Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
Нүүр « Мэдээ, Мэдээлэл
Алтангэрэл судрын тус эрдэм
 Алтангэрэл судрын тус эрдэм
         Алтангэрэл судар нь холоос олдох олзыг наашлуулж, ойртож ирсэн гарзын үүдийг хааж, айл өрх, хувь хүнд эд хөрөнгө, хишиг буяныг даллан авчрах увидастай тул айл бүр хоймортоо залваас гай барцад бүхнийг гэтэлж, эд агуурс элбэг дэлбэг, амар тайван аж төрөх бүлгээ.
        Энэ дэлхий дээр амар амгалан оршоосой хэмээн хүссэн хэн бүхэн Алтангэрэл судрыг унших учиртай. Энэ нь бие, сэтгэл эрүүл саруул байх, урт удаан наслах, амжилт бүтээлээр арвин байхын тухай ихэд чухал номын үйл юм.
Хиргүй ариун Алтангэрэл судар нь судрын аймгийн хаан болой. Тэрээр ихэд ид хүчтэй хийгээд амьтны горил хүслийг хангагч, түүнчлэн хамаг амьтны амар амгалан хийгээд бодийн хутаг хүртэлх хамаг жаргаланг үүтгэгч юм. Мөн түүнчлэн энэ нь дэлхий нийтийг энх амгалантай байлгах төдийгүй өөрийг тань болоод улс орон, дэлхий даяарыг хамгаалах ихэд хүчтэй ном юм. Мөн тухайн улс орны хүн зоныг илааршуулах увдистай билээ.
        Монгол оронд бурханы шашин дэлгэрэхэд Алтангэрэл судар  дэлгэрсэн. Ер нь тухайн улс оронд бурханы шашин дэлгэрэхэд  ямар нэг судраар дамжиж дэлгэрсэн байдаг. Үүний нотолгоо нь  гэвэл Жадамба, Цэнд, Таравчинба, Доржзодов гээд бүгд төвд  нэрээр байж байхад Алтангэрэл судар ганцаараа монгол  нэрээрээ байдаг.
 Судрын талаар Зопа Ринбүчи ламтан хэлэхдээ: Сударт "Үүнийг  сонссон төдийгөөр бүх нүгэлт үйлийн үр арилна" гэж  байсан тул би тэрхүү судрыг уншихыг үнэхээр хүсч байлаа.  Майкл Роч гэвшийн нэгэн шавьд Алтангэрэл судар байсныг би  зээлэн авч бүрэн дүүрэн уншсан юм. Үүнийг уншсаны ач үр  төсөөлөхийн ч аргагүй их байв. Тиймээс би түүнийг уншиж  төгссөний дараа магнайдаа хүргэн адис авч бүхэл дэлхий  дахинаа дэлгэрүүлэх андгай тангараг тавьсан юм” гэсэн байна.
 
           Алтангэрэл судрын хамгийн онцгой эрдэм тус бол ямарваа  улс орон хийгээд дэлхий дахиныг амар амгалантай нь  золгуулах асар их ид хүчтэй байдагт оршдог ажээ. Түүний ач тус  үнэхээр огторгуй лугаа их байдаг.
Ялж төгс нөгчсөн бурхан айлдахдаа, язгууртаны хөвгүүн хийгээд язгууртаны охин хэн боловч Хутагт Дээд Судрын Хаан Алтангэрэл Судрыг сонсож дээдийн мөрд орох аваас тэрбээр хэзээ ч там, бирд, адгуус, асура зэрэг дорд муу заяаны төрөлд унахгүй болж, тэрчлэн дорд язгуурын төрлийг эс аван хэзээд тэнгэр хийгээд хүмүүний төрлийг олж төрөх бөгөөд цаг ямагт бурханы номтой учирч бурханд өргөл, тахил, ачлал тахимдууг үйлдэж дээдийн номыг сахиж байх болно. Мөн Амитабха, Базарсад зэрэг бурхадын арилсан орноо төрөл авах болно. Тийм учраас энэхүү дээдийн ном нь нэн гүн нарийн тул сайтар анхааран аваарай" хэмээн энд айлдсан байна. Сударт зарлиглахдаа Алтангэрэл судар оршин буй газарт бурхан-ном оршино, харин Алтангэрэл судар эс орших болсон газарт бурхан-ном тэрчлэн эс оршино. Аптангэрэл судрыг залж, цаг ямагт уншдаг улс оронд номын сахиуснууд хийгээд хамгаалагч тэнгэр нар хүрэлцэн ирж ивээлдээ багтаахын учирт тухайн улс орон хийгээд улсын хаан эзэн нь атаатан дайсан, өвчин эмгэг тэргүүтэн элдэв гаслангийн аюулд үл өртөгдөж, урт насалж удаан жаргаж, юу санасан цагаан хүслэн бүр нь биелж, өлзий дэмбэрэл бүхэн нь бүрэлдэн дэлгэрч, сэтгэл санаа өөдрөг бөгөөд амгалан байх болно. Хэн нэгэн атаатан дайсан халдан довтлох тохиолдолд улсын хаан хийгээд түүний шадар, бараа бологсод тэднийг даран номхруулах ид хүчтэй байх болно.
          Дашчойнпэл дацангийн шунлайв С.Гантөмөр тус судрын талаар: “Намайг бага байхад Алтангэрэл судар залаатай байхад аянга буудаггүй гэдэг байсныг тухайн үедээ ойлгодоггүй байсан. Дараа нь Алтангэрэл судрыг уншиж үзэхэд аянга цахилгааны аюулаас авардаг, тэнгэрүүдийн тухай тийм тийм зүгт, тийм тэнгэрүүд байдаг, тэдгээрийг шүтвэл аянга цахилгаанаас аврагдана гээд заасан байх жишээтэй” гэсэн байна.
 
        Алтангэрэл судрыг уншихын нэгэн их ач тус бол энэ нь чухамтай таны бүх зовлонг амирлуулдагт оршино. Энэ нь Монгол орон их хөгжмл цэцэглэлт, амгалан хийгээд жаргалан лугаа учран барилдахын суурь болохын сацуу бүх Монголчуудад энэрэн нийгүүлсэхүй, асрал хайр хийгээд бодийн их сэтгэл тэргүүтнийг үүсгэн батжуулахын учирт энэ орноо амгалан хийгээд жаргалан, хамгаас чухал нь бурханы шашин ном өнө удаан орших юм. Учир нь энэ эрхэм дээд судрыг унших нь гарцаагүй та бүхний амьдралын бүх зүйлийг шийдвэрлэх хүч, таны болоод дэлхий нийтийн энх амгалангийн уг шалтгаан, түүгээр ч үл барам та тэргүүтэн хамаг амьтны бодийн хутагт хүргэх гол үндэс болох болно.
          Тиймээс та бүхний хувьд өдөр тутмын амьдралдаа үйлдэн дадуулахад утга учир төгс бүхий олон буянт үйлсийн нэг нь гарцаагүй Алтангэрэл судрыг унших, наандаж нэг хуудсыг эс чадваас бүр хэдхэн мөрийг боловч уншиж байх явдал мөн.
Судар унших үеийн бясалгал бодол ямар байх вэ?
 
Судар уншиж байхдаа Бурхан багшаас сургаал хүртсэнээр өөрийн сэтгэлд эрдэм төрж байна
Хамаг амьтнаа энэхүү судрыг сонсгохын тулд урин дуудаж зургаан зүйл хамаг амьтан энэ сургаалыг хүртсэнээр дээдийн мөрийг бүтээн, нисванис, үйлийн үр, зовлон гаслан бүхнээсээ ангижирч байна
Уншиж төгсөөд би хийгээд хамаг амьтан үлэшгүй олон бодьсадва нараас гарах цаглашгүй рашааны урсгалаар дүүрэн ариуслаа. Тэдгээр амьтан зовлонгийн шалтгаан, нисванисын хөрөнгө бүхнээс тонилоод гэгээрлийн хутагт хүрлээ хэмээн бясалгана.
 
           Алтангэрэл судрын эхний бүлгүүдэд гэгээрлийн тухай бурханы хутаг гэж юу вэ? Бурхан багшийн насны хэмжээ ямар вэ? Бурханы ямар ямар лагшин байдаг вэ? Бурхан болдог арван газар хэрхэн зорчлох вэ? Бурхан багш урьд төрөлдөө бодисадвагийн замаар явж? амьтны тусыг яаж бүтээсэн? 5 зулзагатай өлөгчин баранд бие өгсөн Бурхан багш нэг түмэн загасанд ус өгч амийг аварсан, тэдгээр загасанд тарни хэлснээр 33 тэнгэрийн боди сэтгэлийг хэрхэн үүсгэх, ямар арга замаар яваад бурханы хутаг олох вэ гэдгийг сонссон олон тэнгэр лусууд баясаад энэ судрыг сонссон, уншсан хүмүүсийг бид ингэж сахиж хамгаална хэмээн тангарагаа өргөсөн учраас энэхүү судрын нэг үгийг уншсан төдийд хэрэг тус нь бүтдэг маш их тус эрдэмтэй юм. Бурханы зарлиг гэдэг үнэхээр агуу. Яагаад гэвэл бурхан багш өөрөө тоолшгүй гурван галавын турш амьтны тусын тулд заримдаа биеэ өгч, заримдаа амиа өгч олон төрөл дараалан амьтны тусын тулд хичээн зүтгэж, хэмжээлшгүй буяныг хурааж буяны болон билгүүний хоёр чуулганыг гүйцээсний үр дүнд Бурханы зарлиг гарч тэгээд бурхан амьтны тусын тулд номоо номлож байгаа юм. Амьтны тусыг хийх хамгийн том арга бол ном номлох байдаг. “Зохиол бүгдийн дотроос зарлигийн зохиол дээд нь юм” хэмээн Богд лам айлдсан. Тийм учир Бурханы зарлигийг уншсан төдийгөөр маш их буян хураана, үгийг нь ойлгосон ойлгоогүй хамаагүй уншсан төдийд буян хураадаг учиртай.
Эх сурвалж: www.budda.mn
Уншсан: 4050
Сэтгэгдэл бичих
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BUDDA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 70111922 утсаар хүлээн авна.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэлүүд Нийт: 18
123
Бусад цэс
This text will be replaced
Реклам, сурталчилгаа
РЕКЛАМ СУРТАЛЧИЛГАА
240 x 250px
2008-2015 © Будда.мн, Хөгжүүлэгч DzCMS