Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
Нүүр « Номын тус
Далай багшийн эрдэнэт сургаал
Далай багшийн эрдэнэт сургаал

Дээрхийн гэгээн 14-р Далай лам Данзанжамцын хүн төрөлхтөнд хандан хэлсэн эрдэнэт сургаалиас хүргэе.

Итгэл найдвар

Хүний сэтгэлд мянга мянган итгэл найдварын цог бий. Нэг нь унтарлаа гэхэд бүгд унтрах албагүй. Нэгээхэн бүтэлгүйтлээс болж амьдрах итгэлээ алдсан хүмүүстэй би цөөнгүй таарч байсан. Гэхдээ хүний амьдрал баялаг, оюун санаа цаглашгүй гэдэгт би итгэдэг. Ганц найдвар дээр хамаг амьдралаа тохох нь харалган явдал. Хэрвээ тэр чинь нурвал бүх амьдрал чинь сүйрэхэд хүрнэ. Ийм осолтой байдалд өөрийгөө оруулах хэрэггүй.

Эрдэнэт хүмүүний амьдрал

Өглөө бүхэн сэрэхдээ ийнхүү санаж бай. Өнөөдрийн нарыг үзэж байгаа минь юутай ч зүйрлэшгүй аз завшаан. Би эсэн мэнд, сэрүүн тунгалаг байна. Эрдэнэт хүний чөлөө учрал бүрэн байна. Энэ боломжийг дэмий үрж болохгүй. Орчлон дахинд гэрэл гэгээ түгээхийн тулд би өөрийгөө хөгжүүлж, сэтгэл зүрхээ ариусгая. Өнөөдөр би бусдад аль болох өгөөмөр нээлттэй сэтгэлээр хандана. Хорон санаа, ховсоргон бодолд авталгүй сэргэг сэхээлэг байхыг хичээнэ.

Нийтийн хариуцлага

Шинэ зуун биднээс шинэлэг сэтгэлгээ шаардаж байна. Урьд урдаас илүү уужим хараа, нийтэч хандлага, хүн төрөлхтөнд хэрэгтэй байна. Хувиа бодож, довоо шарлуулах сэтгэлгээ аль хэдийн үеэ өнгөрөөжээ. Миний гэр орон, удам угсаа, улс үндэс гэж явцууралгүй нийт хүн төрөлхтний эрх ашгийг дээдлэх нь айсуй цагийн их сорилтыг давах хүн бүхний хариуцлага юм.

Дотогшоо харахуй

Шашны утга учир нь бусдыг шүүмжлэхэд бус өөрийгөө цэгнэхэд оршино. Гадагшаа харахаас илүү дотогшоо харж бай. Уур уцаар намайг хэр зэрэг эзэмдэж байна? Үзэн ядалт, атаа жөтөөнд би автаж байна уу? Шунаг сувдаг, бардам сайрхлын гал ноцож байна уу? Өдөр тутмын амьдралдаа бид өөрсдийгөө ингэж шинжиж явах учиртай. Таны дотоод орчин бол туршилтын лаборатори юм. Та улам төгөлдөржихийн тулд энэхүү талбарт нарийн ажиглалт судалгаа хийж, сэтгэлийн нууцад аяс аясаар нэвтэрвэл зохино.

Хэзээ ч битгий шантар

Амьдралын ямар ч сорилтонд битгий шантар. Тэр бүхнээр зүрх сэтгэлээ тэлж хөгжүүл. Танай улс оронд зүрх сэтгэлийн хөгжлийг умартаж, зөвхөн оюуны боловсролд хөрөнгө хүчээ юүлж байна. Зүрх сэтгэлийн хөгжил хамгийн эрхэм шүү. Зүрхээ энэрэл хайраар дүүргэ. Энэрэл хайр чинь эргэн тойрон, найз нөхдөө төдийгүй эх болсон хамаг амьтныг ивээг. Зүрх сэтгэлд амар амгалан тогтвол даян дэлхийд амар амгалан тогтоно. Амар амгалан хутгийн төлөө хэзээ ч битгий шантар гэж ахин хэлье.

Ухамсар

Бусдын мянган алдааг олж харснаас өөрийнхөө нэг гэмийг ухамсарлах нь танд ашигтай. Өрөөл бусдыг голж гоочиллоо гээд эв найрыг бусниулж, хагарал зөрчлийг нэмэхээс цаашгүй. Тэднийг байгаагаар нь хүлээн ав. Бусдын тухай ярих гэвэл сайн сайхныг л ярьж бай. Хэн нэгнийг гутаан доромжлох гэвэл амаараа дүүрэн баас үмхэж байна гэж өөрийгөө төсөөл. Муу зуршлыг чинь тас цохих үр дүнтэй арга шүү.
Уншсан: 1615
Сэтгэгдэл бичих
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BUDDA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 70111922 утсаар хүлээн авна.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэлүүд Нийт: 7
Бусад цэс
This text will be replaced
Реклам, сурталчилгаа
РЕКЛАМ СУРТАЛЧИЛГАА
240 x 250px
2008-2015 © Будда.мн, Хөгжүүлэгч DzCMS