Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
Нүүр « Зөн совин шинжихүй
Ухааны арван орны тухай
Ухааны таван их орон
1.  Дуун ухаан
2. Шалгадаг ухаан
3. Урлах ухаан
4. Тэжээх ухаан \ анагаах ухаан\
5.  Дотоод ухаан
  Ухааны таван бага орон
1. Зохист аялгуу
2. Илт өгүүлэх
3. Эвсүүлэн найруулах
4. Дууриал бүжиг
5. Одон зурхай
Дуун ухаан
Үсгийн өгүүлэгдэхүүний утгыг тодорхой мэдүүлэх ухааны орныг хэлнэ.
Шалгадаг ухаан
Үг хийгээд утгын эндүүрлийг арилгаад, уг мөн ёсыг нь чухам үнэнээр нотлон буулгадаг ухааны орон мөн.
Урлах ухаан
Биеийн ур, хэлний ур, санааны ур гурвын урлах үйлийг нь зонхилж үзүүлсэн ухааны орон мөн.
Тэжээх ухаан
Өвчний мөн чанарыг танин барих, өвчин ямар шалтгаанаас үүсэх, нэгэнт үүссэн өвчнийг хэрхэн арилгах, хойшид тэрхүү өвчнийг яаж засах арга замыг заасан ухааны орон мөн.
Дотоод ухаан
Судрын аймаг сав, номхотголын аймаг, илтийн аймаг сав гэдэг Бурханы шашны номлол сургаалыг данд нь багтааж гаргадаг гурван аймаг савын ухааны орон мөн.
Зохист аялгуу
Хүний чихэнд яруу бөгөөд сэтгэлийн эрхийг булаах үгсийг зохист аялгуу гэнэ.Зохиолын бие, чимэг , амь гурав хийгээд утгын чимэг, дууны чимэг, далдлах үгийн чимгийг дараалал ёсоор үзүүлсэн ухааны орон мөн.Зохист аялгууг мэдвээс үгийн чимэгт үл мунхарна..
Илт өгүүлэх
Өгүүлэгдэхүүний нэг утгыг өгүүлэгчийн олон нэрийн зүйлээр илтгэх ухааны орон мөн.Үүнийг дотор нь салаалуулж ялгавал тооны илт өгүүлэх, нэрийн илт өгүүлэх хоёр болно. Илт өгүүлэхийг мэдвээс нэрийн зүйлд үл мунхарна.
Эвсүүлэн найруулах
Энэтхэгийн үсэг, Түвдийн үсэг хоёрын утгыг эвсүүлэн найруулж, өгүүлэгчийн үг, өгүүлэгдэхүүний утга хоёрыг нийлүүлэн холбох ухааны орон мөн.Эвсүүлэн найруулахыг мэдвээс шүлэгт үл мунхарна.
Дууриал бүжиг
Цам харайх , Охин тэнгэрийн бүжиг тэргүүтнийг олон зүйл чимэг зүүлт, баг өмсгөл сэлтийг өмсөж бүжиглэх, урих өгүүлэх, харайх бүжиглэхийн арга мөрийг үзүүлсэн ухааны орон мөн.Дуулан бүжиглэх, дуун эгшгийн зүйл багтдаг.
Одон зурхай
Нас титэм заяаны тоо, одон гариг, нар сарны хөдөлгөөн байрлал, сайн муугийн үрийг тооцон зурах ухааны орон мөн.Одон зурхайг мэдвээс авах огоороход үл мунхарна.

www.budda.mn
Уншсан: 4559
Сэтгэгдэл бичих
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BUDDA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 70111922 утсаар хүлээн авна.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэлүүд Нийт: 9
12
Бусад цэс
This text will be replaced
Реклам, сурталчилгаа
РЕКЛАМ СУРТАЛЧИЛГАА
240 x 250px
2008-2015 © Будда.мн, Хөгжүүлэгч DzCMS