Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
Нүүр « Зөвлөгөө
Уул усаа хайрлан хамгаалах зан үйл
Уул усаа хайрлан хамгаалах зан үйл

Монголчууд дээд тэнгэр эцэг, доод этүгэн эх газар хэмээн нутаг ус, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж ирсэн хосгүй соёлтой ард түмэн. Монгол хүн өглөө, орой бүр уул, усныхаа лус савдагийг аргадах үүднээс сүүтэй цай, хөөрүүлсэн сүүнийхээ дээжнээс дөрвөн зүг найман зовхист өргөдөг уламжлалтай юм. Ялангуяа өглөө чанасан сүүтэй цайнаасаа бурхандаа өргөөд дараа нь уул, усандаас сүсэглэн өргөнө. Энэ нь байгаль дэлхий цаг агаараа сайн сайхан байж.

Нүүдэлчин бидний амь амжиргаанд нэмэр болоосой гэж ам бүл, эд хөрөнгө, мал хуйгаа даатгадаг боловч нөгөө талаас нь авч үзвэл төрөлх уул, усандаа ихээхэн хүндэтгэлтэй хандаж байгаль дэлхийдээ шүтэн биширч байдгийн шинж гэж үзэж болох юм. Харин монголчууд шинэ гэр барих, хүүхдийн үс үргээх, цагаан сарын шинийн нэгэн болох бусад томоохон баяр цэнгэлийн үед заавал тэнгэр, нутгийн уул, усандаа цай, дээж, айраг, цагаа, архины дээжээ өргөж уул усандаа хүндэтгэл үзүүлдэг ёс заншилтай ард түмэн.

Нутаглаж байсан газраасаа нүүхдээ мод төмөр мэтийн зүйлийг газар шигтгэж үлдээдэггүй газар лус шархалдаг гэж үздэг.
Зэлний гадас, уяаны шон буюу түгжсэн модыг авахдаа нүхэнд нь будаа адууны баас, эсвэл шороо дүүргэн хийж бөглөдөг.
Ямар нэгэн газрыг хутга мэсээр ухдаггүй.
Тахьдаг овоон дээр бие засдаггүй. Овоонд хүн бүр бэлээс гурван чулуу авчирч тавихдаа
Овооны их нь таньдаа
Олзны их маньдаа
Өнийн их нь таньдаа
Өлзийн их нь маньдаа гэж хэлдэг.
Нүүдэл хийхдээ буурин дээрхи хогоо сайтар цэвэрлэж шатааж байж  нүүдэг.
Уул овоо болон ургаа хадан дээр цус, түүхий мах тавьдаггүй.
Газар лусыг элдвээр харааж зүхдэггүй.
Уул овоо тахиж бйх болон худаг усан дээр хэрүүл хийдэггүй.
Газар устай догшин ширүүн харьцдаггүй.
 Үнс хогыг энд тэнд тарааж асгадаггүй.

Шинэ буух газар сонгохдоо гэрийн эзэн шинэ хувцасаа өмсөөд буух газрын ургамал ногоог үд дунд очиж үээж сонгодог тэгвэл уг газрын ургамал жинхэнэ үнэн байдлаараа танигддаг гэж үздэг боловч нөгөө талаар Монголчууд газар усандаа ийм хүндэтгэлтэй ханддаг гэж үзэж болох юм. Гэр барих газраа энд манайх бууна гэж аргал чулуу нийлүүлж шавь тавьж сонгон авна.

Газар усанд анхлан нэр өгөхдөө маш их учир утагтай өгдөг байжээ. Өвөг дээдэс маань уул хангай, ус мөрөн, булаг шанд, тал хөндийд нэр өгөхдөө шинж төрх, хэлбэр байдал нь тохирсон нэр өгөхийн зэрэгцээ ихэс дээдэс, түүхэн үйл явдалтай холбогдуулан нэр өгч байсны дээр ил, далд орших эрдэс баялгийг нь танин мэдсний үндсэн дээр ч нэр өгдөг байжээ. Жишээлбэл: Баян, Билүүт, Төмөрт, Цахиурт, Оюу толгой, Эрдэнэт, Хүдэрт гэх мэт баялгаар нь нэр өгдөг байжээ.Манай улсын 330 гаруй сумын 50 орчим сум нь Баян гэдэг үгийг нэрэндээ авч, 20 орчим сум нь Алтан, Эрдэнэ, Чандмань гэсэн эрдэс баялгийг нэрийдсэн, бэлэгдсэн нэртэй байдаг. Байгалийн хатуу ширүүн догшин үед хүн малын аминд орсон газрыг тухайн хүн малын нэрээр нэрэлдэг жишээ нь: Тугалын бүлээн, Ухны булан, Үхэр хээр хонодог, Баян ламын хонхор, Осорын эрэг гэх мэт.
Усыг амьдрал тэтгэгч ариун зүйлийн нэг хэмээн  ихэд эрхэмлэнэ.

Гол мөрөн, булаг шанд, нуур цөөрөм  худгийн усанд сүү цагаан идээ, цус зэргийг хийх, дусаахыг хоргилно.
Сүү цагаан идээтэй шанага, халбагаар булаг, шанд, гол, горхи, худгийн уснаас хутган авдаггүй.
Булаг, шанд, рашааны тулах эхэнд айл буухыг хориглоно.

Рашаан булаг, шандны эхний мод, бутыг авах, гэмтээхийг цээрлэж хадаг яндар зүүн дархлана.
Аливаа усны эхийг ухаж төнхөхгүй. Булаг шанд, рашааны эхэнд байгаа хад чулууг хөндөдгүй.
Гол ус, булаг шандны эхэнд болон ойр орчинд шээх, нус цэр хаяхыг цээрлэнэ.
Усны эхийг булингартуулахаас болгоомжилно.
Рашааны загас, жараахай, хорхой шавьжийг хөнөөхийг хоргилно.
Голын ус, нуур цөөрөмд унаж үхсэн мал, амьтны сэг зэмийг заавал цэвэрлэнэ.
Голын ус булаг шанданд үнс нурам хийхийг цээрлэнэ.
Тогтмол усанд биеэ болон хувцасаа угаахыг цээрлэнэ.

 
Уншсан: 33526
Сэтгэгдэл бичих
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BUDDA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 70111922 утсаар хүлээн авна.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэлүүд Нийт: 2
Бусад цэс
This text will be replaced
Реклам, сурталчилгаа
РЕКЛАМ СУРТАЛЧИЛГАА
240 x 250px
2008-2015 © Будда.мн, Хөгжүүлэгч DzCMS