Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
Нүүр « Мэдээ, Мэдээлэл
Дилав хутагт Жамсранжавын тухай
Дилав хутагт Жамсранжавын тухай

Завхан аймгийн харьяат Жамсранжав агсны нутгийнхан нь Дилав хутагт хэмээн алдаршуулсан, түүнийг АНУ-д амьдарч байгаад 1969 онд таалал төгссөн гэдгээс өөрөөр төсөөлөх хүн монголд ховорхон буй заа. Гэвч тэрхүү түүхэн хүний тухай ард түмний дунд домог болон яригдаж байсан зүйлийг одоо болтол хүмүүс тэр бүр мэдэхгүй бизээ. 1937 оны хэлмэгдүүлэлтийн үеэр түүнийг Улаанбаатарт авчирч шоронд хорьжээ. Шоронд олон ч лам нар байж. Мэдээж хангамжинд байгаа биш болохоор зарим нь хороолгох хоногоо хүлээж байх хооронд их л өлсдөг байж дээ. Дилав хутагт:

-Та нар өлсөж байгаа биз дээ. Би нэг жаахан идэх юм олж ирье дээ гээд шоронгийн аль дуртай хана руугаа чиглэн алхаж яваад алга болчихно. Хэсэг хугацааны дараа шуудайны тэхий дундуур ул боов, чанасан мах, цагаан тос, домботой халуун цай барьж орж ирээд:

-За цохиод байгаарай гэж хэлээд хэлмэгдэж байгаа лам нөхдөө дайлдаг байжээ. Йогийн эрдэмд нэвтэрсэн энэ их хүний шидийг зарим талаар анзаарсан хуягууд мөрдөн байцаагчдаа мэдэгдсэн байна.

Мөрдөн байцаагч түүнийг дуудан байцааж байтал гэнэт урдаас нь алга болчихсон байна. Түүнийг удтал эрж хайгаад олоогүй юм. Дилав хутагт шүүхийн гадаа ирж, үүдний жижүүрт:

-Манай мөрдөн байцаагчийг дуудаад өгөөч гээд сайхан борлог морь уначихсан, ногоон саарал дээл дээр шар дурдан бүс бүсэлчихсэн, эсгий малгай духдуулаад манай их зохиолч Д.Нацагдоржоос ялгагдамгүй сайхан залуу инээмсэглэн зогсож байна гэнэ.

Жижүүр, нөгөө оргодол Дилав хутагт ирчихээд тантай уулзана гэнэ гэхэд нь байцаагч:

-Яахаараа би тэрүүнд дуудагддаг юм бэ? Барьж аваад оруулаад ир! гэхэд нь түүнийг барих гэсэн хэний боловч гар нь байсан байрнаасаа хөдлөхөө больчхоод болохгүй учир арга буюу байцаагчийг дахин дуудсанд түүнийг гарч ирэхэд Дилав хутагт: За өвгөн чинь жаахан ажилтай. Урагшлаад хэдэн айлаар ороод орхиё. Та нар миний хойноос очоод уулзана биз дээ гэж хэлээд мориндоо мордож ташуур өгөн давхижээ. Хүмүүс хойноос нь ухасхийн барих, буудахыг завдсан ч аль нь ч биелээгүй тул арга буюу хар машинд бензин базааж аваад хойноос нь давхихад саахалтын хэр зайд харагдан ”Уяхан замбуу тивийн нар” дууг дуулан давхисаар байна гэнэ. Тэгээд харанхуй шөнө болоход хутагтын хойноос хөөгчид нэгэн айлд хононо. Өглөө босоод харахад нь урд саахалтын гаднаас Дилав хутагт мордож байгаа харагддаг гэнэ. Давхисаар хутагтын хоносон айлд очоод:

-Урьд шөнө танайд хоносон хүн юу ярив гэхэд:

-Миний хэсэг нөхөд хойноос ирнэ. Намайг удахгүй гүйцээд очоорой гэж хэлээрэй гэсэн гэдэг байна. Ингээд бараа тасрахгүй харагдсаар яваад улсын хил даваад явчихсан гэнэ.

Хятадын нутагт очиж нэлээд зовсон боловч өөрийн ижил монголоосоо оргож явсан 200 орчим монгол нөхдийн хамт усан онгоцоор явсаар Америкийн нэгдсэн улсад хүрчээ. Түүнийг Америкийн нэгдсэн улсад амьдарч байсан тухайд 1989 оны МАХН-ын “Унэн" сонины нэгэн дугаарт: <<Дилав хутагт Жамсранжав Америкийн нэгдсэн улсад ер зовж байгаагүй бөгөөд элдэв шидийг үзүүлж, ядахдаа л:

 -Би бороо оруулна гэж “Уяхан замбуу тивийн наран" дуугаа дуулж бороо асгаруулан оруулж их мөнгө олдог байжээ. Шавь нар нь түүнээс мөнгө гуйхад хадгалсан мөнгөнийхөө хамгийн дээд талд ямар мөнгө байна түүнийг шууд авч өгдөг байсан гэнэ» гэж бичсэн байлаа.

1946 онд БНМАУ-аас Нэгдсэн үндэсний байгууллагад элсэхээр монголын төлөөлөгчид явахад Х.Чойбалсан төлөөлөгчдөд:

 -Дилав хутагт Жамсранжав гэгч нэг үл бүтэх этгээд, тэр АНУ-д байна гэсэн. Түүнд нүүр өгч болохгүй шүү гэж захисны дагуу Ю.Цэдэнбал, Дамбаасүрэн нарын зэрэг Монголын төлөөлөгч Дилав хутагт Жамсранжавыг өөрсөдтэйгээ уулзахаар тосон ирэхэд нь үнэхээр нүүр өгөөгүй гэдэг.

Идэр сайхан насандаа хийж, бүтээхийн эрч хүчтэй үедээ ийнхүү аюумшигт хэлмэгдүүлэлтэд өртөн арга буюу төрөлх хайрт эх орноо орхиж харийн нутагт одсон ч аугаа эх орныхоо төлөө улаан голоо тасартал тэмүүлж явсны баталгаа нь 1961 онд Монгол улс НҮБ -д гишүүнээр элсэхэд Дилав хутагт маань аль хэдийн ирчихсэн хүндэт зочдын суудал дээрээс баяртайгаар алга ташин, нүдэнд нь нулимс гялтганаж байсан гэдэг юм. Тэрээр 1969 онд АНУ-д таалал төгсчээ.

www.budda.mn

Уншсан: 4987
Сэтгэгдэл бичих
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BUDDA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 70111922 утсаар хүлээн авна.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэлүүд Нийт: 18
123
Бусад цэс
This text will be replaced
Реклам, сурталчилгаа
РЕКЛАМ СУРТАЛЧИЛГАА
240 x 250px
2008-2015 © Будда.мн, Хөгжүүлэгч DzCMS