Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
Нүүр « Гэгээнтнүүд
Богд Зонховын 5 зүйл болгоолын лагшин
Богд Зонховын 5 зүйл болгоолын лагшин

Зөөлөн таалалт Зонхава богд бээр нирваан дүр үзүүлсэний дараа Хайдүв богд бээр багшийгаа дурсан санаж, агуу их сүжгээр залбиран өчсөнд богд Зонхава 5 зүйлийн болгоолоор бодтой залран Хайдүв богдтой нүүр учирсан хэмээдэг Тэрхүү учрыг намтарт тэмдэглсэнийг өчүүхэн сийрүүлбээс ийм буюу.



1. Нэгэн удаа хамгийн болгоогч Хайдүв богд бээр нойрсох өргөөнөө залрах цагт таалал нь асар уйсаж " Энэхүү амьтан нугууд урьд буян их хураагаагүйгээс бэлэг чанар төгссөн багш ч үгүй, хуран үйлдсэн бүхнийг мөнх бус хэмээн заасаар атал үргэлжид мөнхөд барих, юмсын бодит ахуй нь хэмээн сэтгэх, эд хөрөнгө шигүй шүү хэмээн үзүүлсээр атал түүнийг хураан цуглуулахад бүр их хичээл шамдлаар зүтгэх, энэ насны алдар нэр чинь хадны цуурай мэт шүү хэмээн өгүүлсээр атал түүнийг эцсийн зорилгоо болгох аж.

Товчилбоос Очирдарь богд ламын судар, тарнийн сайн номлол, Очирдарийн нууц оньс бүхнээ өчүүхэн ч эндүүрггүй онол үүнийг өдөр, шөнөгүй шамдан номловч хувьгүй болохоор зарлиг номлолын рашааныг амсалгүйй муу багш өгүүлж, мунхаг шавь эс суралцсанаар юуг ч эс мэдээд, авах гээхийн ёсноо мунхарсан адгуус мэтийн өмнө ертөнцийн хэрэггүйг өгүүлж, нохой, гахайн явдлаар цэнгэгч энэ мэтэд авах гээхийн оньсыг мэдэгч сэтгэл нь батажсан нэгэн гарах нь ч үгүй, үхлийг эс санаж, энэ насны олз хүндлэлээр алгасарч, буруу зам мөрт орсон эдгээр амьтадыг болгоогтун" хэмээн хайлан нулимс асгаруулвай.

Чингээд тахилыг сайтар бэлтгээд Богд ламд хүчтэй залбирал тавьсанд цаст уул агаарт хөдлөх мэт үлэмж үзэсгэлэн бадарсан зургаан соёот их зааныг хөлөглөсөн зөөлөн таалалт богд Зонхава багш их бандидын дүрээр залран ирээд: " Ай, хөвөөн чи энэлэн шаналах хэрэггүй .Багшийгаа дурсан санасаар урьдын хураасан их хилэнц ариусаж, буяны чуулган санаанд багтамгүй ихийг хурааж чадмуй. Ёогийн эрхэт Мила богд багшийгаа дурсах 6 их эгшиг дууг зохиосон лугаа ижил болов. Эдүгээгээс хойш миний шашиныг өргөн тэтгэгтүн. Хязгаар нутгийн олон амьтны тусыг бүтээгтүн: хэмээн айлдаж эш үзүүлээд тааллыг нь машид сэргээв.

2 . Мөн Хайдүв богд бэр хязгааргүй их зарлиг сургаалын зарим нэг онцгой бэрх оньс болон ялангуяа тарнийн 2 зэргийн ялгамжаат оньсыг шижлэн судлах цагт эргэлзэээ гарсанд гүн утга бүхнийг жинхэнэ үнэн зөвөөр ёсчилон заагч багшийгаа дурдан сангалзаж, " Миний багш энд заларч асан бол асуух санж. Гэтэл Богд лам алга .Сэжиг таслах хариулт өгөх өөр хэн ч алга . Багш маань эдүгээ хаана заларнам " хэмээн үлэмж их сүжгээр мандал өргөн залбирсанд олон тэнгэрийн хөвгүүдээр өргүүлсэн эрдэнийн ширээн дээр богд Зонхава багш бээр залран ирээд эргэлзэн тээнэгэлзсэн бүхнийг арилган тодруулж айлдан хайрлажээ.

3 . Бас нэгэн өдөр Хайдав богд бээр Богд ламын айлдсан зарлиг сургаалуудаар таалал нь машид булаагдаад 3 аймаг сав, дандрын аймгийн эрхэм зарлиг болон түүний тайлбар  сэлтийн утга мөрийн зэрэглэл, дэс дугаар, их тэргэн мэргэдийн таалал ямар мэт, ялангуяа илбийн бие, тунгалаг гэрэл тэргүүтэн гүнзгий мөрийн ялгал, Винайн сргаалаас эхлээд Нууц хураангуй машид цацралгүйн онол хүртлэх бүгд нэгэн амьтан бурхан болох арганд хураамжлан номолсон огоот төгс мөрийн голыг зарлигласан нь миний багш Зонхава бус Энэтхэг, Төвд хаана ч байхгүй " хэмээн багшийнхаа ачийг дурьдан уярч, хувцасаа нортол хайлан залбирсанд богд Зонхава багш бээр цагаан арслан хөлөглөсөн, улбар шар өнгөт лагшинтай, илд, боть ном барьсан, эрдэнийн чимгээр хээлсэн гэтэлгэгч Манзушрийн зүрээр морилон ирээд " Сайн номлол үүнийг аглаг газар бясалгагтун . Сав болж чадах зарим нэгэн номхотгохуун шавь нар байх вий. Тиймээс онцгойлон тарнийн номлолыг дэлгэрүүлэгтүн" хэмээн зарлиг хайрлав.

4 . Бас нэгэн өдөр номын богд Хайдүв бээр "Багш маань хаана заларч байна. Нэг удаа ч болов бараалхавал юутай сайхан" хэмээн лагшингаа чилээн шар үс хөдөлтөл сүжиглэн дурьдсанд богд Зонхава бээр аймшигт бар хөлөглөсөн , улаан өнгөт лагшинтай, гал бадарсан

5 . Тэндээс нэн их удалгүй Хайдүв богд бээр " Эдүгээ дагинасын оронд одсугай " хэмээн таалаад ханьцашгүй их тахил бэлтгэж " Эцэг багш минь. Гурван цагийн бурхан минь. Хамаг амьтны ганц аврал Очирдарь минь " хэмээн багшийгаа дуудан залбирсанд богд Зонхава бээр их цагаан үүлний дунд урьд Замбуутивд заларч байсан дүрээрээ морилон ирэд " Би Хятадын Таван уул / Утай / -наа оршмуй. Очир баригч нэгэн мянга наяман зуун шавь нарт өглөө, орой бүхэнд судар тарнийн сургаалыг номлох буй. Чи мөн тэнд ирэгтүн " хэмээн зарлиглажээ .илд баруун мутартаа далайсан, зүүн мутартаа рашаанаар дүүргэсэн гавал барьсан, улаан гэзэг үс нь сэгсийсэн, ясан чимгээр хээлэн чимэглэсэн, 80 шидэтнээр хүрээлүүлсэн их ёогчийн дүрээр заларан ирээд сургаал номлолын рашааныг хайрлан зохиовой .
 
Уншсан: 1981
Сэтгэгдэл бичих
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BUDDA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 70111922 утсаар хүлээн авна.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэлүүд Нийт: 8
Бусад цэс
This text will be replaced
Реклам, сурталчилгаа
РЕКЛАМ СУРТАЛЧИЛГАА
240 x 250px
2008-2015 © Будда.мн, Хөгжүүлэгч DzCMS