Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
Нүүр « Зөвлөгөө
Монголын ард түмний өргөн хэрэглэдэг орон нутгийн сайн зүгүүд
Монголын ард түмний өргөн хэрэглэдэг орон нутгийн сайн зүгүүд

Монгол зурхайн газрын зурхайд Монгол түмний эрхэм сайн хэмээх эрхшээлт зүгүүдийг 3 төрөл зүгт тогтоон үздэг. Энэ 3 зүгт гэрийн үүдийг харуулан түшүүлэн гэрээ барьдаг зан үйлтэй.



1.    Монгол түмэн өмнө зүгийг эрхэмлэн гэрийн үүдийг харуулан гэрээ барьдаг. Энэ зүг нь морин зүг болой.

2.    Цагаан зүг хэмээх уулархаг газар орон нутагт хэрэглэдэг наран мандах зүг болох зүүн урд зүгийг харуулан гэрийг барьдаг. Энэ зүг нь луу зүг болой.

3.    Манхан хэмээх элст манхант газар орон нутагт нутгийн хэвшилт зүг нь наран ургах зүг зүүн зүг. Энэ нь туулай зүг бөгөөд эдгээр зүгүүдийг Монголчууд нь өмнө зүг хэмээн тус тус эрхэмлэн үздэг.

Бишрэлт зүг Монголчууд нь хойд зүгийг бишрэлт зүг хэмээн үздэг бөгөөд хойд зүгт алтан гадас, их долоон од, хүн таван од,  лха таван тэнгэр, эдийн тэнгэр, намсрай бурхан, Манзушри бурхан оршдог хэмээн үздэг тул Монголчууд ихэд эрхэмлэн үздэг.
Уншсан: 1422
Сэтгэгдэл бичих
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BUDDA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 70111922 утсаар хүлээн авна.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэлүүд Нийт: 1
Бусад цэс
This text will be replaced
Реклам, сурталчилгаа
РЕКЛАМ СУРТАЛЧИЛГАА
240 x 250px
2008-2015 © Будда.мн, Хөгжүүлэгч DzCMS