Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
Нүүр « Зөвлөгөө
Сүнс хаана оршдог вэ?
Сүнс хаана оршдог вэ?

Бие махбодь ердөө л бvрхvvл

Эрдэмтэд энэхvv нууцлаг зvйл чухам хаана оршдогийг тайлахаар уйгагvй ажиллаж байна. Сvнс гэж чухам юу вэ? Тvvний мөн чанар юунд оршдог вэ? Сvнс, оюун санаа бурхантай хэрхэн холбогддог юм бол? Тэр хэзээ хvний биед нэвтэрч, хvнийг нас барсны дараа чухам хаашаа алга болдог вэ гэсэн олон асуулт хvн төрөлхтнийг зовоодог. Энэхvv асуултуудад хариулт өгөхийн тулд эртний цэцэн мэргэдийн Төвдийн алдарт “Талийгаачдын ном”-д vндэслэн судалгаа хийснийг авч vзье.

-Өнгөрсөн зууны сvvл vеэс уг номыг сонирхогч эрдэмтдийн тоо огцом өссөн. Тухайн vед vхээд босч ирсэн хvмvvстэй биечлэн уулзсан судалгааны vр дvнгээрээ ном туурвисан судлаач Раймонд Моудын “Амьдралын дараахь амьдрал” бестселлер ид шуугиан тарьж байсан vе л дээ. Тvvний судалгаанд оролцсон хvмvvс “Талийгаачдын ном”-д тэмдэглэн vлдээсэнтэй яг ижил байдалд орсон байсан. Орчин vеийн сэхээн амьдруулахад хэдийнэ нарийн тодорхой болсон vхлийн ирмэг дээрх vеийн тухай мэдээллийг тэрээр хэрхэн хаанаас олж авсан нь бvрэн тодорхойгvй. Ийм ер бусын далдыг харах чадвар тархинд оршдог бөгөөд хvн бvрийн тархинд зуун зууны ой санамж хадгалаастай байдаг гэж би хувьдаа боддог. Тvvнийг сэтгэл зvйн дvн шинжилгээ болон ховсын тусламжтайгаар ил гаргаж болно. Эсвэл өөрөө гэнэт гарч ирж болно. Тийм учраас л сvнс өмнө нь хаана байснаа санадаг байх. Тархинд тvр зуур орогнодог байж болох юм гэж Төрийн шагналт, Харьковын физик-техникийн хvрээлэнгийн лабораторийн эрхлэгч, физик-математикийн шинжлэх ухааны доктор, профессор Игорь Гарин ярьж байна. Тvvнийхтэй ижил санааг нэлээд эрдэмтэд дэвшvvлдэг ч vvнээс огт өөр таамаглалууд бий.



Тvvнгvйгээр амьдрал vгvй

Балар эртний хvмvvс чухам юу хvнийг амьдруулаад байдаг юм бол гэсэн асуултын эрэлд байнга л мордож байсан. Мэдээж амьсгал уу? Талийгчид амьсгалдаггvй учраас асуух юу байхав. Гэхдээ дээрх vзэл бодлоос гадна олон ард тvмэн сvнс болон дээд оюун санааг амьсгалын эрхтэнтэй ойролцоогоор нь цээж, гэдэс, биеийн зарим хэсэг буюу толгойд оршдог хэмээн vзсээр ирсэн юм. Ингэж vзэж болох ч цусгvйгээр ямар амьдрал оршин тогтнох билээ гэж эртний еврейчvvд vздэг байсны vндсэн дээр цус бол сvнсийг тээгч хэмээдэг байв. Яг ийм саналыг Иеговын гэрчvvд өнөөг хvртэл баримталсаар ирсний нэг нотолгоо нь Библьд “Учир юу гэвэл сvнс бол тvvний цусны илэрхийлэл” гэж бичсэнээс харагдана.

Цусаа сэлбэх нь бусдын сvнс биед нэвтрэхийн шинж хэмээн эсэргvvцдэг vзэлтнvvд ч бий. Эскимосууд хvзvvний нугаламд сvнс оршдог учраас энэ эрхтэн гэмтэл авбал амархан нvд анина гэж vздэг. Эртний Вавилоны оршин суугчид яагаад ч юм хvний амин чухал эрхтнийг чих хэмээн бэлэгшээдэг байв. Учир нь чихэнд сvнс оршдог гэж vздэгтэй нь холбоотой аж. Харин орчин vеийн хvмvvст нэгдсэн санал бодол vгvй. Ялангуяа гэнэн төсөөлөл таамаглалууд тоо томшгvй. Хамгийн сонирхолтой ажиглалтыг Германы Любек дэх их сургуулийн сэтгэл зvйчид хийсэн юм. Тэд 7-17 насны хvvхдvvдийг ямар ч албадлагагvйгээр сvнс хаана оршиж байж болохыг хэлэхийг хvсчээ. Арай ахимаг насныхан нь “хаа сайгvй” хэмээн хариулж магнайнаас өвдөг хvртлэхээ зааж vзvvлжээ. Дунд орчим насныхан нь толгойгоо зааж, гараараа тvvнийг тойруулан дvрслэн vзvvлж. Харин хамгийн балчрууд зvрхнээс бага зэрэг зvvн тийш орчмыг хуруугаараа дарж vзvvлсэн байна. Сонирхолтой нь ийм хариултыг тэдгээр хvvхдvvдийн ихэнх нь өгчээ. Гэвч зарим хvvхдvvд нvд, судасны бөөгнөрлийн уулзвар орчмыг сонгосон аж.

Зvрх бол тархи

Ингэхэд ер нь сvнс зvрхэнд оршиж болох уу? Элэгсэг, сэтгэл сайтай, ялдам хvмvvсийн талаар нийгэмд нэг л ойлголт бий. Yvний нэгэн адил шинжлэх ухаанд сvvлийн жилvvдэд нэлээд “элэгсэг” таамаглалыг баталгаажуулсан нь шуугиан тарьсан юм. Детройт хотын “Синай” эмнэлгийн сэтгэл зvйч Пол Пирселл эрхтэн шилжvvлэн суулгасан 140 өвчтөнийг судалгаанд хамруулсны дvнд “Зvрхний код” хэмээх шуугиант номоо бичсэн билээ. Эмч нарын дvгнэснээр сvнс нимгэн төдийгvй тархинд бус зvрхэнд оршдог аж. Тvvнд хvний хувийн шинж чанартай бvх зvйл программчлагдсан байдаг гэнэ. Сvнс тархины vйл ажиллагаанд хяналт тавьдаг. Мэдрэмж, айдас, мөрөөдөл, санаа бодлууд эсийн “дvрэлзсэн хөдөлгvvр”-т кодчилогдсон байдаг гэж Пирсел vзэж байна. Сvнсийг агуулдаг гэх энэхvv “эсийн ой санамж” эрхтэн шилжvvлэн суулгах vед өөр хvнд шилжин очдог гэнэ. Гэхдээ зарим хэсэг нь. Эрхтэн шилжvvлэн суулгаснаар донорынхоо араншинг дууриаж танигдашгvй болтлоо өөрчлөгдсөн олон тооны тохиолдлууд бий ч vvний зөвхөн заримаас нь дурдъя.

Төмөр замын ослын улмаас нас барсан 19 настай охины зvрхийг шилжvvлэн суулгасан 41 настай идэр эр гэнэт л өөрчлөгдсөн байна. Тvvнд урьд өмнө ердөө ч байгаагvй догшин авир, огцом хөдөлгөөн, гутранги vзэл мэс заслын дараа бий болчихож. Багын л хашир, болгоомжтой байсан тэрбээр ойр тойрныхоо гайхлыг төрvvлэхvйц сонин араншинтай нэгэн болж хувирчээ. Коллежийн 24 настай охины зvрхийг шилжvvлэн суулгаж ус уух хувь хvртсэн 35 настай бvсгvй хvйтэн, бvрэг ичимхий нэгэн байсан бол тачаангуй нэгэн болжээ. Шөнө бvр эр нөхрөө энхрийлж зvгээр байлгахаа больсон тvvнд нэгэн удаа нөхөр нь “Чи яг л янхан шиг болчихож” гэж хvртэл хэлж vзэж. Эхнэрт нь зvрхээ өгсөн тэр оюутан сурлагын төлбөрөө олохын тулд биеэ худалддаг нэгэн байсныг тэд хожим мэдэж авчээ. Английн Принстонд болсон нэгэн vйл явдал зvрхэнд л сvнс оршдог гэх таамаглалыг өөрчилсөн юм. Магадгvй тэр тохиолдлоос vзэхэд сvнс зvрхэнд бус бөөрөнд ч байж болохоор. 60 насандаа нас эцэслэсэн өвгөний бөөрийг шилжvvлэн суулгасан 37 настай бvсгvйн араншин танигдахгvй болтлоо өөрчлөгдсөн гэдэг.

-Тэр өмнө ямар ялдамхан, сайхан сэтгэлтэй нэгэн байлаа даа. Гэтэл бөөр шилжvvлэн суулгасны дараа Ээж маань араатнаас дутахгvй авиртай болсон. Дэмий, аар саар зvйлд ч цухалдана. Саяхан зоогийн газар муухан шарсан бифштексээс болж бараг гар зөрvvлэх шахсан. Мэс заслын өмнө тэрээр гэнэн дурлалын романыг л шохоорхон уншдаг байсан бол одоо сонгодогт дурлах болсон. Бvр Федор Достоевскийг уншиж байгаа гээд бод доо гэж тvvний хvv Жозеф ярьжээ.

Цаг хvртэл зогсдог гэж vv?

-Сvнсийг олохыг олон хvн хvсэхийн сацуу тvvнийг бодитой оршдогийг батлахыг боддог гэж профессор Гарин өгvvлж байна. Өдгөө vхлийн өмнөх сонин vзэгдлийг эхний ээлжинд судлахаар олон эрдэмтэд ханцуй шамлан оржээ. Тухайлбал, профессор Чарльз Тарт танатологи судалгааг Дейвис дэх Калифорнийн их сургууль дээр явуулж байна. Харин физикч Роберт Монро Виржини мужид Фейбер дэх өөрийн хvрээлэндээ тархи vхжсэний дараа аль хэсэгт нь сэтгэхvй, оюун санаа хадгалагдан vлддэгийг нотлохын тулд тvvнд материаллаг vндэс байгаа эсэхийг судалж байна. Өөрөөр хэлбэл, сvнсийг тээгч нь ямар нэг энгийн хэсгvvдээс бvрдэх учиртай аж. Хvн нас барсан эхний өдрийнхөө дотор өмнө нь талийгч болсон төрөл садныхаа сvнстэй уулзсан гэх vхлийн ирмэг дээр буюу vхээд босч ирсэн хvмvvсийн мэдээллийг шалгаж баталгаажуулах нь тvvний туршилтын нэг зорилго. Энэ сацуу дурдахад vхэлтэй нvvр учирсан хvмvvсийг судалдгаараа нэрд гарсан судлаач Мелвин Морс тэдгээрийг наркотикийн улмаас хий хоосон юм хардаг хvмvvстэй адилтган vзсэн байдаг. Тvvний судалгаанд хамрагдсан хvмvvсийн дөрөвний нэг нь бугуйн цаг буруу явж, эсвэл зогсох сонин vзэгдэлтэй учирсан байна. Ийм гайхалтай зvйлийг сvнсний хөдөлгөөнийг материаллаг эд зvйлд нөлөө vзvvлэхvйц хангалттай цахилгаан талбар дагалддагаар тайлбарлаж болох юм.

Сvнс 22.4 грамм жинтэй. Эсвэл vvнээс ч бага уу?

1915 онд Америкийн эмч МакДугалл “сvнс хэмээн нэрлэгддэг тэр тодорхойгvй” зvйлийн жинг тодорхойлохыг оролдож шинжлэх ухааны туршилт хийжээ. Тvvний туршилт хvний нас барах vеийн жингийн хэлбэлзлийг “барьж” авах зорилготой байж. Зорилгоо ч биелvvлж, сvнс ердөө 22.4 грамм жинтэй болохыг тэрбээр хэмжсэн байна. Гэвч орчин vеийн эрдэмтэд хэмжилтийн тусгай багажийг ашигласнаар vvнээс огт өөр тоог гаргаж авчээ. Литвийн шинжлэх ухааны академийн дэргэдэх хvрээлэнгийн байгалийн шинжлэх ухааны доктор Эугенюс Кугис хvн насан эцэслэх vедээ 3-7 грамм жин хаядаг болохыг тогтоожээ. Эрдэмтдийн vзэж буйгаар энэ нь сvнсний жин аж. Тvvний туршилтын явцад талийгаачид 2.5-6.5 грамм жингээ алддаг болох нь батлагдсан аж. Yvнээс өөр хэн ч сvнсний жинг дахин тодорхойлж зvрхлээгvй байна. Швейцарийн эрдэмтэд судалгаандаа 23 сайн дурынхныг хамруулж, хэт мэдрэмтгий орон дээр тэднийг хэвтvvлж унтуулсан байна. Хvн бодит байдлаас тасарч зvvд нойрны хооронд дэн дун хийж байхдаа биеийнхээ жингээс 4-6 граммыг алддаг болохыг тогтоожээ. Бодвол энэ нь сvнс байж ч магадгvй.

Төвдийн “Талийгаачдын ном”-д хvн нөгөө ертөнцөд хөл тавих буюу хорвоог орхисны дараа бvгдийг харж, ухамсарладаг боловч тvvнтэй болон эргэн тойрныхондоо юу болоод байгааг дамжуулж чаддаггvй хэмээн өгvvлсэн байдаг. Тухайн хvний биеэс тасарсан сvнс төрөл садан, танил нөхдөө урьдын адил харсаар л байдаг. Yvгээр ч зогсохгvй тэдний гашуудлын дууг сонсдог байна. Тэр өөрийн биеэ тал талаас нь ажиглан харах чадвартай. Мөн сvнс тvvнд зориулан хоол ундныхаа дээжийг авч бурхныхаа өмнө тавьж буйг, биенээс нь хэрхэн хувцсыг нь тайлж буйг ч хардаг.

Дараа нь сvнс нvд гялбасан биеттэй учирснаар ямар ч айдас, баяр баясгалангvй болно. Талийгаачид толь руу хараад өмнөх амьдралаа тэр чигээр кино зургийн хальс шиг гvйлгэн хардаг. Яг энэ мөчид тэрээр газар дэлхийн өнгөрсөн амьдралынхаа учир утга, жинхэнэ зорилгыг ухаарч эхэлдэг юм. Дараа нь шvvхэд очиж, цаашид 49 хоногийн дотор ямар ч ой санамжгvйгээр шинэ амьдралаа хvлээн оршин байдаг гэнэ. Ингээд л сvнсний өмнө дахин төрөх боломжтой тив, улс, газар, гэр бvлийнх нь тухай мэдээлэл гарч ирнэ. Тэгээд л бидний ертөнцөд дахин хөл тавьдаг ч байж магад. Гэхдээ өнгөрснөө санахгvйгээр.
Уншсан: 5367
Сэтгэгдэл бичих
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BUDDA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 70111922 утсаар хүлээн авна.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэлүүд Нийт: 2
Бусад цэс
This text will be replaced
Реклам, сурталчилгаа
РЕКЛАМ СУРТАЛЧИЛГАА
240 x 250px
2008-2015 © Будда.мн, Хөгжүүлэгч DzCMS