Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
Нүүр « Зурхай
Матрын ордонд төрсөн хүний зан чанар төөрөг зурхай
Матрын ордонд төрсөн хүний зан чанар төөрөг зурхай

Нийтлэг чанар


Өрнө зүгт ямааны эврийн орд гэдгийг монгол зурхайн матарын орд хэмээн нэрлэдэг. Ямааны эвэртэн /козеро/- ийг таньж мэдэхэд тун амаргүй. Шүлсээрээ тор нэхээд буланд нам гүмхэн бууж байгаа аалзыг хараарай. Үет хөлтөн дундаа хамгийн чадалгүй нь мөртлөө явж явж бусдыгаа торондоо орооцолдуулаад авдаг шүү дээ. Эзопын үлгэрт гардаг, туулайтай уралдахаар шийдсэн яст мэлхийг санацгаая. Туулай нь хэр хурдаараа дэгдсэн ч яст мэлхий л түрүүлчихдэг шүү дээ. Анчнаас зугтаж уул хадаар дүүлж яваа янгир хурц туурайгаараа чулуу унанги дархи хумслан давхисаар бас л бүгдийг мад тавьдаг. Ямааны эвэртэн оргил өөд авирахдаа төлөөлөгчдийн дотор л эрвэл зохино. Эхний үед бол тэр гял цал буусан эз дийлэнгүй бие хүмүүсийн хүрээнд орох ямар ч найдлагагүй санагдаж болох болоеч эцсийн бүлэгт тэр ялсан л байдаг.

Ямааны эвэртнүүдийн гадаад төрхийн нь тодорхойлж хэлэхэд амаргүй. Булчин шөрмөс нь зангирсан, тагдгар юм уу эцэнхий нахилзсан , эсвэл бүр тэс өөр тарган булцгар ч байж мэднэ. Тэд гартаа дүйтэй гэм хоргүй дуу хоолойтой. Гэсэн ч үүнд хууртах хэрэггүй. Тэд чинь дотроо бол чулуу шиг хатуу улс.

Ямааны эвэртэн өөдөө цуцалтгүй авиран мацна, өөрөөсөө түрүүлж оргилд гарсан хүмүүсийг гүнээ хүндэтгэнэ, бүх талаар тэднийг дууриахыг оролдоно. Тэд эрх мэдэл амжилт, уламжлалыг хүндэтгэдэг. Ямааны эвэртнүүдийн зарим нь нэлээд дэврүүн сэтгэлтэй, сайхан шүлэг бичдэг хүмүүс байдаг бөгөөд хичнээн тансаг найруулгатай яруу дүрслэл арвинтай байлаа ч шүлгийн үндэс ахас ихэсээ их хүндэлдэг. Нэгэн сонин онцлог нь гэвэл бие нь яаж ч чилээрхдэг байсан голдуу л их өндөр насалдаг. Заримдаа зуу ч хүрдэг. Нас нь өвгөрөх тутам сэтгэл санаа нь улам залууждаг. Хүүхэд насандаа байн байн өвддөг боловч нас ахихын хэрээр биеийн нь эсэргүүцэл сайжирдаг. Арван хоёр нэг сард төрсөн хүмүүс их тэсвэр хатуужилтай цэвэр агаарт тогтмол байвал тэд гайхамшгийг үзэх болно. Нар бороог үл хайхран гадаа л цэнгэж явбаас зохилтой.

Хамгийн гол нь тэд аливаа юманд итгэл мөхөсдөж үл болно. Ингэх нь өөрт нь хортой, тэр ч байтугай аюултай. Ямааны эвэртэнүүд ичимхий гэсэн ч нэр алдарт дуртай. Зожигдуу мэт санагдах боловч сэтгэлийнхээ мухарт хүмүүсээр хүндлүүлж бишрүүлж байхын мөрөөдөл болж явдаг юм.

Хэрэв эрэгтэй бол

Ямаанууд жил ирэх тутам залуужиж бусад харчуудаас хожим дурлацгааж гол төлөв тушаал дэвшсэн хойноо л гэрлэцгээдэг. Ураг төрлийн барилдлагааг хүндэтгэдэг, үе тэнгийхэн нь байр сууцтай болчихоод байхад эцэг эхтэйгээ хамт аж төрсөн хэвээр л байцгаана.

Учир иймд ямааны эвэртэй амьдралаа холбохоор шийдсэн залуу бүсгүй юуны түрүүнд төрөл төрөгсдөд ялангуяа ээжийнх нь сэтгэлд нийцэхийг хичээх хэрэгтэй. Эс тэгвээс ажип бүтэхгүй байж мэднэ. Харин гэрлэснийхээ дараа бол заавал ч үгүй өөрийн гэсэн байр сууцтай болж шинэ төрөл төрөгсдөөсөө жаахан хөндийдүү байхыг бодохгүй бол та нарын байранд хол ойрын хамаатан садан элдэв шалдвын ах эгч нар салахгүй гэж мэд.

Ямааны эвэртэн сайн эх эзэгтэй бөгөөд хааяа саваагүйтэх гэж оролдож гэмээ нь хижээл насанд тохиолдоно. Яагаад гэвэл тэдний бүх юм нь урвуу улс. Ямааны эвэртэнүүд сэтгэл санаагаа үгээр илэрхийлэх дургүй чадах ч үгүй байх олонтаа учир энэ талаар тэднийг хүмүүжүүлэх хэрэгтэй. Тэд амин зуулгаа олж дөнгөөд эхнэрээрээ ажил хийлгэлгүй хүүхдүүддээ боловсрол олгох чадалтай байвал л болоо шүү дээ, өөр юу хэрэгтэй юм бэ гэж бодно. Хэрэв эхнэр нь түүнийг хайртай дуртай гэсэн халуун дулаан үг чи ер нь юм хэлэхгүй хүн юмаа гэж гомдолловол надад хүү гаргаж өгөхөд чинь чамд би хайртай гэж хэлсэн биз дээ. Тэр тэгээд багадна гэж үү? гэж гайхсан байртай хэлэх вий.

Иймд ямааны эвэртэй суусан ухаалаг хэрсүү хүү охин бол нөхрийнхеө үнэнч чанарыг үнэлж нөхөр чинь аймшиг амьдралын давалгаанаас хамгаалах бат цайз мөн гэдгийг санах хэрэгтэй.

Ажил албан дээр бол ямааны эвэртэн дарга хүн, захирагч хүмүүстээ ёстой төрсөн эцэг нь л гэсэн үг, учир нь тэр хатуу ширүүн мөртлөө шударга, хүн бүрээс үүрэг хариуцлагаа яв цав биелүүлэхийг л шаардана. Ямааны эвэртэн тушааж байхдаа ч дуугаа өндөрсгөх нь ховорхон хэн нэгний бүдүүлэг алдаа буюу ажлын эндэгдэлд хааяа хилэн нь бадарвал зандарч хашгичиж гардаг ч угаасаа яншаадуу авч гол төлөв тайван ярина. Гаднаас ирж уулзаж буй хүмүүс түүний албархуу хөндий байдлаас нь голдуу л цэрвэнэ, гэвч ажилтан нь бол түүнийг ямар сайхан сэтгэлтэйг мэдэх учраас гаднын хүнд даргыгаа муулуулахгүй. Албан хаагч ямааны эвэртэн бол дээд зэргийн үнэнч шударга ажилтан байдаг. Амьдралынхаа зорилгыг эрт тодорхойлж аажуу боловч түүндээ хүрэхийн төлөө цөхрөлтгүй зүтгэнэ.

Ямааны эвэртэн ажлаа цөөхөн солино, алдар нэр хөөцөлдөхгүй харин нэрийг нь бичсэн шошго өлгөх хэрэггүй, гэвч тэднийг үе үе улам илүү хариуцлагатай албан тушаалд томилж гомдоохгүй цалин өгч байхаа мартаж болохгүй. Ямааны эвэртнүүдийн ихэнхи нь банкны эзэн, нягтлан бодогч сурган хүмүүжүүлэгч болдог. Тэдний дотроос гайхалтай сайн эрдэм шинжилгээний ажилтан инженер, архитекторчид, алт мөнгөний дархан, менежерүүд гардаг. Зарим нь чөлөөт цагаараа уран зураг, уран баримал сонирхоно. Жимс ногоо тарьж сайн дурын уран сайханд явж жүжигт тоглоно.

Хэрэв эмэгтэй бол

Ямааны эвэртэн эмэгтэй эрэгТэйтэй гадилхан оргилд хүрэхийн төлөө тэмүүлдэг. Тэдний тавьсан зорилгодоо хүрэхэд жишээ нь байр байдлаа бэхжүүлэх эрх мэдэл олж авах даргынхаа эхнэр болох гэх мэтэд нь юу ч саад болж чадахгүй.

Ямааны эвэртэн эрчүүдийн амьдралын гол зорилго нь хүндэтгэл нэр хүнд бат бэх байр суурь олж авахад байдаг бол эмэгтэйчүүд нь энэ бүгдийг нөхрөөрөө дамжуулан олж авдаг. Ямааны эвэртэн хүүхнүүдийн сэтгэл санаа нь хурдан өөрчлөгдөж сэтгэлээр унаж гутарч гуньж ч болно. Өөрийг НЬ дутуу үнэлж байх шиг эсвэл өөрий нь тоохгүй байх шиг санагдвал хэдэн долоо хоног хэдэн сараар сэтгэлээр унаж ч магадгүй тул тэдний сонирхдог зүйлийг нь үл тоомсорлох шоолж тун болохгүй, харин үе үе магтаж байхаа бүү мартаарай. Ямааны эвэртэн хүүхнүүдийн олонхи нь сэтгэл татам сайхан царай зүстэй байдаг. Будаг шунх түрхэхгүй байсан ч олонхи нь 82 насандаа ч толиотой сайхан харагдана.

Ямааны эвэртэн эхнэр авсан бол та хадмуудаа үл тоомсорлож хэрхэвч болохгүй. Эхнэр чинь өөрийнхөө эцэг эхэд оюун санаан оюун санааны болон материалын дэмжлэг үзүүлдэг цорын ганц хүн нь байх нь олонтаа. Шаардлага гарвал хөгшин эцэг эхдээ туслахыг өөрөөс чинь ч шаардана. Тэд хүүхдүүддээ хатуу чанга боловч шударга ханддаг, эдэлж хэрэглэх идэх уух юмыг хамгийн шилдгээс нь авч өгөх боловч аригч хямгач байхыг ямагт шаарддаг. Хүүхдүүдээ зөв зан байдалд сургаж ахмадаа хүндэлдэг болгоно. Хүүхдүүдээ , үнсэж үлгэх нь ховор боловч тэдэндээ асар үнэнч хүмүүс.

Хүүхэд ахуй цагтаа

Ямааны эвэртэн хүүхэд хар багаасаа хүүхдээс гарамгүй ухаан, хэвлүүн зан гаргаж эцэг эхийгээ мадлах нь  цөөнгүй. Уг ордонд төрсөн эрэгтэй нь ч эмэгтэй нь ч бүр багаасаа сэтгэлийн тэнхээ ихтэй өмнөө тавьсан зорилготойгоороо бусдаас ялгардаг. Тийм хүүхэд элдэв ааш гаргаж төмсний нухашаа ширээний бүтээлгэн дээр нялаад суухгүй, идэх дургүй л байгаа бол яаж ч албадаад нэмэргүй. Тэд жилээс жилд улам нямбай няхуур болж тоглоом номоо нэг л газар өрдөг болно. Гагцхүү түүний нь л мартуулахгүй байх хэрэгтэй. Тэд гэрсэг гэрийнхэндээ хайртай, үеийнхэн нь гадаа бөмбөг элдэж явахад гэртээ л байж байх жишээтэй.

Сургуульд суралцах гэдэг тэдэнд тун ч төвөггүй. Тэд хичээлдээ их дуртай гэрийн даалгавраа маш нямбай хийнэ. Гэртээ ирэнгүүтээ хоолоо идчихээд л хичээлээ бариад суучихна. Бүх юмаа хийж дуустал элдэв юманд анхаарлаа сарниулахгүй. Тоглохоор голдуу л томчуудыг дуурайна. Охид нь ээжийнхээ дээл хувцасыг өмсөж ээж охин болж тоглоно. Харин хөвгүүд нь эмч багш дарга болж аавыгаа дуурайна. Зураг зурж, хөгжим сонсоно, дэмий хоосон гиюүрч цаг нөгцөөхгүй, ямар нэг ашигтай хэрэгтэй л юм хийнэ. Жишээ нь гоё хайрцаг наагаад хийчихэж ч байх магадгүй. Залуу тархи толгойг нь буртагладаг  аалзны торыг хийсгэн арилгахад тэдэнд нар салхинд явах тун чухал. Харин тэднийг албадаж нар салхинд явуулах нь тун амаргүй.

Өсч яваа насандаа “ямааны эвэртэнүүд" их ичимхий. Хөвгүүн нь болохоор "охид бүгдээрээ уяхан сэтгэлтэй тэнэг амьтад" гэж охид нь болохоор “хөвгүүд бүгдээрээ дүлий годил мануухайнууд” гэж бие биеэ үл тоомсорлоно. Цагаа болоод ирэхээр тэд хэн нь ч хэнээсээ дутахгүй. “Ямааны эвэртэн" -үүд өсвөр насандаа их эмзэг байх нь олонтаа тул тэр үед нь их л болгоомжтой, эвий нь олж харьцах хэрэгтэй, эс тэгвээс үеийнхээ охид хөвгүүдтэй уулзаж учрахаас нь бүрэн мөсөн үргээчихэж ч болох талтай.

 
Уншсан: 6592
Сэтгэгдэл бичих
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BUDDA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 70111922 утсаар хүлээн авна.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэлүүд Нийт: 7
Бусад цэс
This text will be replaced
Реклам, сурталчилгаа
РЕКЛАМ СУРТАЛЧИЛГАА
240 x 250px
2008-2015 © Будда.мн, Хөгжүүлэгч DzCMS