Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
Нүүр « Мэдээ, Мэдээлэл
Лус савдаг уул овооны тахилгын зан үйл

 Монголын ард түмэн нь хангай дэлхийдээ сүслэн, тэнгэр сахиусандаа залбиран мөргөж ирсэн өнө эртний удамжлалтай ард түмэн билээ. Монголчуудын нутаг орныхоо тэнгэр сахиусыг тахих энгийн хэлбэр бол уул, усандаа идээ будаа, ундааны дээжис өргөдөг. Мөн түүнчлэн тэнгэр сахиус, лус савдагаа аргадан тахих, тухайлбал, овоо тахих, лусын тахилга хийх гэх мэт зан үйлийг хийдэг юм.

Эртний Бөө мөргөлийн үеэс тахиж ирсэн овоог лам нар шашныхаа зан үйлийн үүднээс тахих болон шинээр овоо босгох, аливаа сүм хийд байгуулах ба орон байр барихдаа газар гуйх тэргуүтэн зан үйлээр баяжуулан хөгжүүлж иржээ. Энэ мэтчилэн, газартай холбоотой аливаа зан үйл эхлэхдээ, тухайн газар орныхоо тэнгэр, лус, савдаг тэргүүтэйийг аргадан баясгаж, улмаар тэдэнд хандан гуйж хүсэлт тавих ба түүний үндсэнд хүсэлтийг маань тэнгэр, лус, савдаг, шивдаг тэргүүтэн газар, усны эзэд хүлээн авч зөвшөөрч, бүтээх үйлсэд тусаллаа хэмээн үзэх ёс, зан үйлийг гүйиэтгэж ирсэн юм.

Мөн орон нутагт ган гачиг, Зуд турхан болох гэх мэтийн байгалын хүнд бэрхшээл тохиолдох үед орон нутгийн тэнгэр сахиус, лус, савдаг тэргүүтэн догширсоноос боллоо хэмээн үзэж тэднийг аргадаж, тэдэнд хүсэлттавьсанаар, тэдгээр нь билэнд тусална гэж үзэж иржээ.
   Энэхүү эртний ёс заншлыг 
эдүгээ үед ч Бурханы шашны ёс горимоор гүйцэтгэж байна. Энэ утгаар судар номуудаас түүвэрлэн энз> үү товхимолыг бүтээлээ.

Уншсан: 1514
Сэтгэгдэл бичих
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BUDDA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 70111922 утсаар хүлээн авна.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэлүүд Нийт: 3
Бусад цэс
This text will be replaced
Реклам, сурталчилгаа
РЕКЛАМ СУРТАЛЧИЛГАА
240 x 250px
2008-2015 © Будда.мн, Хөгжүүлэгч DzCMS