Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
Нүүр « Мэдээ, Мэдээлэл
Санаж явбаас сэтгэлийн хорлол дарагдана
 Өөрийг нь хараалаа, доромжиллоо, зодож занчлаа хэмээн бодож буй хүний гомдол тайлагддаггүй. Гомдсон тухайгаа цаг үргэлж бодвол гомдол үл тайлагдана. Гомдлоо мартсанаар тайлж болно. Муу дээвэрлэсэн байшинд цусаал гоождогтой адил өөрийгөө үл хянах хүний сэтгэлд хүсэл шунал дүүрнэ.
Залхуу хойрго зан бол үхэлд хүргэх хамгийн дөт зам, хөдөлмөрч зан бол амьдралын зам мөн билээ. Мунхаг хүн залхуурч, ухаантай хүн хөдөлмөрлөнө.
Нум сум хийж буй уран хүн сумаа харуулдан засч, тэгш болгохтой адил ухаант хүн сэтгэлээ засч тэгш шулуун болгоно.
Хөдөлж хөөрөх нь амархан, тайвширч номхрох нь амаргүй, сэтгэлээ барих хэцүү. Түүнийг тайвшруулснаар хүн амарлингуй болно. Хүнд өс хонзонт этгээд, эсвэл дайснаас нь илүү  хөнөөлийг сэтгэл нь хүргэдэг. Хүсэл, шунал, уур хилэн, муу юмнаас сэтгэлээ хол байлгаж чадсан хүн л жинхэнэ амрлингут хүртэнэ.
-Ажил үйлсээрээ батлахгүй сайхан үг урсгах нь үнэр танаргүй гоё цэцэг лүгээ адил бүлгээ.
Цэцэгсийн үнэр салхины эсрэг үл анхилна. Сайн хүний тухай цуу салхины эсрэг ч даян дэлхийгээр тарж түгнэ.
Нойр үл хүрэх хүнд шөнө урт, ядарч цуцсан аянчинд зам урт, зоп сургаал үл мэдэх хүнд төөрөгдөл удаан санагдана.
Аян замд гарахдаа өөртэйгээ эн тэнцүү, эсвэл илүү хүнтэй цуг яваарай. Мунхаг хүнд дагуулснаас ганцаар явах нь дээр.
Зэрлэг араатнаас бүү ай, муу нөхрөөс ай. Зэрлэг араатан зөвхоп биеийг гэмтээнэ, муу нөхөр сэтгэлийг гэмтээж шархлуулна.
Үр хүүхэд, эд баялгийнхаа төлөө сэтгэл зовсоор хүн шанал  гүйцдэг. Хүн өөрөө өөртөө ч үл харьяалагдах атлаа, үр хүүхэддээ баялгаа яагаад өөрийн хэмээн тооцно вэ?
Тэнэгээ мэддэг тэнэг хүн өөрийгөө ухаантай гэж бодох тэнэгээс дээр бүлгээ.
Хоолны амтыг халбага мэддэггүйтэй адил, тэнэг хүн ухаантай хүнтэй ярилцаж суухдаа сургаалыг нь ойлгодоггүй.
Шинэ сүү үл гашлахтай адил муу үйлийн хариу тэр дороо үл ирнэ. 
Гэвч тэр нь үнсэн доор унтралгүй уугих гал адил эцэстээ дүрэлзэн асч түймэр гарна. Ухаан муутай хүн нэр алдар, ашиг хонжооны хойноос хөөцөлдөж цаг үргэлж зовж зүдэрнэ.
Тэрбээр үргэлж албан тушаал ахих, илүү эрх дархтай болох, илүү ашиг хонжоо олохыг хүсэх тул байнга зовж шаналдаг.
Бурхан багшийн сургаалд баярлагч хүн цэвэр ариуи сэтгэлтэй, тэр нь сургаалаар ариусч байдаг тул шөнө нойр бөх! байдаг. Мужаан мод харуулдах, гарын зүйтэй хүн сумаа тэгшлэх, малтагч суваг ухаж ус урсгахтай адил ухаант хүн сэтгэлээ засаж янвалж байдаг. Салхи үлээхэд хад асга үл доргих лугаа адил, ухаант хүнийг яаж ч загнаж дандачсан, яаж ч магтаж өргөмжилсөн сэтгэл нь үл донсолж, амгалан байдлаа үл алдана.

www.budda.mn
Уншсан: 527
Сэтгэгдэл бичих
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BUDDA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 70111922 утсаар хүлээн авна.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэлүүд Нийт: 1
Бусад цэс
This text will be replaced
Реклам, сурталчилгаа
РЕКЛАМ СУРТАЛЧИЛГАА
240 x 250px
2008-2015 © Будда.мн, Хөгжүүлэгч DzCMS