Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
Нүүр « Зурхай
Хумхын ордонд төрсөн хүний зан чанар, төөрөг зурхай
Хумхын ордонд төрсөн хүний зан чанар, төөрөг зурхай

Нийтлэг зан чанар


Хумхын ордноо төрсөн хүний олонхи нь зан сайтай, сайхан сэтгэлтэй хэдий боловч тэнгэрийн ван гаригт төөрөгтэй тул олон нийтийн саналаас зөрсен юм хийж, ер бусын аяг аашаараа хэвшсэн зүйлд гайхаш төрүүлж явахдаа сэтгэл ханамястай байдаг. Тэд этгээд сонин хувцас өмсөх нь олонтаа бөгөөд нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээнд захирагдах дургүйгээ үзүүлзхийн тулд л тэгдэг.

Эрх чөлөөг эрхэмлэдэг, олонхи нь хурц ухаантай өвөрмөц биеэ даасан хүмүүс байдаг ч гэлээ бас аймхай, эелдэг найрсаг дипломат эантай, өр нимгэнтэй байж ч болно. Нөхөр нөхөд гэдэг үгийг хэрэглэх дуртай. Тэд үнэхээр олон нөхөдтэй, хүнтэй танилцахдаа ч амархан. Их сургуулийн захиралтай ч хавь ойрынхоо архичингуудтай ч бага ангийн үерхэж найзлаж байсан нөхдөө зовсон үед нь хэзээ ч орхихгүй. Сэтгэлтэй явсан хүүхэндээ юм уу салсан эхнэртээ: хоёулаа найз хэвээрээ үлдье, тэгэх үү? гэж хэлж чадна. Энэ ордонд төрсөн хүн улс төрийн бодлого морь мал машин техник ер нь юу ч сонирхож мэднэ. Тэнгэрийн ван гаригаас заяат төрсөн болохоор алив юмтай арцалдах хандлагатай. Дэлхий ертөнцөд эрс тэс хувьсгалт өөрчлөлт хийх хэрэгтэйг зөн совингоороо мэдэрч байдаг. Гэвч хэрэг явдал улс төрийн бодлогод тулаад ирэхэд маш болгоомжтой хандана. Халз гал нээлцэх нь тэдний ажил бус.

Хумхын ордынхны одоо бодож байгаа юманд хүн төрөлхтөн тавин жилийн дараа л хүрч очном гэж зурхайн ухаан сургадаг. Тэдний олонхи нь үнэхээр суут хүмүүс байдаг ч гэсэн суу билиг нь бодлогогүй явдалтай зэрэгцэх нь олонтаа бөгөөд тэр хоёрын хоорондох заагийг тогтооход амаргүй. Хумхын ордынхон сэтгэл мэдрэл хямарсан юм уу уур уцаартай хүмүүс, айж цочсон хүүхдүүдийг тайвшруулахдаа онцгой ховор авъяастай. Тэд их хөдөлж эрүүл агаарт явах унтах ёстой атал тэгэхгүй, цонх ч онгойлгохгүй дулаалаад л суусан газраа шигдээд байна, Мэдрэл нь хөөрөл сэрэл ихтэй болохоороо бага бөгөөд тайван бус унтана.

Хумхын ордынхон ой сайтай улс биш мартах санах нь амархан хэдий боловч асар их зөнч ирээдүйд болох үйл явдал, бас хүний бодол санааг бараг ид шидтэй мэт тааж мэддэг чадвартай. Жишээ нь утас дуугарч байхад “хумх” хэн утасдаж байгааг бараг л тааж чадна. "Хумх"- ууд онцгой үнэнч хүмүүс. Мөнгө зээлэх зээлүүлэх алинд ч дургүй. Хумхаас 10 төгрөг аваад цагт нь буцааж өгөөгүй хүн насан туршдаа түүний нүдэнд орсон хог л болно
гэсэн үг.

Хэрэв эрэгтэй хүн бол


Хумхын ордонд төрсөн эрэгтэй хүн бүсгүй хүнтэй удаанаар “сайн нөхөр" явна, харин өнгөндөө түүнд дургүй янз үзүүлээд эхэлвэл уул хүүхэнд сэтгэл нь татагджээ гэж ойлгож болно. Харин түүнийгээ тас нууж явсаар хэзээ хойно уул хүүхэнд үнэхээр сэтгэлтэй болжээ гэдгээ мэдмэгцээ эелдэг наалинхай зан, анхаарал халамж янаг хайраа илчилнэ.

Уг ордонд төрсөн эр хүнд сэтгэл татагдсан эмэгтэй эхлээд түүний сонирхлыг нэлээд татах хэрэгтэй, яагаад гэвэл цаадуул чинь аливаа юмны нууцыг тайлахдаа бах нь ханаж явдаг хүмүүс. Энэ хүүхэн яагаад чухам ингэв ээ? Ингэхгүй байж болох байсан шүү дээ, энэ хүүхэн ёс зүйн чанад зарчим баримталдаг хүн үү? Үгүй юу? гэж эргэцүүлсээр нойргүй хонож ч чадна. Хумх гэрлэхийг аль болох хойш тавьж хэдэн ч жил ганцаараа явж магадгүй. Харин нэг сайхан өдөр л найз нөхөд нь бүгд эхнэртэй өөрөө ганцаараа үлдсэнээ мэдмэгц нэр хичээж сэтгэлтэй хүүхэнтэйгээ суухыг хүснэ.

Хумх гэрлэснийхээ дараа ч урьд нь үерхэж байсан найз нөхдөөсаө холбоо таслахгүй. Эрх чөлөөг эрхэмлэнэ. Хумхыг орой болтол хүлээж, ирэхээр нь хардсан байдаг үзүүлэх нь огт утгагүй. Яагаад гэвэл цаадуул чинь сэтгэлтэй хүмүүс. Харин хардаж сэрдэж буруутгавал хариуд нь санаанаасаа зохиогоод ямар ч юм ярьж чадна.
Хумх заримдаа ганцаараа байж мөрөөдөх дуртай. Тийм үед сэтгэл санаагий нь үймүүлэх хэрэггүй. Учир нь тийм үедээ хүн төрөлхтөний сайн сайхны төлөө ямар нэг юм сэдэж байж ч мэднэ.

Хэрэв удирдах ажилтан байвал


Хумх удирдах ажилтан байх нь ховор олонхи нь шийдвэр гаргаж тушаал буулгаж залхуутай асуудал хэлэлцсэн урт хуралд суухдаа дургүй. Гэвч урьдчилан хэлэхийн аргагүй ааш авиртай болохоороо зарим нь гайхалтай сайн дарга болдог. Алмайдуу мартамхай, ичимхий буюу увайгүй алин ч байлаа хэмжээгүй их ухаантай. Үүн дээр нарийн мэдрэмж баримт сэлтийг шинжилж дүгнэж чаддаг, хамгийн чухал түншээс эхлээд цэвэрлэгчийг хүртэл бүх хүнтэй нөхөрлөж явдаг, ирээдүйгээ урьчилан хардаг авъяас эд бүгдийг нь нэмээд бод доо. Тэгэхээр ер бусын удирдах ажилтны тухай ялимгүй ч гэсэн төсөөлөлтэй болж байгаа биз.

Тийм даргаас санаанд оромгүй юм ч их гарна, гэнэт л түрүүнд нь өөрөө санал болгож байснаасаа ч, бусад бүх хүнийхээс ч тэс өөр төсөл боловсруулах санал хэлж байх ч магадгүй, эсвэл туслахынхаа нэрийг мартчихсан байх ч магадгүй. Удирдах ажилтан хумх шагнал урамшуулал цалин нэмэхдээ тийм ч өгөөмөр бус, учир нь хүн бүр авах ёстойгоо л авч байна гэж боддог. Харин ажилтнуудаас нь хэн нэг нь үнэхээр хариуцлагагүй явдал гаргаваас түүнд нь яг тохирсон үнэлгээ өгнө дөө. Удирдах ажилтан хумх ажилтнуудынхаа хувийн аар саар явдал, улс төрийн үзэл баримтлалыг огт сонирхохгүй. Хэн нэг нь эрүүлжүүлэхэд орсон ч бай, хоёр эхнэртэй ч бай, таны эцэг хоёр удаа шорон оронд орсон ч бай огт тоохгүй. Харин хуурамч занг огт тэвчихгүй. Хувийнхаа захианд албаны марк хэрэглэдгийг чинь мэдлээ л бол тушаал дэвших нь өнгөрөх нь тэр.

Хэдий тийм гэлээ, дээрээс даргыг чинь сайн удирдагч гэж амлахад ажилтнууд нь өөрийн эрхгүй даргаараа бахархах сэтгэл төрнө. Харин тэр үед ширээн доогуур шагайж харвал “сайн удирдагч”-ийн өрөөсөн оймс нь цэнхэр өрөөсөн нь улаан ч байж мэднэ.

Хэрэв  эмэгтэй бол


Хумхын ордонд төрсөн хүн эмэгтэй бол сайхан хүүхнүүд байдаг. Найз нөхөдтэйгээ уулзаж учрах дуртай, дуу хөгжим уран зураг,утга зохиол театр гэх мэт олон талын юм сонирхдог. Тэр бүгдийг нь боогдуулж хаагдуулахгүй бол тэдэнтэй харилцаатай байхад тун эвтэйхэн байж мэднэ. Ер нь таасан юм нь өнөө биш ч ирээдүйд биелж байх жишээтэй ялимгүй увдистай хүмүүс. Эрчүүдтэйгээ адилхан бас л гэрлэхийг яарахгүй, шилж авсан хүнээ сайн судалж найз нөхөд төрөл төрөгсөдтэйгээ зөвлөлдөнө.

Хумхын ордонд төрсөн хүүхнүүд улс төрийн удирдагч эрдэм шинжилгээний ажилтан, багш нарт хамгийн
тохиромжтой эхнэр. Ямар ч хүмүүсийн дунд дорхноо дасч ухаалаг, зочломтгой эзэгтэйн үүрэг гүйцэтгэж чадна . Хардах сэрдэх зангүй, уруулын будагны ул мөр хайх буюу нөхрийнхээ өвөр түрийг уудалж хайр дурлалын захиа эрэхгүй.

Нэг хоёрдугаар сард төрсөн хүүхнүүд хүүхэдтэй болохоор нэлээд тэвдэнэ. Гэвч аажимдаа дасаад хүү, охиндоо хайртай болоод ирэх боловч хүүхэддээ хөндий байдаг. Тэгэвч хүүхдийнхээ элдэв ааш гаргах буруу хэрэг үйлдэхэд нь ч тэвчээртэй хандана. Харин тэднээсээ чин шударгыг л шаардана. Хүүхдээ өвдсөн үед нь их эелдэг байж нямбай үйлчилнэ. Хүүхдүүдээсээ өмнө гараа угаасан эсэх өнөөдөр хичээл дээрээ юу үзсэнийг нь анхаарахгүй.

Хүүхэд ахуй цагтаа


1-р сарын 21-нээс 2-р сарын 20-ны хооронд төрсөн хүүхэд зөрүүд зантай, хөөрүү мөртөө уян Сэтгэлтэй баялаг уран сэтгэмжтэй тэвчээргүй, гялбаа гялбах лугаа адил хурдан сэтгэдэг учир тэдний дотор авъяастай хүүхэд олон байдагт гайхах явдалгүй. Бяцхан "хумх”-ууд эцэг эхээ мухардалд оруулах нь олонтаа тул цаадуул нь анзаарах хүнгүй амар гэж хүүхдээ хөдөө байдаг садангийнхан руугаа явуулах уу, орчныхоо хүмүүст өөрийнхөө хүүхдийг гарсан хүүхэд гэж ойлгуулах уу гэж шийдэж ядаж ч мэднэ.

Нэг хоёрдугаар сард төрсөн хүүхдийн ааш авир бусдынхаас эрс ялгаатай. Ямар нэг юм тушаах буюу хүсэхэд шууд л "үгүй” гэж хариулна. Харин нэлээд бодож болгоосныхоо дараа бол зөвшөөрөх нь олонтаа. Хөвгүүд нь ч охид нь ч гаднаасаа онцгой тайван, ялдам харагдана. Гэвч зөрчилтэй зан авиртай. Тэнгэрийн ван гаригт захирагддаг учраас нисэх дуртай байх ёстой атал тиймгүй, онгоц лифтнээс айна. Бас цахилгаанаас айдаг атлаа эрэг шураг түвэгтэй механизмын учрыг сайн олно.

Хумхын одонд төрсөн охид нь балетчин, Мария Кюри шиг гайхамшигтай химич юм уу эмэгтэй ерөнхийлөгч болох гэж тэмүүлнэ. Хөвгүүд нь архелогич, загас судлагч, далай судлагч хүн судлагч болохыг мөрөөддөг. Багш нарийн бичгийн дарга, худалдагч сувилагч гэх мэт уйтгартай мэргэжлийг охид нь ч хөвгүүд нь ч сонирхохгүй. Ийм хүүхдийг хүмүүжүүлэх сургах нь хариуцлагатай бас ч ярвигтай ажил, учир нь тэр хэрсүү бөгөөд саруул ухаантай гайхамшигтай логиктой, тэгсэн байтлаа их зөрчилтэй, алмай хүүхдүүд тийм болохоор сурлагын дэвтэрт нь суут хүн болно гэж бичсэн байвал хэтэрхий их баясах хэрэггүй, учир юун гэвэл долоо хоногийн дараа “хичээл анхаарахгүй, үргэлж хавьчиж цонхоор харж суудаг гэж бичсэн ч байж болно. Яагаад ингэдэг юм бэ? гэж асуувал хөвгүүд нь: зуны туйл болох өдрийг гринвичийн цагаар тооцоод гэж охид нь: эрвээхэйн авгалдай яаж эрвээхэй болдгийн учрыг олох гэх мэтийн л юм хариулна.

Найз нөхөдтэй болохдоо удаж төдөхгүй, тэгэхдээ нийгмийн байдал ялгаварлахгүй. Нэг өдөр саятны хүүг нөгөө өдөр хашаа цэвэрлэгчийн хүүг гэртээ урина. Хумхуудын өсвөр үе нь бусдынхыг бодвол тайван өнгөрнө, хормойн явдлыг нэг их сонирхохгүй, гэвч заримдаа дэврүүн сэтгэл нь дийлж шүлэг бичдэг гэхдээ энэ нь хортой юм биш, сайшаах хэрэгтэй. Нэг хоёдугаар сард төрсөн хүүхдүүд хүнийг маш их хайрладаг. Тэдний хамгийн их ялгарах онцлог юм. Хумхууд жинхэнэ хүнлэг хүүхдүүд энэ нь ирээдүйд ямар нэг ер бусын зүйл бүтээх үү, үгүй юу гэдгээс нь илүү чухал юм.

 
Уншсан: 8438
Сэтгэгдэл бичих
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BUDDA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 70111922 утсаар хүлээн авна.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэлүүд Нийт: 19
123
Бусад цэс
This text will be replaced
Реклам, сурталчилгаа
РЕКЛАМ СУРТАЛЧИЛГАА
240 x 250px
2008-2015 © Будда.мн, Хөгжүүлэгч DzCMS