Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
Нүүр « Номын тус
Маанийн ач тусыг номлосон нь
Маанийн ач тусыг номлосон нь

Бурхан, бодьсадва бүгдийн энэрэл, нигүүлслийг өөртөө шингээсэн Жанрайсиг бурханы зүрхэи тарни зургаан үсгээс бүтсэн маанийг монголчууд хүүхэд хөгшидгүй мэддэг бөгөөд багшгүй сурдаг ном гэлцдэг. Тэгвэл энэ маанийг учир утга, адистэд жанлавыг сүсэгтнүүд тэр бүр мэддэг болов уу.

Маанийн анхны номлол нь Диваажингийи эзэн гэх Авид бурханаас гаралтай, түүний мөн чанартаа Жанрайсиг бодьсадвагийн зүрхэн тарни болсон түүхтэй.  Жанрайсигт багтаагүй бурхан мааньд багтаагүй ном байхгүй хэмээн үздэг. Чингэхээр бурхад, бодьсадва нарын айлдвар, зарлиг, тарни бүгд зургаан үсэгт хураагдах “Маань нь гурван цагийн бурхадын шим зүрхэн” хэмээн  “Зуун найман тэмдэг” гэх сударт өгүүлжээ. Товчлон хэлбэл, Бурханы найман түм, дөрвөн мянган номлолын  цогц утга мааньд багтсан хэмээн билэгддэг. Түүнчлэн “Ганжуур” судрын аймгийн “цайны жа” боть “Дээдсийн ном цагаан лянхуа” хэмээх судар, Халхын Зая ба Лувсанпэрэнлэй-н “Маанийн ач тус тэргүүтнийг  үзүүлсэн, адистэд түргэн оршихуй” гэх мэт судруудад маанийн паян, ач тус бүгдийг зарлигласныг дор өгүүлье.



1.      Ум — үсгээр тэнгэрийн донг,

2.      Ма — үсгээр мамын донг,

3.      Н и — үсгээр хэрцгий хааны донг,

4.       Бад — үсгээр газрын эзэд, савдагийн донг,

5.           Мэ — үсгээр шимнус, эрлэгийн элчийн донг,

6.      Хум — үсгээр ягчис хийгээд гарагийн донг тус тус даран чадна,

 

1.      Ум — гараг (са) дөрвөн хорлол,

2.      Ма — мамын дөрвөн хорлол,

3.      Ни — лустын дөрвөн хорлол,

4.       Бад — савдагын дөрвөн хорлол,

5.      Мэ — эрлэгийн дөрвөн хорлол,

6.     Хум - ягчисын дөрвөн хорлолыг тус тус эрхэндээ хураана.

1.      Ум — Мунхаг,

2.      Ма — Уур хилэн,

3.      Ни — Омог бардам,

4.       Бад — Хүсэл шунал,

5.      Мэ — Атаа хорсол,

6.      Хум - Нисваанис бүгдийг дарна.

(Эдгээр нь нисваанисын 5 хор юм)

1.      Ум — Хурмал өвчний донг,

2.      Ма — Халуун өвчний донг,

3.      Ни — Хийн өвчний донг,

4.      Бад — Бадгана өвчний донг,

5.      Мэ — Хүйтэн өвчний донг,

6.      Хум — Шар өвчний донг тус тус арилгах

(Маанийг тоонд нь хүргэж уншвал өвчин ирэхгүй, урт насална)

 

1.     Ум — Өвчний галаваас тонилгоно.

2.      Ма — Галт халуун галаваас тонилгоно.

3.      Ни — Зудын галаваас тонилгоно.

4.      Бад — Хорын галаваас тонилгоно.

5.      Мэ — Мэсэн галаваас тонилгоно.

6.               Хум — Цаг бусын үхлийн галаваас тонилгоно,

(Манай эриний энэ галавт (цагт) эдгээрийн аюул бИЙ буюу хойшидийн олон олон төрөлдөө муу галав там зэрэгт төрөхгүй гэсэн үг)

1.        Ум — Жилийн түйтгэрийг буцаах,

2.         Ма — Сарын түйтгэрийг буцаах,

3.        Ни — Өдрийн түйтгэрийг буцаах,

4.         Бад — Гарагийн түйтгэрийг буцаах,

5.        Мэ - Хором зуурын түйтгэрийг буцаах,

6.        Хум-Аливаа түйтгэрийн язгуур бүхнийг буцаах  болой.

(Энд хүний био ХЭМНЭЛ буюу МЭНГЭ, ЖИЛ, СУУдал  тэргүүтний сөрөг нөлөөнд автахгүй гэсэн утга)

1.        Ум — Тэнгэрийн нисваанист төрөхийн үүдийг хаана.

2.        Ма - Тэнгэр бусийн (асура) нисваанист төрөхийн үүдийг хаана.

3.        Ни — Муу хүмүүний оронд төрөхийн үүдийг хаана.

4.        Бад - Ойр зуурдад төрөхийн үүдийг хаана.

5.        Мэ — Бирдэд төрөхийн үүдийг хаана.

6.        Хум - Тамын оронд төрөхийн үүдийг хаана.

1.       Ум — Биеийн түйтгэрийг арилгах.

2.        Ма — Хэлний түйтгэрийг арилгах.

3.        Ни — Сэтгэлийн түйтгэрийг арилгах.

4.        Бад — Нисваанис (муу бодол) ын түйтгэрийг арилгах.

5.        Мэ — Авъяасын (муу авъяас) түйтгэрийг арилгах.

6.                   Хум - Мэдэгдэхүүний түйтгэрийг арилгах.

1. Насны шид бүтээлийг олно

2.  Ма — Өвчингүйн шид бүтээлийг олно.

3. Ни — Цогийн (хийморийн) шид бүтээлийг олно

4.  Бад — Хүч чадлын шид бүтээлийг олно.

5.  Мэ — Жавхлант шударгын шид бүтээлийг олно

6.        Хум - Юу хүссэн бүгдийг бүтээхийн шид  бүтээлийг олно хэмээжээ.

 

 

1.  Ум — Биеийн тангараг доройтсонд

2.  Ма — Номлолын тангараг доройтсонд

3.  Ни — Тааллын тангараг доройтсонд

4.  Бад — Үндсэн тангараг доройтсонд

5.  Мэ — Гишүүний тангараг доройтсонд

6.  Хум —Тангараг бүгд доройтсныг арилган үйлдэх болой хэмээн тус тус номложээ.

Нэгэн зүйл: Маань гэх энэ тарни зургаан үсгээс  бүтсэн нь эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусыг бүтээх агуулга, эхний гурван үсэг нь арга, сүүлийн гурван үсэг нь билэг чанартай. Мөн эхний “ум" үсэг гурван авиа элементээс бүтсэн нь бие, хэл, сэтгэлийг билэгдэнэ. Төгсгөлийн “хум” үсэг таван авиа үсгээс шүтэлцэн бүтсэн нь язгуурын таван бурханы мөн чанарыг билэгдэж, нисваанисын таван хорыг дарна гэдэг. Зургаан үсэгт аливааг бүрдүүлдэг махбодын чанар бас бий. Бурхан багш: “Зургаан өдөр зүсэрсэн борооны  дусал ширхэгийг тоолж гаргаж болно, зургаан үсэгтэй  маанийн ач тусыг хэмжиж чадахгүй” хэмээн айлдсан гэдэг. Гэвч маанийн ач адистэдийг биедээ шингээж  авах нь хэдэн эрхи маань уншсанаар бүтэхгүй, ингэж өнгөц бодвол мухар сүсэг болно.

Иймээс маань, тарнийг юуны өмнө их тоонД хүргэж ач тус паянг бодож, бясалгаж бүтээх учиртай. Доод хэмжээг “бум” буюу мөргөл уншлагын “бумш” хийх гэж нэрлэдэг. XIV Далай лам Данзанжамц “аврал адистэд гаднаас ирэхгүй, танд өөрт чинь бий” хэмээн айлдсанд учир бий. Чингэхлээр хүнд туслах, аврах хүЧ гаднах далд хүч гэхээс илүү, дотор итгэл, сэтгэл, далд ухамсарт чинь хуримтлагдсан эрчим энерги юм.Ёсоор  нь бүтээвэл бүхнийг чадах, хамгаалах ид шидийг өгөх буюу бурхан, хүний сэтгэлд байдаг гэдгийн нэг утга энэ болой. Аливаа тарни голдуу “ум” үсэг авиагаар  эхэлж “хум”-аар төгсдөг. Энэ хоёр үсэг, үг авиа нь дэлхий үсгийн санд хамгийн их энерги шингээж, гаргаж байдгийг судлаачид тогтоосон аж. Ном бүгдийм шим дээд мэргэд, бодьсад нарын адис жанлав шингэсэн маань тарнийг уншихад учир начир их бий.

 

Цанид ловон, анги Шагдар: “Эрхи барьдаг нь олон ч, маань уншдаг нь цөөн, маанийг уншдаг нь олон ч, өөр бусадтай эс хольсон нь цөөн” хэмээн шүүмжилж хэлсэн байдаг. Жишээ нь харахад гартаа эрхи эргүүлж маань уншиж буй боловч сэтгэл нь огт өөр юм бодсон, эсвэл өөр бусадтай элдэв юмс ярьсан харагддаг. Энэ бол төвлөрөл — бясалгал — зоригдолгүй уншлага учраас нүгэл хилэнцээ арилгаж, буян хурааж чадахгүй. Эс бөгөөс  маань их уншсандаа бардамнах сэтгэлийн хир буртагаа арилгаагүй бол болохгүйг домогт өгүүлэхдээ: "Маань их уншсан, ганцхан маань уншсан хүн эрлэг хаанд шүүгдэх үед, ганц маань уншсан хүн нь: “Би тамд орох нь гарцаагүй” хэмээгээд нөгөө нөхөртөө ганц мааниа харамгүй өгчээ. Их маань уншсан хүн нь шунаг сэтгэлээр нэг ч нэмэр гээд авсан чинь төрөл нь доошоо орж,  ганц мааниа чин сэтгэлээсээ өгсөн дээшээ төрөл авсан гэжээ.

Сайн муу сэтгэлийн үр дагавар гэж энэ мэт буюу. Зөв сайхан сэтгэл эзнээ өөд нь татдаг, өөртөө бурхан нь юм. Нэгэн санааг дурдахад эрдэмт багшаас унших эрх лүн аваагүй буюу ёс жаягыг мэдэхгүй, нууц, хатуу тарни тэргүүтнийг дур мэдэн унших нь зохисгүй, харин нийтийн авшиг уламжлалтай. Мааниа сайтар уншиж байх мь сүсэгтэн хүн бүхэнд өлзий өгөөжтэй буй. Үүний тул  "Мааниас өөр номгүй, махнаас өөр хоолгүй” хэмээн  эгэл бидэнд тааруулж айлдсан үг бий. Энэхүү маанийн “паян”-д итгэх эсэх нь хүмүүний өөрсдийн хэрэг  тул товчлоё.

Нэгэн зүйлийг тодотговоос, Гандангийн дэнжид буй.  Өндөр сүмд Мэлмийгээр болгоогч Мэгжид Жанрайсиг бурханыг бүтээж залахдаа, язгуурын таван бурханы нэг Авидын мөн чанарт, насны түмэн Аюуш бурхадаар хүрээлүүлэн шүтэлцүүлж оршоохуйн байдал нь хамаг амьтны тусыг төгс бүтээж, нас буян арвижахуйн билэгдэл буй.

 

 

 
 
Уншсан: 5570
Сэтгэгдэл бичих
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BUDDA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 70111922 утсаар хүлээн авна.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэлүүд Нийт: 7
Бусад цэс
This text will be replaced
Реклам, сурталчилгаа
РЕКЛАМ СУРТАЛЧИЛГАА
240 x 250px
2008-2015 © Будда.мн, Хөгжүүлэгч DzCMS