Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
Нүүр « Зурхай
Нумын ордонд төрсөн хүний төөрөг зурхай
Нумын ордонд төрсөн хүний төөрөг зурхай

Нийтлэг чанар

Нумын ордонд төрсөн хүнийг анзаарахгүй байх аргагүй. Ер нь тэр бараг өөрөө л тань дээр хүрч ирээд дал мөрийг тань алгадаж “Та чинь дөч гарчихаад байгаа хирнээ яаж ингэж залуу харагдаад байнаа? Гэсэн шүү юм асууна, ингэхдээ элэгсэг инээмсэглэнэ. Таныг инээмсэглэхээ больчихвол цаадах чинь таныг гомдооё гэж огт бодоогүй тухайгаа залхуутай нь аргагүй удаан тайлбарлана, яагаад гэвэл үнэн юмыг нүүрэн дээр нь хэлж сурсан болоод тэр.

Түүнийг хатуу зэмлэх хэрэггүй. Тэд юмны эв олохдоо тааруухан чанарын нь цаана хангалттай гүнзгий ухаан ёс суртахууны өндөр чанар нуугдаж байдаг бөгөөд нэг хүнд тэр бүр зэрэг цогцолдоггүй хурц ухаан авхаалж цоглог зан авир түүнд хосолж байдаг нь түүнийг байнга хүмүүсийн анхаарлын төвд байлгадаг. "Нумтан” өөрийн нь эрс шулуун зан төрхөд нь хуурамч худалч чанар огт байхгүй юу бодсоноо л шуудхан хэлдэг хүмүүс. Нумтан гол төлөв өндөр нуруутай байдаг ч их чийрэг биетэй, өргөн магнайтай, том толгойтой, аятайхан царайтай, алиа наргиа шингэсэн гялалзсан нүдтэй. Харин хөдлөхдөө эв дүй муутай. Юм ярихаараа гараараа дохиж зангах дуртай.

Нумтан нэлээд хөдөлгөөнтэй байр сэлгэж байх хүсэлтэй. Тэд амьтанд ялангуяа морь нохойд хайртай. Ер нь нумтан үндсэндээ эрэлхэг хүмүүс, аюултай, амь дүйсэн юманд тэд их татагддаг. Машинаар их хурдан явах дуртай. Олонхи туршин нисэгч болдог.
Нумтанууд хүний сайн нөхөр ажил хэрэгч зөвлөгөө өгөхдөө үргэлж бэлэн байдаг. Тэд яриа хөөрөөтэй, илэн далангүй, сайхан сэтгэлтэй харин цочмог ууртай. Жишээ нь гудамжинд хэн нэгэн түүнд халдах юм уу бүсгүй хүнийг хоргоож эхэлвэл нумтан дорхноо л хүч хэрэглэнэ. Хөдөлгөөн ихтэй болохоороо тэд бараг өвчилдөггүй их урт насална, тэгэхдээ зөнөглөнө гэж байхгүй. Хэрвээ эмнэлэгт хэвтжээ гэхэд ямар нэг осолд орсон юмуу бэртсэн л байж таарна, гэхдээ гайхалтай түргэн эдгэнэ. Нумтанууд голдуу өөдрөг сэтгэлтэй маргааш өнөөдрөөс өлзийтэй болно гэсэн итгэлтэй байдаг , сэтгэл санаагаар унасан ч түргэн засардаг. Тоглоомд их хорхойтой.



Хэрэв эрэгтэй хүн бол

Нумын ордонд төрсөн эрэгтэйчүүд хайрлаж дурлахдаа мөн адил шуналтай , харин хэрэг явдал хурим хийхдээ тулаад ирэхээр тээнэгэлзэсхийн бодож эхэлнэ. Мөн түүний зэрэгцээ бүсгүйчүүдийг үнэхээр хайрлаж тэдэнд дээд зэргийн эелдэг халуун дотно хандана. Нумтанууд хайр дурлалын явдалд тогтвортой бус, гэхдээ эмэгтэй хүнийг зөвхөн үүл борооны явдал хамтран үйлдэгч төдийгүй ухаантай сайн найз нөхөр байгаасай гэж хүсдэг. Шулуухан зантай нумтан аятайхан санагддаг хүүхэндээ , чи миний нууц амраг байхдаа гайхалтай тохирно гэж хэлж ч магадгүй.

Цаадах нь зэвүүцэж эхлэхэд тэр бээр дундад зууны үед хаад ноёд язгууртны төлөөлөгчид хайр сэтгэл харж гэр бүл болдоггүй, улс төр эдийн засгийн холбоогоо бэхжүүлэхийн төлөө тэд голдуу л тэнэг мулгуудуу эхнэр авдаг байсан, харин нууц амрагууд нь бол сэтгэл татсан боловсролтой, хурц ухаантай болдогсон бол гэрлэчих л хүүхнүүд байсан гээд илэн далангүй сэтгэл уярам учир тайлбар хөвүүлж гарна. Нумтан үүнийг түүхийн номноос олж мэдсэн хэрэг. Хонуут өнжүүтээр явах аялалд нь бүсгүй хүн хамт явахыг зөвшөөрчээ гэхэд өөрийг бусадтай хардахгүй, бүрэн чөлөөтэй байлгах хүүхэн ч өөрийн эрхээр байх тэр ч байтугай дотночилдог эр хүн байхыг хүртэл зөвшөөрнө гээч.

Тэгсэн атлаа гэнэт нэг сайхан орой л чи миний эхнэр байхдаа жинхэнэ таарсан хүн юмаа гэж хэлнэ. Үүний дараа бол хүүхэн “чи ч гэсэн надад бүх талаараа таарч байнаа" гэж хэлж болно.

Нумтантай суусан хүүхэн хадмын төрөл садангийн олон хүнд дарагдана гэж бодох явдалгүй. Учир нь нумтанууд үндсэндээ л төрөл садангийн барилдалгааг төдий л их анхаардаггүй юм. Хүүхэн ч өөрийнхөө төрөл саданг дэндүү их наалдуулаад байх шаардлагагүй, өөрөө л хааяа тэдэн дээрээ очиж байх нь илүү зохистой.
Нумтануудад байдаг дутагдлын дотроос цочмог уур идэх уух юманд дуртай /тэр нь архинд дурладаг ч болгож болно/ гашуухан үг хэлэмтгий нууц хадгалж чаддаггүйг тэмдэглэвээс зохино.

Нумтанууд ой сайтай, түүхэн тэмдэглэлт өдөр үйл явдлыг мартдаггүй нь гайхалтай. Тэгсэн атлаа бас дэндүү алмай, үргэлж юмаа гээж явдаг. Бээлий түлхүүр юм уу түрийвчээ ч хаяж л явна.

Нумтан мөнгөнд үрэлгэн эхнэрээ гоёх дуртай нөхрийнхөө шулуун зангаас болж гарсан алдааг засах гэж эхнэр нь багагүй чармайлт гаргах хэрэгтэй болно. Гэр дотроо бол эхнэр нь ямар ч шүүмжлэлийг сонсохдоо бэлэн байх хэрэгтэй.

Шинэ ажилтан бол нумтан даргаа бүдүүлэг ширүүн хүн байна гэж бодно. Харин жаал дасаад ирвэл дон Кихот ноёнтой төсөөтэй санагдана. Шинэ ажилтан даргадаа захирагдагч хүмүүстэйгээ ингэж харьцаж болохгүй, тийм болохоор халагдах өргөдөл өгөхийг завдаж байна гэж учирласнаас хойш нэг хоёр сарын дараа тэр бээр даргынхаа шударга, үнэнч, энгийн, зөвхөн нүүрэн дээр шүүмжилдэг, доромжилсондоо уучлалт гуйхад бэлэн байдаг, шагнал амралтын асуудалд шударга ханддаг, ер сайн хар хүү болохыг олж мэднэ. Тэр үйл хэргийнхээ төлөө ширүүн тэмцэл хийж, тэгснээрээ их хүндэтгэп олдог. Тэгэхээр таны дарга ямар хүн байна даа. Нүгэлтэн үү? Буянтан уу? Бархасбадь гаригт төөрөгтэй болохоор аль аль нь л байж таарах болов уу.
Албан хаагч нумтан хамт олны дотор тун эвлэгхэн, ялимгүй юманд эмзэглэхгүй. Арван нэг арван хоёрдугаар сард төрсөн ажилнуудын ихэнх нь даруу зангаасаа болж үхэх улс биш удирдлага нь өөрийг нь магтаж байхад бас ч бүрэн гүйцэд үнэлж чадахгүй л байна даа гэж бодож байх жишээтэй. Дарга нь жилийн юмуу хоёр жилийн дараа цалинг нь нэмнэ гэж амлавал хаа ч байсан хойтонгийн цаад жил билээ гэж бодно. Гэсэн ч нумтан албан хаагчид тун ажил хэрэгч нягт нямбай, шударга сайн ажилтан. Тийм ажилтны чинь нүдэнд гэнэт уйтгар тодроод ирвэл томилолтоор явуулаарай, учир нь тэд бүгдээрээ аялал жуулчлалд маш дуртай хэрэгцээтэй юмаар дүүргэсэн чемодан гар доор нь үргэлж бэлэн байдаг.

Хэрэв эмэгтэй хүн бол


11-23-аас 12-23-ний хооронд төрсөн эмэгтэйчүүд эрэгтэйчүүдтэйгээ адилхан юмыг үнэнээр ньтүс тасхэлэх дуртай. Гэсэн атлаа дараа нь яах гэж чанга хэлэв дээ гэж гэмшиж уучлал гуйдаг. Залуу хархүү тийм хүүхнээс яаж амрав даа гэж асуувал хэн өөрийг нь эргүүлсэн өөрөө хэнтэй сээтгэнэсэн тухай дэлгэрэнгүй тайлан сонсох болно. Нумтан хүүхнүүд биеэ даасан зантай, төрсөн гэрээсээ эрт гарч толгой дааж амь зуух дуртай. Ямар нэг юмыг тэднээс аятайхан гуйж, хүсэх хэрэгтэй. Тушааж хэрхэвч болохгүй. Яагаад гэвэл тэд цочмог ууртай тул цухалдаж мэднэ. Тэгсэн атлаа тэд доожоогүй хүнд дургүй. Хааяа тэдэнтэй “ чи тэгээд үзээрэй, толгойг чинь цоо цохино доо гэсэн шиг харьцвал санаанд оромгүй үр дүн гарч мэднэ. Тийм хүүхэн таны толгойг сүрхий эргүүлж ч мэднэ.

Гэхдээ өөрөө өөрийгөө мангууруулдагтай нь жишвэл тэр юу ч биш. Тэдний гол алдаа нь гэвэл хайр сэтгэлийг нөхөрлөл гэж нөхөрлөлийг хайр сэтгэл гэж эндүүрдэгт л байдаг юм. Заримдаа найздаа түнжин хагарахаас аргагүй юм ярьчихаад дараа нь юунаас болсоноо мэдэхгүй цөхрөн шөнөжин уйлж мэднэ. Өнөө орой ажилтай, уулзаж чадахгүй, яагаад гэвэл нэг хүн ирэх юмуу ярих ёстой гэхдээ тэр хүнээ эгчийнхээ нөхөр гэдгийг хэлэхээ мартсанаас цаадхи нь гомдсон ч байж болох жишээтэй. Иймэрхүү зан аашнаасаа болж хүйтэн /уг нь нарны одонд төрсөн болохоор хүйтэн байх учиргүйсэн / хатуу сэтгэлтэй нэр зүүж тэгснээрээ ч хүнтэй суудаггүй гэртээ өтөлж ч болох талтай.

Гэсэн ч тийм болуузай хэмээн нумтан хүүхнүүд огт эмээхгүй. Учир юу гэвэл тэд элдэв юманд сониуч бөгөөд ямарч үед түүгээрээ сэтгэлээ баясгаж чадна. Хүн юу гэх бол гэж бодоогүй хүнтэй суухаасаа болгоомжилдог болохоор нь тэдний дэврүүн занг уян зөөлөн сэтгэлгүй гэж бодож магадгүй. Огт тийм биш гэдэгт итгээрэй. Тэд чинь уйтгартай кино үзээд учиргүй их уйлдаг, яруу найраг уншаад магнай нь тэнийдэг, тэр ч бүү хэл танаас ирсэн захиа болгоноо таны бэлэглэсэн хатаж шинэхэн цэцгийн баглаа ч юмуу анх тантай хамт очсон үзээрийн тасалбарыг хадгалж л явах улсдаа. Нумтан хүүхнүүдийн дийлэнх урлагийн газар ажиллана. Гэвч бархасбадь гаригийн хурц гэрэлд ядраад гэртээ суухаас ч буцахгүй улс. Гэрийн эээгтэйн хувьд бол тэд тийм ч магтмаар биш. Гэхдээ заримдаа уйдаж залхдаг ч гэсэн гэрийн дотор хүлээсэн үүргээ хатуу чанд биелүүлдэг нумтанд жаахан салхинд гарах аялж жуулчлах боломж олгох хэрэгтэй.

Бархасбадь төөрөгтэй хүүхэн танд хүүхэд байхаасаа дурласан, дараа нь өөр нэг хүнтэй андуурч явсан тэгээд дараа нь өөртэй чинь тааралдангуутаа таньж зүрх сэтгэлээ өгснөө хэзээ ч хэлэхгүй. Нумтан эцэг эхчүүдийн олонхи нь балчир үрээ асрах арчлахдаа тийм ч чадмаг биш, гэлээ ч нягт нямбай.

Харин жаахан томроод ирэхээр нь хүүхдүүдээ их анхаарч нэг ёсондоо дотно нөхөд нь болдог. Эцгүүд нь хүүхдүүдтэйгээ илүү их шадарлаж хамт биеийн тамираар оролдоно, бас охиддоо ч их санаа тавьдаг. Ээжүүд нь бол тэднийхээ дотнын хайртэй эгч нь юм шиг загнана, заримдаа гэрээрээ цирк тоглох шахан тэднийхээ хөгжөөн шуугианд идэвхтэй оролцоно. Хүүхдүүд нь эхийгээ ухаангүй хайрлаж сайхан төгсгөлтэй үлгэрийг нь амар сайхандаа жаргахаас нааш унтаж өгөхгүй.

Хүүхэд ахуй цагтаа

Арван нэг арван хоёрдугаар сард төрсөн хүүхэд ганцаараа байхдаа дургүй. Нэг нумтан охин гитар дараад дуу зохион дуулахдаа: чи намайг зүрхээрээ даллах юм гэсэн мөрөөр эхэлсэнчлэн нумтанууд өөрсдөө их багагүй бүгдээрээ таныг зүрхээрээ даллан дууддаг хүмүүс тул тэднийг бүү цаашаа гээрэй.

Зочин гийчинтэй үед та бяцхан нумтныг ганцааранг нь өрөөнд нь орхивол цаадах чинь тэргэн дотроо бархирч гарна. Тэрэгтэй нь түрж зочдынхоо өрөөнд авчирвал хичнээн шуугиантай байсан ч тухтай нь аргагүй унтаад өгнө. Халуун хайр энхрийлэлд өсч торниж буйгаа мэдэрч байх тусмаа тэд тайван нойрсох болно.

Бархасбадь төөрөгтэй хүү загасчилахаар чийгийн улаантай сав, уурга бариад уранхай өмдтэй хөл нүцгэн гүйж явахдаа дүүрэн жаргалтай байдаг бөгөөд аливаа ёсорхлыг нас биед хүрсэн хойноо ч илүү зан гэж үздэг.Нумтан охид дүрсгүй байх нь олонтаа тэднийг томоотой байлгах гээд нэмэргүй тэд чинь буянтай сайн юмны тухай өөрийн бодолтой улс тэр нь юуны өмнө шудэрга зан. Та тэдэнд эхнээсээ л өөрсөдтэй нь адилхан үнэнч шударга хандаад байвал бяцхан нумтанууд дорхноо л аяыг дагаад эхэлнэ. Тэд үргэлж яагаэд гэж шалгаадаг эантай. Английн эртний нэг онигоонд гардагчлан ээж нь хүүхдээ: муужгай хэрэгт дурлаж байж баларсан юм гэнэ лээ" гэхэд хүү нь зөрүүлээд муужгай юу сонирхсон юм бол? гэж асуусан шиг тэдний асуулт дор дороосоо л ундарна. Томроод ирэхээрээ тэдний асуулт “Та надад итгэдэг юм бол би яагаад заавал эрт харьж ирэх ёстой гэж гэх мэтчилэн ёс зүйн чанартай болж ирнэ.

Ер нь нумтан хүүхдүүд эртнээс эрх чөлөөг эрмэлздэг. Гэрийхэнтэйгээ учиргүй зууралдахыг боддоггүй, Тэд хурдан өсч торнидог, охид нь огт гэм хоргүйгээр хүүхэн хүнийхээ ид шидийг үеийнхэн дээрээ туршиж үздэг шиг хүүд нь мөн тэгж болно. Гэхдээ тэдэнд зарим нэг юмыг ноцтойхон шиг ойлгуулахгүй бол хэтрүүлж мэдэх улс.

Арван нэг арван хоёрдугаар сарын хүүхдүүдийн олонхи нь эртнээс шашин сонирхон лам, гэлэнмаа шашин сурталчлагч болохыг мөрөөддөг. Томрох тусмаа тэр бүхэн нь мартагдаж зөвхөн шударга үнэний төлөө мөнхийн тэмүүлэл үлддэг. Тэд од гаригийг итгэлтэй ширтэж явдаг атлаа өмнө байгаа чулуугаа анзааралгүй бүдэрч мэднэ. Бяцхан нумтанууд биеэ даасан шударга үнэнч хүүхдүүд тэдэнд нум сумаараа харваж дасгал хийх газар боломж олгох нь зүйтэй. Тэд өсч том болохоосоо өмнө ширгэн дээгүүр хөл нүцгэн гүйж, бороонд норж, наранд гялбан мөрөөдөж явдаг л даа. Нумын ордонд төрсөн тэр бяцхан амьтан таныг зүрхээрээ даллан дуудаж байдгийг та бүү мартаарай.


 
Уншсан: 3272
Сэтгэгдэл бичих
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BUDDA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 70111922 утсаар хүлээн авна.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэлүүд Нийт: 0
Бусад цэс
This text will be replaced
Реклам, сурталчилгаа
РЕКЛАМ СУРТАЛЧИЛГАА
240 x 250px
2008-2015 © Будда.мн, Хөгжүүлэгч DzCMS