Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
Нүүр « Зөвлөгөө
Ном сонсохын зургаан хирийг тэвчих нь
Ном сонсохын зургаан хирийг тэвчих нь

Ловон Егнэн бээр зохиосон “Ном тийн номлохуйн ухаан”- аас:

Омог, үл сүсэглэхүй, үл чухалчлах, гадны зүйлд алгасрах, сэтгэлээ хураах, уйсахуй нь сонсохын хир мөн хэмээн айлджээ.

Анхдугаарт

Омог нь:
“Энэ удаа л сонсъё” хэмээн ном сонсохыг үл дурлах, энэ багш надаас ухаанаараа тааруу юм, ном үүнд би өөрөө мэргэн болой хэмээхийн омгоор сонсож үл болмуй.

Хоёрдугаарт

Үл сүсэглэхүй:
Ном хийгээд багшийн гэмийг шинжлэхийг хэлэх бөгөөд тэр нь ашиг тус огт үгүй, харин ч их гэм алдал юм. Өөрийн багш болон номыг гэмтэй мэт шинжилж болохгүйг өгүүлэхийн хэрэггүй тодорхой билээ. Өөр хүн багшийн тань гэмийг өгүүлэхэд ч үл сонсон түүнд “Тийн бүү өгүүлэгтүн.Багш минь бурхан бодитой мөн” хэмээн няцаа. Үүнийг тань сонсохгүй дахин өгүүлвэл тэндээс босожөөр зүгт яваарай. Хэрэв явалгүй өгүүлэхийг нь сонсвол тангараг эвдрэх болно хэмээн номлосон.

Гуравдугаарт:

Чухалчлан үл хэрэглэх нь:
Номонд үнэн сэтгэлээсээ орохгүй юм уу оровч номыг үл хэрэгсэхийг хэлэх бөгөөд гэм үүнийг тэвчин ном нь байхгүй байхын аргагүй маш хэрэгтэйг санаснаар сонсох хэрэгтэй.

Дөрөвдүгээрт:

Гадны зүйлд алгасрах :
Ном сонсохдоо дуу, дүрсэнд алгасрахгүй байх хэрэгтэй. Нүд, дүрс үзэгдэлд алгасрах юм уу чихээр дуунд алгасарваас сэтгэл ч даган үймж тогтворгүй болно. Дуу, дүрсэнд алгасраагүй боловч өөрийн гэр орны үйл тэргүүтэнд сэтгэл алгасрах нь элбэг тул дурдалаар ахин дахин сахивал хожим алгасрахгүй болно.

Тавдугаарт:


Сэтгэлээ хураах нь:
Ном сонсохуйн цагт самади бясалгах болон нойрмоглох, будангуйрахыг хэлэх бөгөөд түүнийг тэвчин ухаанаа сэргэг тодорхой болгоод сонсох хэрэгтэй.

Зургадугаарт:


Уйсахуй нь: Номыг хэтэрхий удаан хугацаагаар сонсвол  уйсдаг. Мөн утгыг нь ойлгохгүй бол бас уйсна. Тэрчлэн “Хичээл бушуу тараасай” гэх нь ч ном сонсохын хир мөн тул тэвчих хэрэгтэй.
Урьд Жилин Гарлин хэмээгч бээр ном сонсохын тулд биендээ мянган төмөр хадаас талбисан ба Гана Шини Бали нэрт хаан бээр бярман багшаас нэг бадаг ном сонсохын төлөө өөрийн биений махыг нүхлэн мянган гол хатгасан түүхтэй бөгөөд тэр мэтчилэнгээр номын тухайтад хэмжээлшгүй бэрх явдлыг үйлдсэн байдаг.
Мөн урьд цагт таван зуун аршийн багш Удала бээр дээдийн номын тухайтад арьсаа хуулж цаас болгон, ясаараа үзгийг үйлдсэн бол Дамагама нэрт ханхүү галт гуу уруу харайсан түүхтэй.
 
Уншсан: 1575
Сэтгэгдэл бичих
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BUDDA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 70111922 утсаар хүлээн авна.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэлүүд Нийт: 0
Бусад цэс
This text will be replaced
Реклам, сурталчилгаа
РЕКЛАМ СУРТАЛЧИЛГАА
240 x 250px
2008-2015 © Будда.мн, Хөгжүүлэгч DzCMS