Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
Нүүр « Зөн совин шинжихүй
ХАМРААР ШИНЖИХ ЭРДЭМ
Хүний мөн чанарыг зааж өгдөг бас нэг эрхтэн нь хамар. Хамрыг Ангараг гараг жолооддог. Духнаасаа шууд доошилсон хамартай хүмүүс хүсэл зориг, нэр хүндэд дуулгавартай захирагдаж, тухайн нийгмийнхээ ёс суртахууныг ягштал дагадаг. Духныхаа доор хотойж ирээд, доошилсон шулуун хамартай хүмүүс хүний гар харж суухгүй. Монхор хамартай нь маш идэвхтэй, оролдого ихтэй, зоримог. Нумалсандуу монхор хамартай нь харгис, дээрэнгүй, түргэн ууртай. Далдын идэвх чадалтай атлаа түүнийгээ эдэлж чаддаггүй хүмүүс бас нэг тиймэрхүү хамартай байх нь бий ч үзүүр нь унжуу байдаг. Гавшгай мөртлөө замбраа муутай, олон ааштай, гэнэн, хүмүүс шантгар хамартай байдаг. Гүдгэрдүү шантгар хамартай хүн дайтахдаа сайн. Урт хамартнууд сайхан ааштай. Зузаан хамартай хүн хэрүүлч, шартай, зодоонч. “Төмсөн” хамартнууд даамай, шургуу юм шиг хирнээ халирхай. Урт, нимгэн хамартнууд нэг ааштай, хир баргийн нөлөөнд автдаггүй. “Нугасан” хамартнууд зориггүй, зөөлөн ааштай, үгэнд оромтгой, атаархуу. Зузаан бадируун атлаа үзүүр нь төмсөрхүү хамартнууд хүсэл зориг ихтэй ч хийх юмаа олж ядсан шинжтэй. Гоё, нарийхан “язгууртан” хамартнууд оюун билиг, хүсэл эрмэлзэл нь зохицож байдаг. Том мөртлөө нүдэнд дулаанхан хамартай хүмүүс хүчтэй ч идэвх муутай. Хатуу хамартаны хүч тэнхээ, идэвх, зан ааштайгаа сайтар нийлдэг. Огтор хамартанууд өөдрөг, цагаан цайлган сэтгэлтэй, эрэлт багатай, хааяа салан.
Уншсан: 7080
Сэтгэгдэл бичих
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BUDDA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 70111922 утсаар хүлээн авна.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэлүүд Нийт: 0
Бусад цэс
This text will be replaced
Реклам, сурталчилгаа
РЕКЛАМ СУРТАЛЧИЛГАА
240 x 250px
2008-2015 © Будда.мн, Хөгжүүлэгч DzCMS