Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
Нүүр « Зөвлөгөө
Морин хуурын домог

Нэгэн өдөр нар уулын цаана шургаж бүрий боллоо. Гэтэл Сүхээ мөн өдөр буцаж ирээгүй байлаа. эмээ нь бачимдаж, ахин дахин бараа харж, айл хөршийнхөн ч сандарч байхад Сүхээ нэг золовгор үстэй цагаан юм тэвэрсээр хүрээд ирж гэнэ. Үзэхэд дөнгөж эхийнхээ хэвлийгээс унасан хөөрхөн унага байж гэнэ. Айл хөршийн хүмүүс энэ унагыг хаанаас олоод ирсэн тухай нь сонирхоход Сүхээ: би хонио тууж буцах замд нэг юм бөмбийж хэвтэж бас арвалзан хөдөлж байлаа. тэгсэн чинь харин нэг унага байжээ. Тэгээд эзгүй хээр хээрийн нохойд идүүлэхээс айгаад тэврээд аваад ирлээ гэж ярьсан гэнэ.
Өдөр сард өнгөрөн одохыг дагалдан тэр унага ч сайхан саарал морь болж гэнэ. Тар бяртай цагаан саарал өнгөтэй энэ морь азний хүлгийн шинж бүрдэж үзсэн харсан болгоны хорхойг хөдлөгдөг байжээ.
Нэг шөнө Сүхээ дуг нойрондоо унтаж байхад морины түвэргээн сонсогдож түүнийг сэрээжээ. Гадаа яаран гарч үзвэл хонины хашаанд бөөн үймээн бужигнаан болж байна гэнэ. Нэг хөх чоно хонины хашаан луу мяраахыг Сүхээгийн жаахан саарал морь хараад туурайгаа дэвслэн тургиж байв гэнэ. Сүхээ хөх чоныг хөөж явуулаад буцан ирж үзэхэд саарал морь нь усан хулгана болж байсан бие хөлсөндөө дэвтсэн байв. Сүхээ жаахан саарал мориныхоо ачаар амь жуух хэдэн хоньтойгоо үлдсэн байна.
Нэг л мэдэхэд хоёр жил өнгөрөөд нэгэн хавар нутаг даяар овоон тахилга хийж морь уралдуулах чимээ нутаг даяар тарж гэнэ. Нутгийн ван ноён хэний морь түрүүлбэл охиноо түүнд өгнө гэж нутаг даяар зарласан байв. Тэгээд Сүхээнгийн анд нөхөд нь чи саарал морио уралдуулаад үз, ван ноёны охин гэж үнэхээр гоо үзэсгэлэн байсан. Түүнтэй суух аз заяа чамд байж магадгүй гэж ятгаж гэнэ. Тэгээд сүхээ саарал морио уяа сойлгыг нь тууруулж нутгийн наадамд давхиулж гэнэ. Санасан ёсоор саарал морь нь хурдалж түрүүлээд нутгийн хүмүүсийн бахархлыг татаж гэнэ. Тэгээд хүмүүс Сүхээ одоо вангийн хүргэн болно доо гэж байтал ван ноён ядуу айлын хүү гэж Сүхээг голоод хэлсэндээ суулгүй: чамд хэдэн янчаан өгье, чи цагаан морио надад өг гэж зарлагдаж гэнэ. Сүхээ зөвшөөрөхгүй болохоор нь ван ноён хилэгнэж Сүхээг бэрттэл нь зодоод буцаажээ.
Ван ноён хурдан саарал морьтой болоод их ав тавьж гэнэ. Тэгээд ямба татуулж цагаан саарал моринд мордоход саарал морь булгиж түүний хаяад зугтаажээ. Ван ноён: тэр муу адасгыг бариад ир, баригдахгүй бол харваад ал гэж тушааж гэнэ. Тэгээд вангийн зарц нар хэчнээн хөөгөөд ерөөс гүйцэхгүй болохоор вангийн зарлаг ёсоор түүнийг ном сумаар харван гэмтээжээ. Саарал морь гэр лүүгээ амь чүлэн давхисаар гэрийнхээ гадна дөнгөж ирмэгцээ амь тавьжээ. Хайртай морио үхсэнийг хараад сүхээ гашуудахыг туйл болж халаглан гасалж байж гэнэ. Тэгээд саарал морио бодон бодон нулимс унагааж явсаар байтал нэгэн шөнө саарал морь нь зүүдэн нь орж ийнхүү өгүүлж гэнэ. Хайрт эзэн минь, та намайг өөрийн биеэсээ үүрд салгахгүйн тулд миний яс, шөрмөс, сүүлээр хөгжим хийгээрэй гэжээ. Тэгээд маргааш нь сүхээ саарал мориныхоо яс, шөрмөс, хялгасаар морин хуур зохиосон гэдэг юм.
Уншсан: 2426
Сэтгэгдэл бичих
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BUDDA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 70111922 утсаар хүлээн авна.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэлүүд Нийт: 1
Бусад цэс
This text will be replaced
Реклам, сурталчилгаа
РЕКЛАМ СУРТАЛЧИЛГАА
240 x 250px
2008-2015 © Будда.мн, Хөгжүүлэгч DzCMS