Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
Нүүр « Үлгэр, домог
Бурхан жаал хүү хоёрын яриа
 

Хүү: Намайг одоо дэлхий рүү явуулах гэж байна. Гэтэл би ийм жаахан бас ямар ч хүчгүй юм чинь тэнд  яаж амьдрах юм бэ? 
 
Бурхан:  Хүү минь бүү санаа зов. Би бүх сахиусан тэнгэрүүдээс нэгийг нь чиний халамжлагчаар сонгосон. Тэр чамайг дэлхий дээр сэтгэл догдлон хүлээж байгаа ба өдөр болгон чамд сайхан дуу аялж өгнө. Чи түүний хайрыг мэдэрч, аз жаргалаар дүүрэн өдөр хоногуудыг  өнгөрөөх болно.
 
Хүү: Аан тэгвэл, хүмүүс надад ямар нэгэн юм хэлэхэд би хэлийг нь мэдэхгүй юм чинь яаж ойлгох юм бэ?
 
Бурхан: Чиний сахиусан тэнгэр чамд энэ ертөнц дээр хэрхэн сонсож яаж ярихыг чамд зааж өгөх болно.
 
Хүү: Гэвч дэлхий дээр маш олон муу хүмүүс байдаг гэдгийг надад хэлсэн. Намайг хэн хамгаалах юм бэ?
 
Бурхан:  Сахиусан тэнгэр чинь чиний амьдралын төлөө өөрийгөө ч зориулахад бэлэн байж, чамайг ертөнц дээрх бүх муу зүйлээс авран хамгаална гэж хэлэх зуур  Диваажин маш нам гүм боллоо.  Жаал хүүгийн дэлхийд мэндлэх ээлж иржээ. Үүнийг ухаарсан хүү эцсийн асуултаа ийн асуусан нь:
 
Хүү:  Бурхан минь, би одоо явах нь ээ. Сахиусан тэнгэрийнхээ нэрийг мэдэж болох уу?
 
Бурхан: Хүү минь, түүний нэр тийм ч чухал биш, харин чи түүнийг "ээжээ" хэмээн дуудаж болно гэжээ.
Уншсан: 3244
Сэтгэгдэл бичих
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BUDDA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 70111922 утсаар хүлээн авна.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэлүүд Нийт: 5
Бусад цэс
This text will be replaced
Реклам, сурталчилгаа
РЕКЛАМ СУРТАЛЧИЛГАА
240 x 250px
2008-2015 © Будда.мн, Хөгжүүлэгч DzCMS