Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
Нүүр « Зөвлөгөө
Нирваан гэж юу вэ?
 Нирваан гэж юу вэ?
 
Орчлонгийн наадам нь өндөрлөж төгссөн хүн нирваанд хүрдэг. Хэн нэг хүн тамирдаж ядраад тэмцэл маргаан болон сансрын хүчний нөлөөллөөс чанадад хүрч тэндээ үүрд саатахыг хүсвэл нирваан түүнийг дуртайяа угтаж авах болно. Нирваан бол хорвоо дэлхийн үйл хэргийн төгсгөл, хүсэл зовлон, хүлээс аргамж, үхэл мөхөл бүгдийн эцэслэл. Тэнд хүрсэн хүн цаг хугацаа, орон зайн хязгаараас чанадад оршино. Манай энэ дэлхий бол сансрын хүчнүүдийн наадан бүждэг газар билээ. Хүн нирваанд хүрэхийн цагт сансрын хүчнүүд туйлын дээд Үнэний өмнө номхон хүлцэнгүй болж хувирах ба Мэдэгч хийгээд Мэдэгдсэн түүнчлэн Мэдлэг буюу Мэргэн билиг эдгээр гурав нь нэгэн дүрд уусан шингэсэн мэт болдог. Тийнхүү нирваанд хүрсэн хүн нэгэн зэрэг Мэдэгч ба Мэдэгдэж танигдсан нь болдог. 

 
Нирвааныг үзэж туулж, мэдэрч яваагүй хүн ховс зэргэлээ гэж чухам юу болохыг ихэнхдээ мэддэггүй. Зарим нэг сэтгэл зүрхний Багшийн сургаснаар манай дэлхий бол майа буюу ховс зэргэлээ ажээ. Гэхдээ нирваанд орсон хүн ховс зэргэлээ гэж юу болохыг ухаарч мэддэг. Нирваан бол Бурхантай тогтоосон зогсонги хөдөлгөөнгүй нэгдэл. Тэнд юм бүхэн тогтуун Жаргалангийн дунд оршдог. Тэрхүү Жаргаланг төсөөлж дийлшгүй, хэмжиж баршгүй, дүрслэн өгүүлж чадашгүй. Нирваанаас чанадад туйлын нэгдлийн орон бий. Тэрхүү нэгдэл хэмээвээс Бурхантай тогтоосон эрчимт нэгдэл билээ. 
 
Нирваан гэдэг асар өндрийн өндөр ертөнц ч гэлээ бурханлаг үйлстний хувьд хамгийн өндөр орон ертөнц биш ажээ. Хэрэв хүн Бурханы төлөө үйлс зүтгэлээ зориулахыг хүсвэл хүн төрөлхтний дотор буй Дээдгэгээний төлөө зүтгэх гэж энэ дэлхийд дахин дахин ирэх учиртай. Хэрэв хүн Дээдгэгээнийг бүтээлийн талбар дээр илэрхийлж тунхаглахыг хүсвэл нирваанд саатаж, амарч тухлахгүйгээр Дээдгэгээний туйлын их эрч хүчний нөлөөнд хөдөлмөрлөх хэрэгтэй. Энэ бол бурханлаг үйлстэн нирвааныг үзэж мэдэрч чаддаггүй гэсэн үг биш. Бурханы гэгээрэлд хүрсэн хүн бүхэн нирваанд өөрийн дураар хүрч чаддаг. Харин байнга нирваанд орших нь дээдийн Браахманы тогтуун чанарыг эрэлхийлж, түүнд сэтгэл тааламжтай байх хүмүүст л хэрэгтэй. Хэрвээ Дээдгэгээний тогтуун, эрчтэй хоёр чанарыг хоёуланг нь өөртөө цогцлоохыг эрмэлздэг хүн буй аваас нирваанаас чанадад гарч, тунхаглалын талбарт очих хэрэгтэй гэдгийг би хэлмээр байна.
Уншсан: 2155
Сэтгэгдэл бичих
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BUDDA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 70111922 утсаар хүлээн авна.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэлүүд Нийт: 2
Бусад цэс
This text will be replaced
Реклам, сурталчилгаа
РЕКЛАМ СУРТАЛЧИЛГАА
240 x 250px
2008-2015 © Будда.мн, Хөгжүүлэгч DzCMS