Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
Нүүр « Мэдээ, Мэдээлэл
Буддын шашинтай олны танил хүмүүс
Буддын шашинтай олны танил хүмүүс

Тайгер Вуудс

Дэлхийн хамгийн алдартай гольфчин. Тэрбээр “Буддизм надад бие хүн болж төлөвшихөд асар их тусалсан. Энэрэн нигүүлсэхүйн сургаалд сургасан. Тийм ч учраас би аавтайгаа Тайгер Вуудсийн сан байгуулан, сая сая хүүхдийг мөрөөдлөө биелүүлэхэд нь тусалж байна” гэж хэлжээ.

Орланда Блюн

Монголчуудын сайн мэдэх “Бөгжний эрэлд” киноны гол дүрийн жүжигчин. Тэрбээр “Буддын гүн ухаан бол маш тулгамдсан асуудлыг өөрөө хамгийн энгүүнээр эрэгцүүлэн шийдээд энх амгаланг олж сэтгэлийн амирлангуйг бий болгох арга зам юмаа” гэж хэлдэг аж.

Тина Тюнер

Рок-н-роллын хатан хаан. Тэрбээр “Урьд нь өч төчнөөн хүмүүс над руу ирэхэд би хэзээ ч эрх чөлөөтэй байж чаддаггүй байлаа. Буддын шашны ёс журамтай танилцаж, сэтгэлээ эмчлэх аргад нь суралцаж, ёс жаягийг сахидаг болсноор одоо над руу хичнээн мянган хүн бөөгнөрсөн ч би амар амгалан хэвээрээ байж чаддаг болсон” гэж хэлжээ.

Леонард Кохен

Канадын алдарч дуучин хөгжмийн зохиолч. 1970-аад оноос Буддын сургаалийг сонирхон судалж эхэлсэн. 1996 онд Калифорнийн Зэн буддизмын төвд сууж бясалгал хийсэн. Буддын сургаалд нэвтэрч, өөрийгөө жолоодож сурснаар олон жилийн турш хордсон хар тамхинаасаа гарсан.

Ричард Гир

Нэрт кино жүжигчин, Далай ламын дотны найз. Түвдийн хүний эрхийн төлөө тэмцэгч, Түвдийг дэмждэг учраас Хятадад очих эрх нь хасагдсан. Өдөр бүр бясалгал хийдэг, шашны зан үйлийг ёсчлон дагадаг.

Кет Босворт

“Супермен буцаж ирсэн нь”, “Хөх сүйрэл”зэрэг кинонд тоглож алдаршсан бүсгүй юм. Буддын сургаалийг оюун санааны гайхамшиг, хувь хүнийг гэгээрүүлэгч үндсэн дасгал хэмээн үздэг, өдөр бүр бясалгал хийдэг.

Стивен Сигал

Нэрт кино жүжигчин. Буддын сургаалийг судлаад 27 жил болж буй. 17 наснаасаа гар тулааны урлаг, зүү тавих эмчилгээнд суралцсан. Түүнийг Буддын нэгэн ламын хойд дүр мөн гэж Пинор ринбүүчий баталсан.

Аунг Сан Су Ки

Бирмийн ардчиллын төлөөх үндэсний лигийн тэргүүн, улс төрч, 1989 оноос хойш маш олон жилийг гэрийн хорионд өнгөрүүлсэн ч Буддын бясалгалынхаа ачаар сэтгэл санааны ямар ч бэрхшээлтэй учирдаггүй юм. хэмээн хэлдэг аж. тэрээр 1991 онд Нобелийн энх тайвны шагнал хүртсэн.
 
Уншсан: 1346
Сэтгэгдэл бичих
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BUDDA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 70111922 утсаар хүлээн авна.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэлүүд Нийт: 0
Бусад цэс
This text will be replaced
Реклам, сурталчилгаа
РЕКЛАМ СУРТАЛЧИЛГАА
240 x 250px
2008-2015 © Будда.мн, Хөгжүүлэгч DzCMS