Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
Нүүр « Зөвлөгөө
Сүнс эргэж төрдөг бас төөрдөг
Сүнс эргэж төрдөг бас төөрдөг

"Тун удахгvй бид талийгаач бологсодтойгоо гудамжинд тааралдах болно" гэсэн vгийг хэн нэгэн солиотой хvн биш бидний сайн мэдэх алдарт vзмэрч Ванга эмгэн амьд сэрvvн ахуйдаа хэлсэн байдаг. Тэр vеэс хойш хараагvй vзмэрчийн хэлсэн энэ vгийг тайлах гэж олон хvн оролдсон бөгөөд хожим Болгарын нэгэн сонинд талийгаач болоод олон жил болсон нэг хvн өөрийн төрсөн гэртээ гэнэтхэн ороод ирсэн тухай мэдээлэл гарч байсан билээ. Тухайн vед хvмvvс vvнийг зvгээр л сенсааци хөөсөн сониныхны ээлжит шоу хэмээн vзсэн юм. Гэвч Вангагийн хэлсэн алдарт vгийг цөөн бус хvн тов тодорхой санаж байлаа. Гэхдээ алдарт vзмэрчийн таамаглалд талийгаач бологсод бидэнтэй бөөн бөөнөөрөө тааралдах болно гэсэн санаа агуулагдсан байсныг энэ талаар судалгаа хийдэг хvмvvс бас анхааралдаа аваад байсан билээ. Эдvгээ Ванга эмээгийн vг биеллээ олж эхэллээ хэмээн эрдэмтэд зоригтой дуугарах болсон байна. Яагаад гэдгийгдоорхи нийтлэлд дэлгэж байна.

"Миний нөхөр, охин хоёр зvгээр vv, тэл амьд уу? "
Шинээр цэрэгт татагдан ирсэн дайчдыг хуучин цэргvvд зодож дээрэлхэн дарамталдаг явдал аль ч улсын армид олон жилийн туршид "уламжлагдаж" ирсэн байдаг юм. Манайд л гэхэд хал цэргийн дэг хэмээн нэрлэх агаад хатуухан даваа байсныг цэргийн алба хаасан хvмvvс санаж буй бизээ.
Одоо ч олон улс орны армид хvмvvсийн харилцааны хамгийн гаж vзэгдлийн нэг хэмээн vздэг энэ явдал амь бөхтэй зууралдсаар байгаа бөгөөд зарим нэг дарга нар ч иймэрхvv дэг байх ёстой гэж vзэх нь бий. Хэрвээ дайн болбол энэ битгий хэл зовлон туулах, тангараг өргөсөн дайчид халагдах цэргээс шанаа авах нь ээждээ илvvлж буйтай адил зvйл хэмээн даналзах хvн ч байдаг нь vнэн. Гэхдээ энд цэргийн дэгийн тухай ярих гэж байгаа юм биш гэдгээ хэлье. Харин нэгэн цэргийн ангид болсон тун ховор гэмээр сонин тохиолдлын талаар хvvрнэх гэсэн билээ.

Намар оройхон татагдаж ирсэн хэсэг шинэ цэргvvдийг хотоос нэлээд зайтай орших нэгэн ангид хуваарилжээ. Мэдээжийн хэрэг өөрсдийнхөө халааг хvлээж, бас хэдэн cap уйдсан цэргvvд зугаагаа гаргах юмтай болж, vдэш орой шинэ дайчдыг дуудаж өөрсдийнхөө хvслээр тамлан зовоож эхэлсэн байна. Харин энэ дэглэлтийг ганцхан цэрэг л эсэргvvцэн халагдах цэргvvдтэй ана мана vзэлцсэнээс ангидаа хуваарилагдаж ирээд удаагvй тэрбээр "ах" нартаа нэвширтэл зодуулан тархиндаа хvнд гэмтэлтэйгээр Цэргийн төв эмнэлэгт хvргэгджээ.

Өөрийн гэсэн ухаангvй хvргэгдсэн цэргийг сэхэээн амьдруулах тасагт хэвтvvлж, яаралтай мэс ажилбар хийн тархинд нь хуралдаж бөөгнөрсөн цусыг нь хусч авснаар хэд хоногийн дараа ухаан оржээ. Гайхалтай нь ухаан орсон цэрэг хажуудаа байсан жижvvрийн эмчээс, "Миний нөхөр, охин хоёр яасан бэ, зvгээр vv. Тэр хоёр маань амьд уу" гэж асуужээ. Мэдээж эмч энэ vгэнд эхлээд гайхав. Яагаад гэхээр эр цэргийн албанд татагдаж ирсэн хvн эхнэр, хvvхдээ асууна уу гэхээс өөр юу асуухав. Тиймээс нөхөр сvvдэр ярьсан цэргийн vгэнд эмч огтхон ч ач холбогдол өгсөнгvй. Солиорч байна л гэж бодлоо. Гэхдээ ерөнхий эмчдээ, "цэрэг залуугийн ухаан орж, гараад солиорлын байдалтай байна. Ер нь галзуурч байх шиг" гэсэн vгийг утсаар хvргэжээ.

Амьдралдаа элдвийн л адал явдалтай таарч бас хажуугаар нь судалгаа шинжилгээний ажил хийдэг сэтгэл мэдрэлийн эмч мэргэжилтэй ерөнхий эмч энэ vгийг дуулаад эмнэлэг дээрээ яаралтай давхиж ирэн, хэвтэж буй цэргээс " Чиний нэрийг хэн гэдэг вэ" хэмээн асуусан байна. Цэрэг огтхон ч тvгдрэлгvйгээр, " Миний нэрийг Сюзанна гэдэг. Би одоо 38 настай. Сая нөхөр, охинтойгоо машинд хамт явж байтал урдаас гэнэтхэн асар хурдтай машин гарч ирж мөргөлдсөнөөс өөр юу ч санахгvй байна" гэжээ. Мөн тvvний ярианы өнгөнөөс vзвэл уг осол тvvний хэвтэж байгаа эмнэлгээс бараг 2000 километрийн зайтай орших нэгэн тосгоноос хот руу ордог зам дээр гарсан бололтой байлаа.

"Япон л машин юмдаг, ямар маркийнх болохыг санахгvй байна"
Ихэнх эмч нар залуугийн тархинд өөрчлөлт орсон учир солиорч байна гэж vзжээ. Харин ерөнхий эмч нь дотроо өөр зvйл бодсон ч тvvнийгээ хамтран зvтгэгчидтэйгээ хуваалцсангvй. Цэргийн эрvvл мэндийг өөрийнхөө хяналтад авсан ерөнхий эмч тvvний ярьсан, хэлсэн бvхнийг шалгаж vзэхээр шийджээ. Гайхалтай нь нэг өглөө нөгөө залуу гэнэт баруун гараа харснаа "Хөөе, энэ чинь миний гар биш байна. Миний хуримын бөгж алга байна шvv дээ," хэмээжээ.

Энэ vгийг сонсоод ерөнхий эмч, сэтгэл судлаач найзынхаа хамт эмчлvvлж буй "солиот" нөхрийн ярьсан хотын ойролцоохь зам дээр автын ямар осол гарч, ямар хохирол учирсан талаар дэлгэрэнгvй мэдээлэл өгөхийг хvсчээ. Удалгvй хариугаа ч авлаа. "Таны хvсэлтийн дагуу шалгаж vзлээ. Тэр өдөр Йоханнес-бургийн төв зам дээр БМВ маркийн машин эсрэг урсгалд орж осол гаргаснаар буруу талдаа жолооны хvрдтэй "Тоёота" маркийн машинтай мөргөлдөж, улмаар жолоочийн зvvн талд сууж явсан Сюзанна хэмээх 38 настай бvсгvй амь vрэгдэж, уг машиныг жолоодож явсан тvvний нөхөр, арын суудалд нь сууж явсан охин хоёр нь хvнд гэмтэл авсан байна" гэсэн мэдээлэл ирсэн байлаа.

Ийм хариу авсан эмч өөрийгөө галзуураагvй байгаа хэмээн бодох шахав. Гэхдээ эмнэлгийн орон дээр тархи толгой нь битvv боолттой хэвтэж байгаа "Сюзаннад" та аль хэдийнэ нас барчихсан шvv дээ гэж хэлэхийг огтхон ч яарсангvй. Туршилт цааш vргэлжлэв. Эмч энэ удаа, "Та тэр өдөр ямар маркийн машин унаж явсанаа санаж байна уу" гэсэн өдөөн хатгалт маягтай асуултыг тавьжээ. "Сюзанна" огтхон ч тvгдрэлгvйгээр, "Ямар маркийнх болохыг сайн санахгvй байна. Япон л машин юмдаг. Буруу талдаа жолооны хvрдтэй" хэмээжээ.

Ийнхvv ерөнхий эмчийн хувьд амьдралынх нь туршид тайлагдахааргvй оньсого бас нэгээр нэмэгдлээ. Алс хязгаарын цэргийн ангид алба хаахаар очсон залуугийн өнгөрvvлж туулсан амьдрал, тэртээ нэгэн хот, тэр хавийн зам дээр гарсан автомашины осолтой огт хамаагvй байлаа. Тэгсэн хэрнээ яагаад цэрэг залуу гэв гэнэт "Сюзанна" болон хувирдаг билээ гэсэн асуулт тvvнийг vнэнхvv амаа ангайтал гайхахад хvргэсэн юм.

"Надад толь өгөхгvй юу, өөрийгөө нэг хармаар байна"
Гэхдээ залуу цэрэг галзуурч солиорсондоо ийм зvйл яриагvй гэдэгт эмч нар санал нэгтэй байв. Vvнийг хэрхэн тайлбарлах вэ гэдэг л тэдний хувьд тун сонин байлаа. Vvнийг халагдах цэргvvдэд нэвширтэл зодуулсан шинэ цэрэг нас барж, тvvний биед тэртээ алсад ослоор нас барсан Сюзанна бvсгvйн сvнс ирж хоргоджээ хэмээн тайлбарлахаас өөр гарцгvй болоод байсан юм.

Байлдагчийг тусгай өрөөнд оруулж, байнга тайвшруулах тариа хийх боллоо. Тvvнд тавих анхаарлыг огтхон ч сулруулж болохгvй байв. Энэ завсар судалгаа гэмээр асуулт байнга тавигдсаар байлаа. Нэг удаа эмч тvvнийг бараг өндийгөөд суучихсан байхаар нь хэсэг зуур энгийн байдлаар ярилцаж vзэхээр шийджээ.
" За Сюзанна бие чинь яаж байна даа. Ямар нэг зовиур байна уу ?" хэмээн асуув. "Гайгvй болж байна аа. Харин бvх бие аймаар хөндvvр байх юм. Уг нь хугарч, гэмтсэн зvйл байхгvй л юм шиг. Мөн энэ бие минийх биш юм шиг муухай бодол төрөөд байх юм. Та надад толь өгөхгvй юу, би өөрийгөө нэг хармаар байна" гэжээ.

Эмч тvvнд өөр асуулт тавихаар шийдсэн байна. Тэгээд, "Та өөрийгөө толинд хараад нэмэргvй дээ. Учир нь танд бvх vнэнийг хэлэх ёстой болчихоод байгаа юм. Та чинь ингэхэд тэрхvv ослын улмаас нас барчихсан шvv дээ" гэлээ. Мөн, "Та арай ч нөгөө ертөнцөд хараахан очоогvй байна аа. Гэхдээ огт өөр хvний биед ухаан санаа чинь шингэчихээд байгаа. Та саяхан нас барсан нэгэн цэргийн биед хувилчихсан гэдгийг хэлье. Чухам яаж гэдгийг зөвхөн бурхан тэнгэр л мэдэх байх" хэмээн эмч шуудхан хэлж орхижээ.

Цэрэг залуу нэлээд хугацаанд чимээгvй сууснаа, "Энэ явдал хэр удаан vргэлжлэх бол ? Би ингэхэд ер нь яах ёстой гэж та бодож байна" хэмээн асуухуйд эмч, "Чухамдаа энэ талаар л хоёулаа ярилцъя гэж бодсон юм. Хэр удаан энэ байдал vргэлжлэхийг vнэндээ мэдэхгvй байна. Яагаад гэхээр миний амьдралд анх удаа ийм явдал тохиолдож байна. Ямартай ч таны өмнө хоёрхон зам vлдсэн. Юуны өмнө та хуучин амьдралдаа эргэж орох боломж огтхон ч байхгvй гэдгийг хэлье. Өөрөөр хэлбэл, хайртай нөхрийнхөө эхнэр, хайртай охиныхоо ээж байх боломж огтхон ч байхгvй гэсэн vг.

Хамгийн гол энэ бvх бодлоо өөрийнхөө толгойноос бvрмөсөн арчиж хаях хэрэгтэй. Харин нөхөр, охин хоёртоо захидал бичиж болно гаж бодож байна. Уг захиа яах аргагvй танаас иржээ гэдэгт тэд бvрэн итгэсэн байх шаардлагатай гэдгийг харгалзаж vзээрэй. Тэдэнд чухам ямар захиа илгээх, тvvнд чухам юуг өгvvлсэн байхыг та өөрөө бодож ол. Гэхдээ ар гэрийнхэн чинь захиаг аваад таныг амьд гэдгийг мэдсэн харин уулзах боломжгvй гэдгийг ойлгосон байх ёстой. Ингэснээр та өөрийнхөө хамгийн дотно хvмvvст учирсан гай зовлон, уйтгар гунигийг багагvй хэмжээгээр нимгэлэх болно.

Харин би эмэгтэй хvн бас нөхөр хvvхэдтэй гээд зvтгээд байвал өөрийг чинь эмч нар шууд л галзуурч гэж vзээд сэтгэл мэдрэлийн эмнэлэгт шилжvvлчихнэ. Нөгөө зам нь гэвэл та өөрийгөө дөнгөж 20 хvрэх гэж байгаа залуу гэж бодох хэрэгтэй байна. Тэгээд л амьдралаа цоо шинээр эхэл. Мөн та тархи нугасны хvнд гэмтлийн улмаас санах процесс нь алдагдсан гэсэн оноштойгоор эмнэлгээс гарах болно. Тэгэхээр шууд л энэ залуугийн гэрт очих хэрэгтэй. Таны эцэг эх, төрөл төрөгсөд ч хvvгээ амьд байгаад тун их баярлах болно. Сайн бодоорой" гээд гарчээ.

"Би чинь Ерөнхийлөгч байсан шvv дээ"
Дэлхий дахинаа шуугиан тарьсан, бас нэгэн дуулиант явдлыг та бvхэндээ хуучлая. Шинэ Гвинейн зэрлэг омгийн нэгэн төлөөлөгч Арраану гэгч 1963 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдөр төрсөн байна. Яагаад энэ хугацаа Арраануд хамаатай гэхээр яг энэ өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Жон Кеннеди Даллас алагдсан байлаа. 2002 онд анхны европ хvн Арраанутай уулзсан бөгөөд тэр vед мань эр 38 нас хvрээд байж. Хэрвээ та анзаарсан бол дээр өгvvлсэн "Сюзанна" мөн л 38 настай байсан. Мөн манай монголчуудын 37-ны жил хэмээн ярьдгийг ч бас санахад илvvдэхгvй байх.

Ингэхэд Шинэ Гвинейд хvмvvнлэгийн шугамаар ажиллаж асан Нидерландын сэтгэл судлаач Клаус Демолены ярьж байгаагаар хvний нийгмээс хэдэн мянган бээрийн алсад орших зэрлэг шугуйн иргэн, амьдралдаа хэзээ ч радио, телевиз гэдэг юм хараагvй хэрнээ АНУ-ын Ерөнхийлөгчийн талаар агуу мэдлэгтэд байсан нь тvvний анхаарлыг өөрийн эрхгvй татжээ. Тэгээд бvтэн хоёр сарын турш тvvнийг судалж, элдэв асуудлаар яриа хөөрөө өрнvvлэн, улмаар Жон Кеннедийн хойт дvр болохыг яах аргагvй тогтоосон аж.

Хожим Арраанутай Аварийн эртний хvн судлаач Бернард Хок бас уулзсан бөгөөд Арраану тvvнд урьд нь Жон нэртэйгээр Америкт амьдарч, тэр ч бvv хэл улс орныг хэрхэн удирдаж, улстөрийн сонгуульд ямар арга хэрэглэн ялсан тухайгаа ярьсан нь олон хvнийг ангайтал гайхахад хvргэжээ.
Ингэхэд иймэрхvv тохиолдлын жишээ тун олныг дурьдаж болно. Өөрөөр хэлбэл, нас барсан хvний оюун ухаан өөр хvний биед шингэх vзэгдэл тийм ч ховор биш гэсэн vг. Хамгийн гол нь эмэгтэй хvн эмэгтэй хvний, эсвэл эрэгтэй хvн ижил хvйстэй хvнийхээ биед "хувилж" байвал чухал гэж vздэг байна. Харин эмэгтэй хvн эрэгтэйн эсвэл эрэгтэй хvн эмэгтэйн биед хувилснаар тухайн шинээр бий болсон хувь хvний амьдрал тийм ч сайн сайхнаар vргэлжилдэггvй бөгөөд "хорлогдсон" эсвэл " муу юм шvглэсэн" гэх зэргийн нэр хоч зvvж, сайн л бол сэтгэл мэдрэлийн эмнэлэгт насыг барах нь элбэг хэмээн эрдэмтэн судлаачид эцсийн дvгнэлт гаргасан байна.
Дээхнэ vед иймэрхvv хvмvvсийг европчууд хотынхоо төв талбай дээр шууд л шатаачихдаг байсан тvvх бас бий.

"Манай өвөө эргээд ирсэн..."
Манайхан иимэрхvv зvйлийг ихээхэн элбэг ярина. Бас итгэхийн аргагvй явдал ч мэр сэр тохиолддог. Ингэхэд Америкт эдvгээ жилд 16000 хvvхэд нөгөө ертөнцөд одож, тэнд удаж буй хvмvvсийн сvнсийг өөрийнхөө биед тээн ертөнцөд эргэн мэндэлдэг гэсэн тооцоог эрдэмтэд хийсэн байна. Нөгөө ертөнцөд одсон хvмvvсийн сvнс жилдээ хэдэн саяараа дэлхийд эргэн ирж, хэн нэгний биед төрдөг бөгөөд эрэгтэй хvн өөрийгөө эмэгтэй хэмээн vзэж, эмэгтэй маягаар хувцаслаж, эмэгтэй хvний суултаар суун бие засах зэрэг vзэгдлийг чухам vvнтэй холбон тайлбарлах болсон байна.

Монголд ч иймэрхvv амьдралтай эрэгтэй хvн байсан шvv дээ. Мөн нэг биед хэд хэдэн хvний сvнс ирж "суурьшснаар" тэдгээр нь хоорондоо зөрчилдөж улмаар эмэгтэй хvн гэнэтхэн архинд донтох, эсвэл аль эрт насанд хvрсэн хvн яг хvvхэд мэт ая зантай болох, тэр ч бvv хэл гэнэтхэн өөрийгөө боомилж хөнөөх зэрэг vйлдлийг хийдэг гэсэн сонирхолтой дvгнэлтийг эрдэмтэд хийж эхэлжээ. Ямартай ч иймэрхvv хvмvvсийн гаргаж байгаа зан араншин, vйл хөдлөлийг бурхан шашинтай холбож vзэх нь хоцрогдсон ойлголт гэдгийг нэлээд эрчимтэй дэвшvvлэх болсныг энд дурьдах нь зvйтэй биз ээ.

Ийм явдлыг эрдэмтдийн ихэнх нь зvvдтэй холбон тайлбарлах болсон байна. Хvний зvvд нь урьдаас төлөвлөн найруулсан дэгийн дагуу явагддаггvй бөгөөд тvvнд оролцож байгаа нөгөө талын хvмvvс нь таны хувьд хэзээ ч санаандаа төсөөлж байгаагvй нэгэн байх нь элбэг. Энэ бvхнийг мөн л нөгөө ертөнцөөс илгээж буй нэгэн төрлийн "захидал" хэмээн vзэх болсон гэдгийг та бvхэнд дуулгахад сонин байна. Мөн манай монголчууд өвөө, эмээ маань эргээд ирсэн, энэ тэр хvний сvнс хэмээн ярих нь элбэг шvv дээ. Бас эрт дээр vеэс хутагт хувилгаадынхаа хойт дvрийг тодруулсаар ирсэн зэрэг нь огт ор vндэсгvй зvйл биш байсан гэдгийг та бvхэн таамаглах болсон байх. Мөн алдарт vзмэрч Ванга эмээгийн хэлснээр нэг л өдөр гудәмжинд тэртээ нэгэн цагт талийгаач болсон хvнтэйгээ тааралдахад эдvгээ та нэг их гайхаад байхааргvйгээр өнгөрсөн хугацаанд элдэв долоог дуулсан билээ.

Шар такси хөлөглөөд нөгөө ертөнцөд очсон доо
Америкийн сэтгэл судлаач Раймонд Моудигийн "Амьдралын дараахь амьдрал" хэмээх бvтээл XX зууны хамгийн гvйлгээтэй номын нэгд зvй ёсоор тооцогддог юм. Зохиогч энэ номондоо бидний ярьж заншсанаар vхээд боссон хvмvvсийн хожим өгvvлсэн сонирхолтой ярианд дvн шинжилгээ хийж, нэг ёсондоо хvн vхлээ гэхэд ямар зам туулж, хэрхэн нөгөө ертөнцөд очдог зэргийг нэлээд нарийн гаргахыг зорьжээ.

Сонирхолтои нь ийнхvv тvр зуур "нас барсан" орон, орны хvмvvс ихэвчлэн нэг л зvйлийг онцолж байжээ. Тухайлбал, "Би талийгаач болсныхоо дараа өөрийнхөө биеэс маш амархан хөндийрч, хэсэг хугацааны дараа биеэ яг чанх дээрээс нь харсан. Дараа нь тэртээ алсад байх нэгэн. гэрлийн зvг асар урт хонгилоор явсаар гарч ирэхэд аль эрт талийгаач болсон манай хамаатан садан, төрөл төрөгсөд намайг хvлээчихсэн зогсч байсан бөгөөд бид баяр хөөр болон уулзалдаж, өнгөрсөн амьдралаа яг видео кино vзэж байгаа юм шигхарсан" хэмээн ярьцгаасан нь ихээхэн сонирхол татдагажээ.
Гэхдээ зарим нэг хvний нөгөө ертөнцөд очих зам яг vvнтэй адил байдаггvй гэнэ. Жишээ нь хотын таксины жолооч, хөдөөгийн малчин хоёрын төдийгvй vндэстэн ястны нөгөө ертөнцөд очих зам нь хоорондоо огт ондоо, ихээхэн өөр байдаг ажээ.

Насаараа такси барьсан нэг нөхөр ямар нэг хоолойг өгсөн шав шар такси хөлөглөн ниссээр нөгөө ертөнцөд очсон гэсэн бол Швейцарийн нэгэн уулчин "vхээд" босохдоо яг шувуу шигуул толгодын дээгvvр элин халин нисч байсан тухайгаа хуучилсан байна. Гэтэл нэгэн хөгжимчин хvvхэн клиник vхлийн дараа сэхэхдээ та юу vзэв хэмээн асуухад, "Нэг их өндөр уулан дээр зогсчихсон, өөрийнхөө хамгийн шvтэж явдаг Моцартын хөгжмийг сонссон" хэмээжээ.

Тэрчлэн тун нарийн судлаад vзэхэд тухайн нийгмийн байгуулал ч хvний дараачийн амьдралд их нөлөө vзvvлдэг байж магадгvй гэсэн таамаглалыг тэртээ нэгэн цагт Германы эрдэмтэд тогтоосон гэлцдэг юм. Тухайлбал, энэхvv эрдэмтэд Баруун Германы "vхээд боссон" хvмvvсийн 30 хувь нь тамд очлоо гэж ярьсан бол социалист буюу зvvн Германыхны vхээд боссон хvмvvсийн 60 хувь нь тамд очсоноо хуучилсан байна. Тэрчлэн Хятад болоод зvvн Азийн орнуудын иргэд vхлийнхээ дараа ямар нэгэн хонгил, гэрэл огтхон ч хардаггvйн дээр сvнс нь өөрийн биеэс тасран одохыг мэдрээгvй хэмээдэг ажээ.

Орчин vед хvмvvсийн тархийг хvчилтөрөгчийн дутагдалд оруулаад, дараа нь 22 секундын турш уушгийг нь хvчтэй дарж, ухаан алдуулаад дараа нь сэхээхэд ихэнх хvмvvс тэртээ алсад гэрэл сvvмэлзэх нэгэн урт хонгил харагдаж байсан хэмээн vгссэн юм шиг ярьдаг нь эрдэмтдийн сонирхлыгтун ихээр татаж байна.. Энэ бvгдийн эцэст товчхон хэлэхэд, хvний ертөнц тайлагдашгvй оньсого хэмээдгийн наад захын жишээ эдгээр тохиолдлууд мөн бизээ хэмээн бодном. Сvнс байдаг, эргэж төрдөг бас төөрдгийн жишээ энэ байж болох билээ.

Д.Гал
Уншсан: 5152
Сэтгэгдэл бичих
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BUDDA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 70111922 утсаар хүлээн авна.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэлүүд Нийт: 2
Бусад цэс
This text will be replaced
Реклам, сурталчилгаа
РЕКЛАМ СУРТАЛЧИЛГАА
240 x 250px
2008-2015 © Будда.мн, Хөгжүүлэгч DzCMS