Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
Нүүр « Мэдээ, Мэдээлэл
Гавж С.Гантөмөр: Эдийн тэнгэр Алтангэрэл судрыг эх хэлнээ буулгахад амаргүй байлаа
 Гавж С.Гантөмөр: Эдийн тэнгэр Алтангэрэл судрыг эх хэлнээ буулгахад амаргүй байлаа
 
 
Монголын бурхан ша­шинтны төв Гандан­тэг­чинлэн хийдийн дэргэдэх буддын гүн ухааны Даш­чойнпэл дацангийн тэр­гүүн, гавж Содномын Ган­төмөртэй уулзаж ярилц­лаа. Тэрбээр монголчуу­дын сүсэг бишрэлийн дээд болсон Алтангэрэл суд­рыг түвдээс эх хэлнээ анх удаа орчуулжээ.


     -Та Монголын ард түм­ний ихэд сүслэн дээдэлдэг Алтангэрэл судрыг анх удаа эх хэлнээ орчуулжээ. Яриа­гаа энэ тухай эхлэх үү?
 
      -Алтангэрэл судрыг орчин цагийн монгол хэлнээ буулгах анхны санаачилга "Их хөлгө­ний уламжлалыг хадгалах төв"-ийг үүсгэн байгуулагч Зопа Ринбүүчи багшаас үүдэл­­тэй юм.
-Хэдэн онд энэхүү са­наа­чилгыг дэвшүүлсэн бол? 
-2004 онд гурван Рин­бүүчи манайд ирж ном айлд­сан. Энэ үеэр миний бие Дар­малачи Ринбүүчигийн номын орчуулгыг биечлэн үйлдэж байлаа.
     Тэгэхэд Алтангэрэл судрыг эх хэлнээ орчуулаач гэж надад болон Лувсанжамц лам бид хоёрт үүрэг болго­сон. Бодоход бид хоёрын түвд хэлний мэдлэг үнэлэгдсэн байлгүй. Харин Лувсанжамц ламд ажил гарсан учир би дангаараа хариуцаж орчуулж дууслаа.
-Манайхан уг судрыг урьд өмнө нь хуучин мон­гол бичигт буулгасан бай­даг уу? 

-Хуучин монголоор  гурван ч орчуулга байдаг юм билээ. Тэдгээрээс хоёрыг нь олж үзсэн.
-Ямар ямар хүнийх байх уу? 
-Орчуулагчийнх нь нэр хаяг тодорхойгүй байв. Нөгөө нэг нь Шаравсэнгээ гэж хүний орчуулга бий. Тэр л хамгийн сайн нь гэж лам багш нар хэлж байсан ч би олж үзэж чадаа­гүй.
-Алтангэрэл судрыг анх ямар хүн зохиосон юм бол. Энэ тухай дэлгэрүүлж ярих­гүй юу? 

      -Манайхан зохиогчийг нь түвдүүд гэж ойлгох нь бий. Энэ нь жаахан буруу ойлголт. Алтангэрэл судрыг одоогоос 2500 гаруй жилийн тэртээд Бурхан багш Энэтхэгт номоо айлдаж байхдаа зохиосон юм билээ. Бурхан багшийн энэ­хүү алдартай судрыг айлдаж байсан газарт нь очиж үзсэн. Судрыг Бурхан багш ганцаар айлдсан боловч олон Бодь­садва нарын харилцан яриа, Бурхан багшаас асуусан асуулт тэдгээрт хариулсан хариулт зэрэг орсон бий. Үндсэндээ асуулт хариул­таар номлогдсон судар.
-Асуулт хариултаар ном­логдсон гэж хэллээ. Уншигчдад сонин болгох үүднээс уг судрынхаа агуул­гын тухайд нарийв­чилж авч үзэхгүй юу? 

   -Хамгийн түрүүнд Бурхан багшийн нас сүүдрийн талаар авч үзсэн байгаа юм. Бурхан шашны төгс гэгээрэлд хүрсэн хүн хэдэн зуун жилээр оршиж бусдад ном эрдэм, хишиг буянаас түгээх атал яагаад дөнгөж 80-хан насалж байгаа юм гэсэн асуултад Бурхан багшийн айлдсан айлдварууд багтаж байна. Судар 29 бүлэг­тэй. Эхний хэдэн бүлэгт төгс гэгээрлийн тухай ихэвчлэн өгүүлдэг.
Тэгээд төгс гэгээрсэн бурхны гурван лагшинг авч үзээд хоорондох ялгааг нь нээсэн байгаа юм. Бодьсад­вагийн арван газар буюу бур­ханд хүрэх зам мөрийн дэс дарааллын тухай нарийвчилж гаргасан.
Мөн уг сударт бурхны но­мыг сүсэгтэн олонд уншуул­бал өөрт ном эрдэм нь яаж хүрэх вэ гэдэг логик уялдааг маш тод томруун илэрхийл­дэг. Ер нь манайхан судар но­моо  гагцхүү түвдээс гэлтгүй бурхан шашны түрүү үеийн дэлгэрэлтийн үед ч Алтан­гэрэл судрыг үзэж байж.
-Алтангэрэл яг юуг даа­даг судар вэ? 
 
   -Манайхан Эдийн тэнгэр Алтангэрэл гэлцдэг. Энэ үүд­нээс нь аваад үзвэл эд таваа­раа арвижуулж, аливаа гарз хохирол муу муухай зүйлийг хаах, тэнгэр бурхнаас хур бороо хүсэмжлэх зэрэгт уншуул­бал зохилтой.   
-Орчуулахад хэр төвөг­тэй байв? 

   -Мэдээж амаргүй байсан. Бурхан багш 2500 гаруй жи­лийн тэртээд нэн эртний хэлээр номлосон 250 орчим хуудас бүхий судрыг түвдүүд ч ялгаагүй эрт цагт орчуулсан байдаг. Манайд ч хуучин монгол бичгээр буусан нь эртний. Эдгээрийг орчин ца­гийн хэлнээ буулгахад тун төвөгтэй байв. Хүний нэрийг санскрит хэлээр нь буулгадаг монголчуудын уламжлалт орчуулгын зан үйл байдаг. Харин би Жанрайсиг, Гүнд­самбуу зэрэг түвдээр хэлээд заншсан бурхны нэрийг түв­дээр нь, Очирваань, Манзу­шир гэх санскрит хэлээр нэр­лээд заншсан бурхны нэрийг тэр чигээр нь бичсэн. Хятад, түвд гэх хоёр хуучин эх бай­гаа. Миний бие хятад эхийг нь голчлон барьж орчуулсан. Олны дунд ийм нэг яриа байдаг л даа.
-Юу гэж? 

   -Алтангэрэл судрын дотор "Хааны бүлэг" нэртэй бүтэн бүлэг зохиол байх.
-Та энэ бүлгийг нь ор­чуулсан уу? 

    -Орчуулалгүй яахав. Хаан хүн ямар байх ёстой талаар өгүүлсэн. Түүнд  "Хаан хүн тэн­гэрээс тэтгэгдсэн байдаг. Хэрвээ тэрхүү дээдийн чана­раа умартвал улс оронд нь гай зовлон тохиолддог" гэж. Мөн анзаарагдсан нэг зүйл нь хятад, түвд хоёр барын эхэд нэг шүлгийн зөрүү шиг байх санагдсан.
-Тэгэхээр уг судар маань шүлэглэсэн зохиол байж таарах нь ээ? 
 
     -Үргэлжилсэн үг болон шүлэг яруу найраг хосолсон байдаг юм. "Хааны бүлэг" нь тэр чигээрээ шүлэг яруу найргаас урссан юм билээ. Энэ дундаас нэг бүлэг шүлэг орхигдсон аж. Үүний мөн чанарыг нягталж үзвэл тун нарийн учиртай. Манжийн хааны үед Монголд Алтан­гэрэл судар ихээр дэлгэрч байж. Монголчууд "Хааны бүлэг"-ийг сайтар уншсанаас болж Манжийн дарангуйлах бодлого Ар Монголд бага хэ­рэгжсэн гэж үздэг юм билээ.
-Энэ нь номын хүчтэй шууд холбоотой гэж та хэлэх гээд байна уу? 

   -Тийм ээ. Хятадын алдар­тай шинжээч үүнийг нотол­сны улмаас Манжийн төрөөс Алтангэрэл судрыг олноор хэвлэхдээ "Хааны бүлэг"-ийн хэсгийг зориудаар тасал­дуулж.
-Шүлгийн зөрүү байна гээд байсан нь ийм учиртай байж? 

  -Харин тийм юм билээ. 
-Алтангэрэл судрыг ийн­хүү Ринбүүчий баг­шийн­хаа захиснаар эх хэл­нээ буулгалаа. Эх хэлнээ анх удаа орчуулагдаж бай­гаа хэдий ч хүмүүс мэр­гэжлийн зүгээс ямар үнэ­лэлт дүгнэлт өгч байна. Яаж хүлээж авав? 

   -Бүтэн гурван жилийн минь хүч хөдөлмөр хийгээд өдий хүртэл наслахдаа үзэж бясалгасан бурхны номын тусгал учир өөрийнхөө хэм­жээнд боллоо гэж үзээд хэв­лүүлсэн минь энэ. Лам багш нар маань ч сэтгэл хангалуун хүлээн авч өндөр үнэлэлт өгөөд байна. Энгийн улсуудад судраа уншуулж байгаа. За­рим хэсгийг нь  ойлгохгүй юм гэсэн санал хүсэлтийн дагуу Дашчойнпэл хийддээ сүсэг­тэн олныг цуглуулж мэргэж­лийн үүднээс тайлбарлаж өгч байна.
Ард иргэд үр хүүхдэдээ адис өгөх, гэр орон, адуу малаа даатгах зэрэгт урьд өмнөхөөсөө илүү их сүсэг бишрэлтэй хандах болов уу. Учир нь тэрхүү сударт юун тухай өгүүлж буйг хүн бүр ойлгож байгаа болохоор. Ми­ний бие оюун билэгт монгол­чуудынхаа сүсэг бишрэлийн дээд Алтангэрэл судрыг ийн­хүү орчин цагийн хэлнээ анх удаа буулгаснаараа машид гэгээн буян үйлдлээ хэмээн ихэд бахархалтай байна. 

 
Н.Гантулга
Уншсан: 1745
Сэтгэгдэл бичих
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BUDDA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 70111922 утсаар хүлээн авна.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэлүүд Нийт: 19
123
Бусад цэс
This text will be replaced
Реклам, сурталчилгаа
РЕКЛАМ СУРТАЛЧИЛГАА
240 x 250px
2008-2015 © Будда.мн, Хөгжүүлэгч DzCMS