Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
Нүүр « Номын тус
Суварга эргэхдээ унших тарни
 Суварга бүтээхийн учир холбогдол
Суварга бүтээх нь тухайн газар орны муу мундарыг арилгаж, хамаг амьтныг энх жаргалтай байлгах тусын тулд бүтээж буй их сайн буян юм.
Суварганд өглөг болгон тахил өргөх, түүнийг хүндэтгэн тойрч маань тарни хөгжөөсөн хэн боловч цаглашгуй их буяныг хураадаг. Бурханы биеийн бэлгэдэл нь бурханы хөрөг, хэлний бэлгэдэл нь судар ном байдаг бол харин таалал сэтгэлийн бэлгэдэл нь суварга билээ.
          Судар номоос үзэхэд “суварганд эргэл мөргөл хийж залбирах, цэцэг өргөх, хүж, зул алин өргөвөөс бурхны есөн түмэн есөн мянган суварганд өргөсний буян лугаа адил сацуу буяныг хураах, агуу их хүч чадал, оюун ухаан тэргүүтэнг олох ба адаглаад шувуу, шумуул батгана тэргүүтэн амьтад суварганы сүүдэр туссанаар бурхан нигууд таалж лус савдаг нь баясаж байдаг” хэмээжээ. Мөн суваргыг зүүдэнд үзэх, араас харах зэргийг зүүдэлвээс завсаргүй найман нүглийг үйлдсэн  ч ариусаад үхэхийн цагт ариун орон диваажинд төрөх болно гэх нь бий.
Суваргыг бурхан шүтээн бүхий газар бурхан бодисад, хутагт хувилгаадын адис жанлав орших, үр удамыг арвижуулах, өвчин зовлон арилгаж насан уртасгах тэргүүтэн зэрэг олон зүйлийн ач тусын тулд босгодог. Суварга нь бурхадын байх газар гэж үздэг.
 
   Бүтээсэн суваргыг тойрч эргэл мөргөл хийх, тахил өргөх зэргээр этгэвэл үр нөлөө авшиг нь их бөгөөд тухайн газрын муу гэмийг рах нүүртай төдийгүй суварга босгосон, өглөг өргөсөн, залбирсны буян  цаглашгүй юм.
    “Үлгэрийн далай” хэмээх номд “Эрт цагт нэгэн хойрхой суварганд асаж авираад явж байтал суварганы хурын бүрхүүлд тогтсон ус доош урсахад тэр усанд автагдан урсаад суваргыг нар зөв тойроод доош унажээ.
    Тэр төдийхэн буянаар Шакъяамүни бурханы үед Цогт төрөлхөтөн хэмээх хүн болж төрөөд бурханаас ном сонсоод архадын хутгийг олов” хэмээн өгүүлсэн байдаг. Мөн “Бодь мөрийн зэрэг” хэмээх номд “Нэгэн хүн маш том суварга барьж эхэлж байжээ. Тэгтэл  нэгэн хүн хажуугаар нь өнгөрөхдөө
    “Чи энэ суваргыг хэзээ дуусгана гэж барьж байгаа юм бэ дээ” гэж басамжилсан байна. Гэвч нөгөө хүн шамдан хичээсээр бүрэн барьж дуусгасан байна. Тэгэхэд нь нөгөө хүн гэмшиж, урьд басаж хэлснээ цайруулахын тулд чин сэтгэлээр  нэгэн сайхан дуутай хонх уг суварганд хийж өлгөжээ. Тэгээд тэр хонх хийж өргөсөн хүн дараа төрөлдөө одой биетэй атлаа маш яруу сайхан дуутай хүн болж төрсөн гэдэг.
Суварга эргэхдээ унших тарни нь
Ялж төгс нөгчсөн, түүнчлэн ажирсан, дайснаа дарсан, үнэхээр туулсан бурхан эрдэнэ , ялгуусан тэмдэгтэд мөргөмүй . “Намо вага вадэ радна гэдү разаяа Дата гадая архадэ самянег сам вуддая Дадяата ум раднэ маха раднэ радна виза еэ суха” хэмээн буюу бас “Намо даша дигдри гала сарва радна драя яа Нама бра дагша сүбра дагша сарва бавам ви шодани суха” хэмээн эдгээрүүд болон гүн тарнис тэргүүтэн  амны уншлагуудыг уншиж ёсчлон эргэл үйлдвээс нэгэн удаа эргэл үйлдсэн нь мянгантаа үржин одохыг судраас номлосон. Суварганы ар харалдаа хүрэхүйд өөрийн алин хүссэн хүсэл шидийг оллоо хэмээн аж эргэлийг хийх хэрэгтэй.


эх сурвалж  www.budda.mn
Уншсан: 1220
Сэтгэгдэл бичих
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BUDDA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 70111922 утсаар хүлээн авна.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэлүүд Нийт: 4
Бусад цэс
This text will be replaced
Реклам, сурталчилгаа
РЕКЛАМ СУРТАЛЧИЛГАА
240 x 250px
2008-2015 © Будда.мн, Хөгжүүлэгч DzCMS