Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
Нүүр « Номын тус
Манал бурханы тус эрдэм
Манал бурханы тус эрдэм

Манал бурханы нэр, алдар, тарнийг нэгэн удаа өгүүлсэнээр найман түмэн галавын хилэнц дэв, бузарыг арилгана. Арван удаа тоолж уншихад найман буман галавын хилэнц арилна.

Түүнчлэн заларсан долоон манлад соёрхолыг талбиваас өвчин зовлонд нэрвэгдсэн түүнээс амар хялбар хагацаж урт наслах ба өвчин зовлонгүй болж дайсан хулгайчийн хийгээд хүн болон хүн бусын хорлол амьдралд тохилдож болох хорлол хөнөөл бүгд амирлах болно.

 Буян хишиг нь багасаж хийморь лундаа доройтож ядарсан түдсэн нугууд сэргэх бөгөөд буяныг ихээр хураах тэргүүтэн сайн сайхан бүхэнтэй учирч буяны үрийг эдэлж амсаж болдогыг судар номонд олонтоо айлдсан байдаг.

Урьд насанд хийсэн их нүгэл хилэнцүүд машид түргэн арилах бөгөөд түүнээс гэтлэх болно.

Ялгавартайд анагаах ухааныг хөгжүүлэх эм, эмнэлэг, эмч, анагаах ухааны үйл ажиллагааг болгоон тэтгэх бөгөөд өвчний зовлонгоос огоот гэтэлгэх сайн ерөөл тавьсан.

 Өвчтөнд туслахаар 7 удаа алхваас тэр буян нь бурхан бүгдийг эргэж мөргөл үйлдсэнтэй адил буян хураана.

Нэг өвчтөнд ч бодь сэтгэлийг үүсгэж нэг тун эм өгвөөс тэрхүү буян нь амьтан бүхэнд өглөг өгсөнтэй адил.

Өвчтний хүслийг хангаваас тахих зохилтой амьтан бүхэнд өглөг өгсөнтэй адил болой.

Манал бурханд сүжиглэн эргэл мөргөл үйлдэж тахил өргөн соёрхолыг тавих алдрыг сонсох дүрийг харах (зурмал баримал шуумал хатгамал) түүнд аврал эрж хандсан төдийд таарамжгүй бүтэхгүй ажил амьдрал үзэл бодол тэргүүтэн үл зохилдох бүгд зохицон эвлэрэлдэн нэгдэж хүчийг олох болой.

Муу ёр  өлзий бусын үйл явдлыг сонсох харах учрах ба муу ёрын зүүдийг зүүдлэх тэргүүтнээс аврагдах болно

Хүн араатан амьтан, гал, ус, салхи, шуурга байгалийн гай гамшиг, хууль цаазын аюул, цэрэг дайны аюул зэрэг элдэв аюултай үл тулгарах элдэв аюулаас хамгаалагдах болно.

Үхэхийн цагт амьсгал хураахын сацуу Манал бурханы алдарыг сонсох ба сэтгэлдээ дурдан бодсон төдийд ч оньс мултрахын зовлон үл ирэх бөгөөд гурван муу заяанаас магадтай гэтэлж сайн төрлийг олно хэмээн номолсон.

Түүгээрч үл барам үхэл егүүтгэсэн дараах зуурдын төрөл зовлонгоос  гэтэлгэж ангижируулахын тулд 49 хоногт Додэ жад жава, их бага Манлыг уншуулах цаглашгүй их тус эрдэмтэй болой.

Мөн Манла бурханы айлдсан судар тарни, ерөөлийг сонссон бурхад бодьсадва нар машид ихээр таалан болгоож цанба жажин тэргүүтэн тэнгэр ноджингийн аймаг сэлт дөрвөн махранз, манлын 20-н охин тэнгэр, арвисыг баригч арш нугууд ихэд таалан баясан цэнгэж сүсэглэн найман оточийн өмнө судар тарнийг нь ёсоор болгоож амьтан бүгдэд туслан тэтгэх, авран хамгаалахаар ерөөл тангараг тавьсан болно.

Ум намо вага вадэ Вэханзэ гүрү бэндүрья брава разаяа

Дата гада яа архадэ самяг  сам вүдда яа .

Дадята Ум вэханзэ вэханзэ

Маха вэханзэ

Вэханзэ раза самүд гадэ суха

Дадята Ум вэханзэ вэханзэ

Маха вэханзэ

Вэханзэ раза самүд гадэ суха

Бүх өглөгийн дээд  нь  номын өглөг болой

Бүх  амт шимийн  дээд  нь номын  амт шимт болой

Бүх баяр баясгалангийн дээд  нь  номын баясгалан болой

Бүх  шуналыг  устгах нь зовлонг дийлэх болой
 
Уншсан: 3237
Сэтгэгдэл бичих
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BUDDA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 70111922 утсаар хүлээн авна.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэлүүд Нийт: 14
12
Бусад цэс
This text will be replaced
Реклам, сурталчилгаа
РЕКЛАМ СУРТАЛЧИЛГАА
240 x 250px
2008-2015 © Будда.мн, Хөгжүүлэгч DzCMS