зүрхэндээ  магад чимэгтэй хоцролгүй зүгийн хүрдийг чимсэн өөрийн гэрлийн чуулганыг гэлбэлзүүлэгчиддээ мөргөмүү.

Маш баясахуй жавхлантай титмийн гэрэл зэргэлсэн эрихтэй инээн маш инээхүй  Дүд да рэ хэмээхүй бээр хэмээхээр шулмасын ертөнцийг эрхээр болгосон эхдээ мөргөмүү.

Дэлхийг сахигч аймгууд бүгдийг ирүүлэн чадагч ахралтыг үйлдэж хум үсгээр хамаг үгээгүйгээс гэтэлгэгч эхдээ мөргөмүү.

Шинэ сараар титэмлэж чимсэн бүгдийг маш бадрангуйтай, усны дотор Авидаас, насад маш гэрлийг сайтар гаргагчиддаа мөргөмүү.

Галвын эцсийн гал мэт бадрангуй эрихсийн дунд агсан, баруун жийн, зүүн хураан хамгаас бүжихүй таалаад дайсны омгыг магдаар дарагчиддаа мөргөмүү.

Газрын нүүрийг гарын алгаар дэлдэн хөлөөр жанчигч, ахууралтыг үйлдэж хум үсгээр долоон зэрэг бүгдит хагалагчиддаа мөргөмүү.

Сайн амирласан жаргалантай, гаслангаас нөгчсөн онц амирлан явагч, үнэн төгөлдөр суухаа. Ум хийгээд үсгээр их нүглийг бөгөөд дарагч эхдээ мөргөмүү.

Хамаг бүжихүйг таалаад, дайсны биесийг үлэмж хагалагч, арван үсэгт тарнийг зохиосон ухааны хумаас гэтэлгэгчиддээ мөргөмүү.

Дүүрэ хөлөө дэлдсэнээр, хум дүрт үр үсэгтэй, сүмбэр уул мандараа гиласаа хийгээд гурван ертөнцийг хөдөлгөгч эхдээ мөргөмүү.

Тэнгэрсийн нуур дахь дүртэй гөрөөсөн бэлгэтийг гартаа агуулсан, да ра хоёрыг өгүүлээд пад үсгээр, хамаг хорыг хоцролгүй эвдэгч эхдээ мөргөмүү.

Тэнгэрийн чуулган хийгээд, тэнгэрс кинарасаа дулуйдсанаа, хамгаас хуяглахуйг таалахуй цогоороо тэмцэл хийгээд муу зүүдийг эвдэгч эхдээ мөргөмүү.

Наран хийгээд саран дэлгэрсэн, хоёр нүдэндээ гэгээн гэрэлтэй, ха ра хоёрыг өгүүлээд Дүд да ри бээр маш хатуу хижиг өвчнийг эвдэгч эхдээ мөргөмүү.

Гурван мөн чанарыг зохиосон амирласан үнэн төгөлдөр хүчтэй, ад ролан ягчисын чуулганыг дарагч үлэмж охь Дүүрэ үсэгтэй эхдээ үндсэн тарнийн энэ магтаал хийгээд хорин нэгэн мөргөлүүдээр, охин тэнгэрт үнэн төгөлдөр бишрэлтэн оюутан хэд бээр сүсгээр уншин эрт манагаар босож дурьдсанаар хамаг аюулгүйг сайтар өгюү, хамаг нүглийг машид амирлуулсан хамаг муу төрлийг дарах болюу. Долоон голди ялгуугсад бүгдээр үтэр авшигийг өгөх болюу. Үүнээс ихийг олж бүрүүн бурханы хутагт хүртэл одюу. Их хатуу түүний хор оршин агсан ба бус бээр яван идсэн ба дахь уугсан бөгөөс дурдсанаар сайтар арилах болюу. Ад хижиг өвчин хортноо нэрвэгдсэн зовлонгийн чуулганыг магад дарюу, бус сэтгэлтэн дор тийнхүү болоод, хоёр гурван долоонтоо илт уриваас, хөвгүүн хүсэгч нь хөвгүүн олоод, эд хүсэгч нь эд олж бүрүүн. Хамаг хүсэгдэхүүн бүгдийг олох болоод, тотгор үгүйеэ өөр өөрөө дарюу. Ум дари дам суухаа. Ум дари дүдэри дүүри суухаа. Ум аръяа дара савара вара аргам, бадам, бүсби, дүви алоги ганди нивади шавда бардан за хум суухаа. Дэлхийг хүжсээр сүрчээд цэцэг цацан дөрвөн тив Сүмбэр уулын нар сараар чимсэн үүнийг бурханы газраа бэлдтүгэй. Амьтан бээр ариун газраа одох болтугай. Ум сарва да та гада ядам гүри радна мандала хам нэряа даями. Тэнгэр хүмүүн Асурсын титэм нь хоёр хөлийн лянхуандаа бөхийлгөж хамаг үгээгүйгээс гэтэлгэн гаргагч дар эхдээ магган мөргөмүү. Хутагтай гэтэлгэгч эх хийгээд хүсэл хангагч чандмань олсон мэт өөр бусдын үгээгүйгээс арилгахуйг эрэхүй хүсэл хангахуй өлзий хутаг орштугай. Ум ма ни бад мэ хум. Ум ма ни бад мэ хум. Ум ма ни бад мэ хум.

 

                                                                                                                                                                                                         Будда.мн

Уншсан: 5146
Сэтгэгдэл бичих
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BUDDA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 70111922 утсаар хүлээн авна.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэлүүд Нийт: 4
Бусад цэс
This text will be replaced
Реклам, сурталчилгаа
РЕКЛАМ СУРТАЛЧИЛГАА
240 x 250px
2008-2015 © Будда.мн, Хөгжүүлэгч DzCMS