Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
Нүүр « Номын тус
Дашчирэвийн сан
 
Дашчирэвийн сан

Тахилгүйгээр гай тотгорыг арилган,хүссэн бүхнийг сэтгэгчлэн бүтээж, буян хишгийг арвижуулах энэ санг вангүйгээр сэтгэгчлэн хичээж үйлдвээс сайн үр нь хэмжээлшгүй их болой. Ум а хум(3удаа) Ум сангийн эд тахил,балин, гадаад дотоод, нууцын дээд эд, нүдэнд үзэгдэх бүхэн, мөхөлгүй мөр дүүргэсэн цувралтгүй арга билгийн рашааны их далай Самандабадрагийн тахилын үүлэн лүгээ чацуу болвой гэж уншаад ум а хум 3 удаа уншиж адисла.

Ачит гурван зарлигийг төгсгөсөн ламаас,
Авралын очир барин хүрэгч болон,
Ундэс язгуурын ламууд бүгдээрээ энэ тахилын оронд өөд болон ирэн соёрх.

Дэмчог, Жигжид,Сандуй гурав Дүйнхэр тэргүүлж,
Дөрвөн Дандарын аймаг дахь бурхдын чуулган,
Түүхэн гурван цагийн сайтар одсон хөвгүүд сэлтүүд,
Таалан таалан энэ оронд өөд болон соёрх.

Илт сонсогч ,шашныг сахигч далайн чуулган,
Итгэлт баатар, охин тэнгэр дагинас хамтаар,
Эрхэмлэн товчилбоос гурван дээд эрдэнэс хоцролгуй ,
Эдүгээ энэ орноо өөд болон ирэн соёрх.

Даган баясагч би, бүрэн бүрнийг өршөөн урьсаар,
дээд заяаны сахиусан тэнгэрүүд хоцролгүй,
дэлхийн дээд эзэд орны тэнгэр бүгдээрээ,
тахилын энэ орноо өөд болон соёрх

Орчлон тэтгэгч их хүчин хүрдэн эргэлэг,
Омог , цог төгөлдөр найман аймаг хийгээд ,
Ад тотгор, өр төлөөсний зочдууд,
Асран энэ орноо өөд болон соёрх.

Олныг өгүүлэх, өсөхүйн орон юун бүгд,
Оройн сансар,нирвааны агаарт суусан,
Зочдын ёст ариун явдалтан хамтаар ,
Залран энэ орноо өөд болон соёрх.

Ум язгуур үндэсний лам, хуурмаггүй гурван эрдэнэ,
Ялгуусан дагинас номын сахиусны чуулганаар хүрээлүүлж суу,
Омогт найман аймаг,орны тэнгэр, дэлхийн эзэд хийгээд
Орчлын зургаан зүйл, өр төлөөсний зочид хоцролгүй суу,
Дурьдсаны төдийхнээр дээдийг өгөөд,
Доройтлын гэмээс ангижруулсан эрдэм бүхний сан,
Орны дээд Богд нөхөр сэлтэд,
Онцлон сүслээд магтан мөргөмүй

Амгалан хоосон сайн зоригт,
Ахуй мөрөөс болсон тахилын үүлийг өргөх нь
Рашааны тавиг усан далай мэт болсон,
Анхилам үзэсгэлэнтэй цэцгийг баригч эх түгээмэл,
Амтат үнэрт усыг баригч эрхэс тогтсон,
Аймшгийн харанхуйг арилгагч зулыг зэргэлж,
Хүжит усан хэвтэн явагч халин буусан
Хүндтэй зуун амтат амны индээ үүл мэт овоолсон,
Тунгалаг яруу сүрлэг гүн дуун дуурсагдаад,
Таван хүслийн тахил үүл мэт бүрхсэн,
Алтан умдаан рашааны их далай бялхсан,
Асар нууц их амгалан тэргүүтэн,
Гадаад дотоод нууцын тахилын чуулган хийгээд,
Гайхам бэлгэ билгийн рашаан болон адислагдсан,
Мах цусны улаан балин, догжир үүнийг
Магад нөхөр сэлтийнх нь баясгалан үүсгэхийн тулд өргөе,
Цагаан ,улаан,зандан, агаруу,
Цал,гавар,гүргэм тэргүүтэн,
Зади, цагаан гүгэл, дали хийгээд,
Сүлү, хулсан арц, аги тэргүүтэн
Сангийн эд, хүжийн зүйл,1000 тоотон болоод ,
Талх тэргүүтэн идээний зүйл хийгээд,
Тарианы зүйл, хивийн төрөл таван шим,
Хайлсан алт бадарсан мэт галаар түлсэн,
Хан тэнгэрийн мөрөөр дүүрсэн утааны үүлээр,
Ачит язгуурын үндэсний лам нарыг ариулан тахимуй,
Аугаа явдлын үндэсний лам нарыг ариулан тахия,
Адистидийн дээд үндэсний лам нарыг ариулан тахия
,Зарлигийн үндэсний лам нарыг ариулан тахия,
Бодь мөрийн зэргийн үндэсний лам нарыг ариулан тахия,
Буянт хуучны үндэсний лам нарыг ариулан тахия,
Зам мөрийн зэргийн үндэсний лам нарыг ариулан тахия,
Зургаан барилдлагын үндэсний лам нарыг ариулан тахия,
Авралт Шамбалын зарлигийн үндэсний лам нарыг ариулан тахия,
Амирлуулан уйлдэгч үндэсний лам нарыг ариулан тахия,
Маха Мадраагийн үндэсний лам нарыг ариулан тахия,
Манлай төгс буянтын үндэсний лам нарыг ариулан тахия
,Хослон орогсодын үндэсний лам нарыг ариулан тахия,
Хосгүй зургаан номын үндэсний лам нарыг ариулан тахия,
Ач төгөлдөр язгуурын лам нарыг ариулан тахия,
Адилтгагшгүй үзүүлэгч таван сахияагийн эрхэм лам нарыг ариулан тахия,
Түгээмлийн эзэн Очир Дариас эхлээд,
Судрын увидас,үндсийг гийгүүлэн зохиогч,
Сайн язгуур үндэсний хамаг лам нарыг ариулан тахия,

Их цогт аюулыг айлган арилгагч ба ,
Энгүй амгалан төвшин нууцын хураангуй,
Цацран самбар цагийн хүрд Очирын цогтууд,
Дөрвөн Дандарын аймаг бурханы чуулганууд,
Гурван цагийн ялгуулсан хөвгүүд нөхөр сэлтийг ариулан тахия,

Зургаан гари итгэл нөхөр сэлтүүд хийгээд,
Чандмань махгал, эрлэг номун хаан,
Гүр махгал,Цогт мах гал дөрвөн гартууд
,Бисман тэнгэр номыг тэжээгч сахиусан бүгдийг ариулан тахия,

Дөрвөн хавсарга барс хүлэгт үхээрийн эзэн,
Төвөг хэргийг маш бат хариулагч Цогт охин тэнгэр,
Цагт буугч, цагийн бэлэгдэгч бат эх Бэгз тэргүүтэн,
Далай мэт тангарагтны цэргийн чуулганыг ариулан тахия,
Гурван оронд суусан ба баатар дагинасыг хоцроолгүй,
Шашныг тэтгэгч 81 цагаан тэргүүтэн цагаан зүгийг тэтгэгч бүгдийг ариулан тахия.

Газрын охин тэнгэр бат эх тэргүүтэн 3000 хамаг дэлхийн эзэд бүгдээр,
Орон зүгийн алинд оршсон,
Орны тэнгэр дэлхийн эзэд бүгдийг ариулан тахия,
Таван их хаан хийгээд Раху,
Урт наст эгч дүү тавуул болон шашныг тэтгэгчид,
Гариг , од, сар. хоног, цагт гүйн оршигч тэнгэрүүдийг ариулан тахия.

Язгуурын үндсэн садан, хамтран нехцеж ивээн үйлдэгч,
Язгуур хамаг эрхэт сахиус тэнгэр, номын үндсэн шүтээнд ханьсагчдыг ,
Алгасалгүй нөхцөөгч итгэл зохиогч Дашчид 8 аймаг,
Ад зэтгэр түйтгэрийн чөтгөр, өр төлөөсний догшид,
Зочид бүгдийг ариулан тахия.
Номхотгогч 10 аймгийг ч хоцроолгүй бас ад тотгор, өслөн нээгч тэргүүтэн,
Сансрын үзүүрээс эхлээд там хүртэл оршсон зочдын ёст хамаг бүгдийг ариулан тахия,
Хэдүй бүхий байсан амьтныг, сансар хийгээд нирвааны зочид бүгдэд,
Сан тэргүүт тахилыг өргөснөөр би, бүрэн нөхөр сэлтүүдийн буурсан бузар хоцролгүй арилах болтугай.(завсарт аль тааламжит бусад номыг унших сан сэржим тавиж болно)

Бүрэн гэрт болон хэрхэн амин дор, гэр, хээрийн алинд ч үйл хийгээд ямар ч үйлдвэрийг үйлдвээс …
Найдангуйран залхуурах, зальхайрахыг алгасуулж
Насанд итгэл ивээл нехцен орших болгон зохио
Санасан хэргийг сэтгэгчлэн бүтээхийн тангарагаар
Гадаад дотоод завсардуулагч хамаг тотгор болоод
Хулгай, дээрэм, дайсан,евчин ад тотгор түйтгэрийг
Хумин шүүрдэж, замыг тэгшилж амирлуулах үйлс зохио.

Нас намба, буян хишиг, цог зол . олз болоод
Нехед түшиг, эд таваар, алдар хүндлэл болон
Шашин хийгээд хос ёс шажин баригчийн үйлс
Шинэлэгээр. шингэн саран наран дэлгэрэх адил зохио.

Ертенц хийгээд ертенцеес нехцсений
Бүх хүслийн хамаг хэрэг зорилт хийгээд
Гурван орны терелхтнийг хоцроолгүй
Эрхэнд минь хураах үйлсийг батлан зохио.

Ялгуусан хос ёсны шажныг баригчид минь
Надад (нэрс) уригнан догшрогч дайсан тотгор бүгдийг
Өслен атаархагч хорлон хенеегч хортныг
Хатуу засгаар тогшин зассаар гэсгээн үйлдэх болтугай.(энэ үед хариулгыг үйлд)

Дээд хийгээд ерийн шидийг одоо бүтээгээд
Гэтэлгэгч лам нарын даллага бүгдийг
Буяны 1000 гэрлээр есен терелхтенд бүтээх болтугай.

Биеэр хоцролгүй бэлдсэн, буяны 1000 зулаар
Бүх төрөлхтний хоёр түйтгэрийн харанхуйг арилгаж
Хамаг амьтны тусад тэнгэр, газар, огторгуйн
Хавсрагч гурван биеийн навчис илт мишээх болтугай

Сансар нирвааны цог төгөлдөр хоцроолгүй гарах шүтээн
Бэрхийг чадагч тангарагт тарнийг өнө уртад оршоо!
Түүнийг баригч төрөлхтөнгүүдийн цог учрал
Өнөд машид тэтгэх өлзий батдах болтугай.
Лам, ядмуудын адисласан ба номын сахиусны
Аугаа хүчний орон энд хүн олны цог учрал
Адислагдсан , муу санааны сэрүүн барилдлага
Амирлах болоод бүрэн багш, шавь нехер сэлтүүдийн
Насан буян,цог жавхаанд дэлгэрэхийн үйлс зохио.
Есөн хүслийн учрал зуны далай мэт арвидан
Урвалтгүй очир наранд туйлын давтан эгшиглүүлснээр
Өдөр шөнө тасралтгүй сайн номоор сайтар бүрдэн
Цогийн цэнгэлийн өлзий хутаг орших болтугай!Тарни:Ши маха гала хум пад
УМ ЧИДРА БАЛА БИХНО ХУМ ПАД
Ум зина мидар бишиг гүрү хум пад
дуяа часа Маха гала дархи шид хум пад.(Бурхан Шашны судар тарнийн заслын чуулган 2012 он)номоос
Уншсан: 1052
Сэтгэгдэл бичих
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BUDDA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 70111922 утсаар хүлээн авна.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэлүүд Нийт: 10
12
Бусад цэс
This text will be replaced
Реклам, сурталчилгаа
РЕКЛАМ СУРТАЛЧИЛГАА
240 x 250px
2008-2015 © Будда.мн, Хөгжүүлэгч DzCMS