Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
Нүүр « Гэгээнтнүүд
ХАЛХЫН 84 ШИДТЭНИЙ НЭГ, ДЭМЧИГ БУРХАНЫ ХУВИЛГААН ДӨВЧИН ДИЛОВА ХУТАГТ БААШЛУУ ОВОГТОЙ ЖАМСРАНЖАВЫН ТОВЧ ЦАДИГ ОРШВОЙ
 ХАЛХЫН 84 ШИДТЭНИЙ НЭГ, ДЭМЧИГ БУРХАНЫ ХУВИЛГААН ДӨВЧИН ДИЛОВА ХУТАГТ БААШЛУУ ОВОГТОЙ ЖАМСРАНЖАВЫН ТОВЧ ЦАДИГ ОРШВОЙ
(1883-1965)
 
Дилов хутагт Б.Жамсранжав нь Чин улсын бадаргуулт төрийн хөх бичин жилийн намрын дунд сарын 15 буюу 1883-10-08нд Засагт хан аймгийн гүн Загдсамбар Нөмрөг уулын хошуу одоогийн Завхан аймгийн Түдэвтэй сумын Ойгон багийн нутаг Түшлэгийн булаг гэдэг газар ард Баашлуугийн 3-р хүү болон төржээ. Дилова хутагт Жамсранжав нь 5 нас хүртлээ эцэг Баашлуу, эх Гимбэлийн хайр халамжинд өсч, 1887 онд Дээрхийн Гэгээний алтан савханд нэр шингэж, Дэмчиг бурханы бүрэлбаа Дилова хутагтын хувилсан дүр мөн хэмээн одоогийн Завхан аймгийн Шилүүстэй сумын нутагт оршиж байсан Нарованчин хийдэд шавилсан байна.
Дилова хутагт Жамсранжав нь угаас сэргэлэн ой тогтоолт сайтай байсан тул 5 настайдаа банди сахил, 7 настайдаа  Равшун сахил, 21 насандаа Гэцэл сахил, 25 насандаа Богдын зарлигаас хоцорсон тул Цорж, 29 насандаа самади багш цол тус тус хүртсэн байна.
 
1916 онд өмнө хязгаары, 1919 онд Тагна, Урианхайг тохинуулахад Хатанбаатарын цэргийн ламаар тус тус Дээрхийн Гэгээний зарлигаар морилж байсан байна. Дилова хутагт Жамсранжав  баруун хязгаарыг тохинуулахад түүхэнд онцгой үүрэг гүйцэтгэсэн байдаг. 1923 онд Улиастайн сайдаар ажиллаж байлаа.
 
Дилова хутагт Жамсранжав нь тэр үеийн төрийн бодлогыг ихэд дэмжиж, өөрийн хөрөнгөөс нисэх онгоцны хуримтлал, цэргийн клуб, нам залуучуудын эвлэл зэрэг олон газарт хандив өргөсөн байдаг. 1931 онд  тэр үеийн дотоодыг хамгаалах газар тусгай даалгавар өгч хилийн чанадад гаргасан юм.
 
Дилова хутагт Жамсранжав нь Хятад улсын ерөнхийлөгч Чин Кай Шигийн дэргэд 6 жил зөвлөх хийхдээ 1946 онд Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлсэн түүхэн гавъяатайн дээр 1961 онд Монгол Улсыг НҮБ-д элсүүлэхэд түүний оруулсан хувь нэмэр эргэх цагийн аясад улам бүр тодорсоор байна.
 
Тэрээр амьдралын сүүлчийн жилүүдээ АНУ-ын Нью-Йорк хотод амьдарч байгаад 1965-04-08нд 82 насандаа бүдүүн гэдэсний хорт хавдарын учир бурханы зарлигаар жанч халжээ.
 
Дэмчиг бурханы бүрэлбаа Дилова хутагт 13 хувилсанаас Монголд 9 удаа тодорсон зургаа дахь мэдрэхүйтэй амьд бурхан байж сүсэгтэн олны мөнхийн мэлмийд зул болон мөнхөд бадмалж байна. Эдүгээ Дилова хутагтын хойд дүр Халимаг улсад тодорсон бөгөөд Дилова хутагтын 14-р дүр Данзанламид юм. Тэрбээр улс орныхоо хөгжлийн төлөө ихийг хийж бүтээхийн төлөө буян номоо зориулж явна.
 
Ум сайн амгалан болтугай.
Уншсан: 3245
Сэтгэгдэл бичих
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BUDDA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 70111922 утсаар хүлээн авна.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэлүүд Нийт: 15
12
Бусад цэс
This text will be replaced
Реклам, сурталчилгаа
РЕКЛАМ СУРТАЛЧИЛГАА
240 x 250px
2008-2015 © Будда.мн, Хөгжүүлэгч DzCMS