Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
Нүүр « Мэдээ, Мэдээлэл
Арван цагаан буян гэж юу вэ?
Арван цагаан буян гэж юу вэ?

Биеийн гурав- амь үл таслах, эс өгснийг үл авах, ариун явдлыг эрхэмлэх
Хэлний дөрөв- үнэнийг өгүүлэх,хов үл хэлэх,эелдэг зөөлөн байх, дэмий үл чалчих
Сэтгэлээ ханамжтай байлгах, өрөвч сэтгэл зөв үзэл зэрэг орно.

Хутагтын найман мөр
 
Зөв үзэл
Зөв ухаан
Зөв үг
Зөв үйл
Зөв амьдрал
Зөв хичээл зүтгэл
Зөв дурдал
Зөв самади
Зөв үзэл- Найман үзэл дотроо хамгийн чухал нь бусад долоон мөрийнхөө үндэс нь болдог. Арван хар нүглийн бурууг мэдэж үйлийн үрийг бодон явахыг хэлнэ.
Зөв ухаан- Хүнд зөв үзэл байвал юмны утга учрыг зөвөөр тунгаан бодож сурдаг.
Зөв үг- Зөвөөр ухаарч байвал аяндаа л хүнтэй харьцах харьцаанд чинь өөрчлөлт гарч зөөлөн эелдгээр ярьж сурна.
 Зөв үйл- Дээрх гурван замаар замнаж чадвал аль болох муу үйлээс зайлсхийж буяны үйлс рүү өөрөө л яваад орчихдог болно.
Зөв амьдрал- Зөвөөр үйлдээд хэвшчихвэл таны амьдрал тань бас зөв болдог.
Зөв хичээл- Амьдрал тань зөвширвөл гэгээрэл танд хол хүршгүй зүйл биш болж  гэгээрэхийн төлөө хичээж эхлэх болно.
Зөв дурдал- Зөвөөр хичээгээд ирвэл амьдрал тань гэрэл гэгээгээр дүүрч муу зүйл бодохоо болно. Мэдээж муу зүйл бодохгүй байгаа хүн муугаар ёрлосон яриа бас ярьдаггүй.
Зөв самади-\бясалгал\ хамгийн сүүлд зөвөөр төвлөрч, бясалгаж сурдаг. Эхэнд дурдсан долоон мөрийг дагаж чадаагүй хүн бясалгал хийн гэгээрэх гэдэг туйлын хэцүү бөгөөд бараг боломжгүй юм.

                                Эрдэнэт хүний биеийг олж төрөхийн гайхамшиг

 
Хүний биеийг олж төрөхийн гайхамшгийг бичихийн тулд сансар огторгуйн эх болсон зургаан зүйл амьтныг мэдэх хэрэгтэй. Зургаан зүйл хамаг амьтныг муу гурван төрөлтөн болон сайн гурван төрөлтөн гэж хоёр хуваана. Муу гуравт нь там, бирд, адгуус орно. Сайн гурван төрөлд хүн, асури \тэнгэр бус\, тэнгэр  гурав орно.
 
Муу гурван төрөл

 
Тамын төрөлтөн- Ерөнхийдөө тамын тухай бид харин сайн мэдэг гэж бодож байна. Тамд төрсөн амьтад тамын оронд зовлонгийн мууг эдэлдэг. Халуун хүйтэн нийлсэн 18 там байдаг. Хийсэн муу үйлийнхээ үрийг дуустал тэндээ тамлагдна.
 
Бирд – Бирд гэхээр мянга нэгэн шөнийн үлгэр дээр гардаг бирд биш шүү. Бирдийн төрөл аваад төрвөл өлсөж цангах хармын зовлон амсдаг. Том гэдэс ходоодтой, том биетэй боловч хоолой нь хялгас шиг нарийн болохоор маш ихээр өлсөж цангахын зовлон амсдаг. Бас ариун рашаан байсан ч бирдийн нүдэнд нус цэр гэх мэт бузар зүйл болж харагддаг. Ийм хоёр зүйл байдаг тул өлсөж цангахын туйл болтлоо зовдог.
 
Адгуус- Адгуусан төрөлтөн яаж зовдгийг бид байнга харж байдаг хүнд унуулна ачаа чирнэ арьсаар нь хувцас хүртэл хийдэг. Бие биендээ бариулна, хүн ч алж иднэ гээд л зовлон маш их.
 
Сайн гурван төрөл
 
Хүн- Хүн бас их зовлонтой түүнийг дээр дурдсан тул орхиё гэхдээ хүн сурч мэдэх ухаарах хамгийн их боломжтой.
 
Асури- Тэнгэр бус мөртлөө тэнгэрийн оронд амьдардаг. Маш их хүч чадалтай увдис чадал ч их гэвч хоорондоо байнга тэмцэж байлдаж байдаг амьтад гэж үздэг. Хоорондоо ба тэнгэр нартай тэмцээд буян хийж үл чадна.
 
Тэнгэр- Хүч чадал хязгаарлашгүй зөн совин ихтэй маш урт настай. Настай тэнгэрийн  орондоо байнгын жаргалтай байдаг. Гэхдээ бас зовлон бий тэнгэр урт насаа барахаар заавал тамд унадаг.  Учир нь хэтийн их жаргалдаа умбаад буян хийх зав байдаггүй.
 
Хүн төрөл
 

Эх болсон зургаан зүйл хамаг амьтны дундаас хүний төрөлтөн л бурханы хутаг олох хувьтай юм. Тамын амьтан зогсоо зайгүй зовож байдаг учир гэгээрч чадахгүй. Бирд өлсөх зовлондоо автаад бас л чаддаггүй. Адгуус ч мөн адил ярьж ойлгож чадахгүй зовлонтой. Асури хүнээс дээд төрөлтөн боловч дайтаж байлдаад бас завгүй. Тэнгэр хэт их жаргалдаа автаад гэгээрч чаддаггүй билээ. Хүн бол бурханы сургаалыг ухаарч ойлгох ухаантайн дээр тэнгэр асури хоёр шиг завгүй амьтан биш билээ. Тийм учраас хүний төрөл авсан энэ насандаа бурхан хутгийг авахаар хичээх хэрэгтэй юм. Хүний төрөл авах гэдэг нь маш их буяны үрээр бүтдэг бөгөөд зүүний үзүүрт асгасан арвайнаас нэг ширхэг нь тогтох лугаа адил гэсэн байдаг.

Уншсан: 2887
Сэтгэгдэл бичих
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BUDDA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 70111922 утсаар хүлээн авна.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэлүүд Нийт: 4
Бусад цэс
This text will be replaced
Реклам, сурталчилгаа
РЕКЛАМ СУРТАЛЧИЛГАА
240 x 250px
2008-2015 © Будда.мн, Хөгжүүлэгч DzCMS