Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
Нүүр « Номын тус
Сүхбаатар аймгийн үзэсгэлэнт газрууд
 




Хөрөгийн хөндийн хүн чулуу
Дарьганга сумын төвөөс зүүн хойш 45 км-т Хөргийн хөндийн дунд 7 хүн чулуу хөшөө дурсгал бий. Галт уулын саарал хүрмэн чулуун эдгээр хөргүүдийн хийж бүтээсэн ур чадвар төдий л сайнгүйн дээр хоорондоо ч нэлээд ялгаатай. Эдгээр хөргүүд XIII-XIV зууны үеийн монголчуудад хамаарах зүйл болох нь тогтоогдсон байна. Хөргийн хөндийн хөргүүдийн бусдаас ялгарах онцлог нь ихэнх нь малгай, гуталтай атал биендээ хувцасгүй нүцгэнээр дүрсэлж сийлсэн явдал болно.


Алтан овоо

Дарь овоо гэж нэрлэх нь ч бий. Дарьгангын галт уулсын нэг д.т.д 1354м өндөр. Дарьганга сумын дэргэд оршдог энэ уул нь сүхбаатар аймгийн урд хэсгийн 6 суманд амьдардаг Дарьгангачуудын шүтэн биширдэг уул. XVll зууны үеэс тахиж ирсэн бөгөөд 1913 оноос Богдын зарлигаар тахих болсон. Монгол орны өргөн олныг хамарсан их тахилга хийдэг уулын нэг. 2004 онд Дарьгангын цогцолбор газрын хамгаалалтанд авсан.


Шилийн богд уул
Дарьганга сумын төвөөс зүн урагш 60 км-т д.т.д 1778 м өндөр. Дарьгангын унтарсан галт уулын нэг. Орчныхоо газраас 400 гаруй метр өндөр энэ уул тэгш тал дээр хаана хаанаасаа 60-аад км холоос майхан шовгор юм хөхрөн харагдах нь нэн сонин. Энэ уулын тогоо нь баруун хойшоо сэтрэн урссан бөгөөд амсар нь 2 км орчим өргөн, 300 орчим м гүнзгий ажээ. Эрт дээр үед энэ уулан дээр шилийн сайн эрсүүд гарч хийморь лундаагаа сэргээдэг байжээ. Шилийн богд уулан дээрээс өглөөний мандах нар үнэхээр үзэсгэлэнтэй сайхан харагддаг.


Лхачинвандад уул
Лхачинвандад уул: Эрдэнэцагаан сумын нутагт орших энэ уулыг 1965 онд АИХ-ын  Тэргүүлэгчдийн  17-р зарлигаар ДЦГ  болгож,  1998 онд УИХ-ын 26-р тогтоолоор “Байгалийн нөөц” газрын ангилалаар Улсын тусгай хамгаалалтанд авсан юм. Байгалийн өвөрмөц хэв шинжтэй, ховор ховордсон ургамал  амьтдыг хамгаалахаас гадна буга амьдрах орчныг хамгаалах зорилго бүхий “Байгалийн нөөц” газар юм.  Tус БНГ нь 75 км2 буюу 58.8 мянган га талбайг эзлэнэ.
Лхачинвандад уулыг эрт дээр үеэс дархлан хамгаалж байсан түүхтэй. Егүзэр хутагт Ж.Галсандаш 1886 онд Өвөр Монголын Хянганы орчмоос ирүүлсэн буга согоог анх бойжуулан маллаж 1905 оны үед 20 гаруй, 1915 оны үед 100 орчим толгойд хүрэхэд нь хашаа хамгаалалтаас гаргаж байгальд нь тавьсан байна. Лхачинвандадын БНГ-ын орчим хамгийн их тархсан туурайтан бол цагаан зээр юм.

Талын агуй
Шилийн богд уулаас баруун хойш 14 км-т цагаан тал дээр оршино. Галт уулын хүрмэн чулууны хийн зайд тогтсон энэ агуй 10000 орчим шоо метрээс илүү багтаамжтай 200 гаруй метр урттай бөгөөд манай галт уулын хүрмэн чулууны хийн зайнд үүссэн агуйнуудын хамгийн том нь юм. Талын агуй бол Монгол оронд мэдэгдээд байгаа 200 гаруй агуйнуудаас хамгийн үзэсгэлэнтэй нь юм гэж манай агуй судлаачид бичсэн юм.





Жаргалантын ширээний цогцолбор

Эрдэнэцагаан сумын төвөөс баруун хойш 40 гаран км-т байрлах уг хүн чулууг хар өнгийн чулуугаар хийж бүтээсэн ба нүүр, цээжинд бөөгийн зүүлт маягийн зүйлийг дүрсэлсэн нь бусад хүн чулуудаасаа онцлогтой юм. Зарим судлаачид энэ хүн чулууг ойр байдаг сүг зураг, тэнгэрийг тахих тахилгын ул мөр, бөөгийн гэж хэлж болох буган чулуун хөшөө зэргийг үндэслэн бөөгийн тахил тайлгын зориулалттай хүн чулуу байна гэж үздэг.  





Таван толгойн хүн чулуу
 Онгон сумын төвөөс баруун урагш 30 гаруй км зайтай Таван толгойн хэмэээх намхавтар ухаа толгодын дунд 2 хүн чулуун хөрөг бий. Уг хөрөг нь хийц, дүрслэл, бүтээсэн ур чадварын хувьд нийт монгол нутагт байгаа хүн чулуудын дотор нэн онцгой бөгөөд ерөөсөө Төв азийн хүн чулуу бүтээх урлагийн оргил нь гэж үзэж болно. Эдгээр хөргүүдийг цагаан болон хөх өнгийн гантиг чулуугаар түшлэгтэй, зөрүүлсэн хөлтэй исэр сандалд залран сууж буй байдлаар урлан хийж уртавтар гонзгой дүгрэг хэлбэртэй чулуун байгууламжийн зүүн өмнө хэсэгт тавьсан байна. Эдгээр хөргүүдийн төрх намба, хувцас өмсгөл, гэзэг үсээ засаж янзалсан байдал тэргүүнтэн нь Xlll-XlV зууны монгол хаад язгууртны дүр төрхийг илтгэх бөгөөд  дурьдсан цаг үе холбогдох уран зургийн дурсгал, эртний судлалын малтлагаар илрэн олдсон эд өлгийн зүйлстэй бүрэн дүйцэж байна.

Хөргийн хөндийн хүн чулуу
Дарьганга сумын төвөөс зүүн хойш 45 км-т Хөргийн хөндий хэмээх хойноос урагш чиглэлтэй нарийн хөндийн дунд 7 хүн чулуу хөшөө дурсгал бий. Галт уулын саарал хүрмэн чулуун эдгээр хөргүүдийн хийж, бүтээсэн ур чадвар төдий л сайнгүйн дээр хоорондоо ч нэлээд ялгаатай. Эдгээр хөргүүд Xlll-XlV зууны үеийн монголчуудад хамаарах зүйл болох нь тогтоогдсон байна. Хөргийн хөндийн хөргүүдийн бусдаас ялгарах онцлог нь ихэнх нь малгай, гуталтай атал биендээ хувцасгүй нүцгэнээр дүрсэлж, цээжинд нь товгор хөх гаргахын сацуу эр хүний хүйсийн тэмдэг дүрсэлж сийлсэн явдал болно.






Ламтын хүн чулуу

Дарьганга сумын төвөөс зүүн урагш 40 гаруй км-т Ламт хэмээх уулын баруун хормойд гурван хүн чулуун дурсгал байдаг. Эдгээрийг шаргал өнгийн элсэн чулуугаар уран гоёмсог сийлж хийсэн ба бүгд түшлэгтэй исэр сандалд сууж байгаа дүрстэй. Нүүр царайг тун урлагтай сайн цоолборлож урласан бөгөөд хоёул тун төстэй, өргөн махлаг дугуй царайтай, хүүхдийн дүрстэй. Эдгээр хүн чулууд Xlll-XlV зууны монголчуудын хүн чулуу бүтээх урлагийн бүх л онцлог шинжүүдийг агуулжээ.
Уншсан: 3340
Сэтгэгдэл бичих
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BUDDA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 70111922 утсаар хүлээн авна.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэлүүд Нийт: 1
Бусад цэс
This text will be replaced
Реклам, сурталчилгаа
РЕКЛАМ СУРТАЛЧИЛГАА
240 x 250px
2008-2015 © Будда.мн, Хөгжүүлэгч DzCMS