Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
Нүүр « Зурхай
Эр эмийн зохилдолгоог махбодоор шинжихүй
 Эр эмийн махбод зохицох ёсон
Хоёулаа мод бөгөөд ууган нь хүү бол машид өлзийтэй, буянтай.
Хоёулаа гал бөгөөставан элээ дагах. Буянгүй, хүүд муу Хоёулаа шороо бол эр эм зохигщон, таван хүү заяах.
Хоёулаа төмөр болбоос хоёр хүү заяавчиг нэг нь тустай.
Хоёулаа ус бөгөөс таарамжгүй.
Эр нь мод, эм нь гал бөгөөс үр ач цөөхөн, зовлон буй.
Эр мод, эм шороо бөгөөс үр зохилдох, худалдаа зохилдох.
Эр нь мод, эм нь төмөр бөгөөс хүү үл зохилдох. Төрөвч өвчин учрах.
Эр нь мод, эм нь ус - зохилдоод, олон хүүгэй болж, эд идээ элбэг, нас урт.
Эр нь гал, эм нь шороо бөгөөс ууган нь охин бол хүү олон, нас урт.
Эр гал, эм ус бөгөөс олон хүү заяавч өвчин буй.
Эр нь гал, эм мод бөгөөс ууган нь нуган бол олон хүүтэй, эрдээ ээлтэй.
Эр нь гал, эм нь төмөр бол хүүхэд цөөн бөгөөд амаргүй, хагацах.
Эр шороо, эм нь мод бол үл зохих агаад өвчин элбэг.
Эр нь шороо, эм гал болбоос зохилдоод, таван хүүхэд заяах нэн сайн.
Эр нь шороо, эм нь төмөр бөгөөс ураг олон, баян болох.
Эр нь шороо, эм нь ус бөгөөс гурван хүү заяав ч өлзийгүй.
Эр нь төмөр, эм мод болбоос эр эм үл нийцэн салах.
Эр нь төмөр, эм нь гал бөгөөс үл зохицох,
Эр нь төмөр, эм нь шороо бол хүү олон бөгөөд урт настай.
Эр нь төмөр, эм ус бөгөөс хүү олон, аж төрөл сайн.
Эр нь ус, эм мод бөгөөс зохилдоно.
Эр нь ус, эм гал болбоос эр эм тааравч хүүдээ ээлгүй.
Эр - ус, эм - төмөр бөгөөс ууган нь нуган бол хоёр нь тустай бөгөөд өлзийтэй.

www.budda.mn
Уншсан: 5271
Сэтгэгдэл бичих
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BUDDA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 70111922 утсаар хүлээн авна.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэлүүд Нийт: 15
12
Бусад цэс
This text will be replaced
Реклам, сурталчилгаа
РЕКЛАМ СУРТАЛЧИЛГАА
240 x 250px
2008-2015 © Будда.мн, Хөгжүүлэгч DzCMS