Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
Нүүр « Үйлийн үр
Дүрст тэнгэрт төрж болох үйл, Дүрсгүй тэнгэрт төрж болох үйл ....
 ҮЙЛИЙН ҮРИЙН ЯЛГАЛЫГ НИЙТЭД ҮЗҮҮЛЭХ


Дүрст тэнгэрт төрж болох үйл
Дүрсгүй тэнгэрт төрж болох үйл .....

Анхдугаар Үйлийн үрийн агуулгыг нийтэд үзүүлэх нь:

Манаба хэмээгдэх бээр Ялж төгс нөгчсөнд ийн хэмээн өчсөн бөлгөө. “Амьтдад амгалан, зовлон тэргүүтэн олон байдал буй бөгөөс үйлийн байдал боловсрох алины тулд амьтан олон зүйл болов” хэмээсэнд Ялж төгс нөгчсөн бээр зарлиг болруун:
-    Үйлийн байдал ялгалыг үзүүлье. Машид сайтар сонсож, сэтгэлдээ баригтун. Би бээр номлосугай. Тэр нь энэ мэт. Амьтад нь урьд төрлийн үйлээс болсон” хэмээх тэргүүтнийг номлосон мэт хуваарь байгуулахуйд: Нас нь охор болдог үйл, Нас урт болох үйл, Өвчин элбэг болохын үйл, Өвчин цөөн болох үйл, Өнгө гоо бус болох үйл, Бие үзэсгэлэнт болох үйл, Хүч өчүүхэн болох үйл, Хүч их болох үйл, Язгуур доордын үйл, Язгуур өндрийн үйл, Эдлэл өчүүхний үйл, Эдлэл ихийн үйл, Билиг өчүүхний үйл, Билиг ихийн үйл, Тамд төрөхийн үйл……......... зэрэг  тавин нэгэн үйл бөлгөө.

      .............   өмнөхийг        http://budda.mn/news/1436.html       хаягаар үзнэ үү.........................................

21. Дүрст тэнгэрт төрж болох үйл аль хэмээвээс Арван буяны үйлийн мөрийг сайтар судлах бөгөөд машид тэгш агуулах хийгээд ялгавартай машид хэтэрхий лүгээ огоот төгс үйлдэх бөгөөд үйл тэр мэт нь Дүрст тэнгэрт төрөх болох үйл болой.

22. Дүрсгүй тэнгэрт төрөх болох үйл аль хэмээвээс “Дүрсгүйн тэгш орох дөрөв” болой.
   
23. Үйлдсэнд үл хураасан үйл аль хэмээвээс үйлдсэндээ гэмшиж хойшид үйлдэхгүй боосон болой.

24. Хураасанд үл үйлдсэн үйл аль буй хэмээвээс биеэр үл үйлдсэн хийгээд сэтгэлээр үйлдсэн бөгөөд үгээр ч “Үйлдсэн болой” хэмээн өгүүлсэн ч түүнийгээ үйлдээгүй болой.

25. Үйлдсэнд хураасан үйл нь үйл алиныг үйлдээд үл гэмшсэн ба үл цээрлэсэн хийгээд хойшид үл боосон болой.
   
26. Үйлдээгүй үл хураасан үйл нь санаанд  үйлдсэн, зүүдэнд үйлдсэн мэт болой.
   
27. Тамын нас огоот төгсгөх үйл нь тамын үйл үйлдээд түүндээ баясч хойшид үйлдэхээр амласан болой.
   
28. Тамын насны хагас төгсөх үйл нь тамын үйл үйлдээд гэмшсэн ч хойшид үйлдэхгүйг амласан болой.
   
29. Тамд төрсөн даруйд нас юүлэх үйл нь тамын үйл үйлдээд гэмшиж, хойшид үйлдэхгүйг амласан, хойно үл ерөөсөн, хойно машид гомдсон сэтгэл төрөх болой. Үлгэрлэвээс Мажида хаан мэт болой.

30. Магад төрөхүйд болох үйл нь үйл түүнийг үйлдсэнээс “Ийм нэрт нэгэнд төрөх болтугай” хэмээн бүрэн зориулсан болой. Үлгэрлэвээс: Хутагт Гадяа-яанад гуйланч эмгэн нэгэн бээр бадар аяга дүүрэн ус өргөснөөр “Тэнгэрт төрөх болтугай” хэмээн ерөөл тавьснаар тэнгэрт төрсөн мэт болой.

31. Магад үгүй төрж болох үйл нь үйл түүнийг үйлдээд “Ийм нэртэнд төрөх болтугай” хэмээн бүрэн үл зориулсан болой.
   
32. Орон бусдад боловсрох үйл нь орон бусдад амгалантай буюу амгалангүй боловсрох болой. Үлгэрлэвээс: Сартваахийн хөвгүүн Асрах тахилын өглөг хэмээгч нэгэн байжээ. Тэрээр “Далайгаас чандмань эрдэнэ авахаар явъя” хэмээн хэлэхэд эх нь үүдэндээ сууж хөлөөс нь барьж “Бүү явагтун” хэмээвээс тэрээр эхийн хэлэхийг сонсож яваагүй болой. Тэр мэт дөрөв дахин эхийн үгийг сонсож суув. Цаг бусад нэгэнд “Явсугай” хэмээн явахыг завдахад эх нь хөлөөс барьж үл явуулсанд тэр уурлаад эхийн толгой дээгүүр алхаад явж оджээ. Далайд оршин зорчиход нь их салхи босч онгоц нь эвдэрснээр бусад бүгдээр нас егүүтэж Тахилын өглөг нь далайн чанадад хүрсээд тулд цааш одвоос эхийн үгийг дөрвөн удаа сонсон үл явсаны  үр боловсролоор охин тэнгэр дөрөв, найм, арван зургаа, гучин хоёр нугууд бээр дараалан өргөл хүндлэлийг үйлдсэн бөгөөд түүнээс цааш одох үед эхийнхээ толгой дээгүүр алхсаны үр боловсролоор төмөр балгад тороор хүрээлэгдсэн Хэсэг бусаг тамд хүрч толгойд нь төмөр хүрд эргүүлснээр хэсэг бусаг зовлонг амссан мэт болой.

үргэлжлэл бий ...... 33. Урьд амгалантай хойно зовлонтой болох үйл
                                  
34. Урьд зовлонтой хойно амгалан болох үйл ....................................

Өгүүлрүүн:

    Ертөнц үүний амгалан зовлон
    Юу буй бүхэн ч урьдын үйлд харгалзах
    Ертөнц хойтын амгалан зовлон
    Юу буй бүхэн ч энэ насны үйлд харгалзах тул
    Үйлийн үрийг ёсчилон үзүүлэгч багш лугаа
    Уулзсан цаг эдүгээ Үйлийн үрийг авах орхиход
Үнэхээр тэвчих, авахыг ёсчлон үйлдэхгүй даруйн амгалангийн тулд
Өдөр шөнийн цагийг нөгцүүлэгч нь мунхаг бус юун аж.
Мунхагаар энэ насны амгалан зовлонгийн үйл аахар шаахрыг
Бүтээхэд бие амийг ч орхин чадах амуй за
Мэргэд бээр ашидын амгаланг бүтээхийн тулд Үйлийн үрийн
Авах, орхихыг ёсчлон үйлдэхэд юуг үл хичээх аж
Амар заяаны бодтой уг буян заримыг үл хураагаад
Муу заяаны бодтой уг хилэнц үрийг хэмжээгүй хурааж
Хэзээ нэг Үйлийн үр омтоггүй үнэний хүчээр
Үрийг эрхгүй амсах цагт аяа хөөрхий
Энэ насны амгалангаас тонилохын амгалан хүртэл ба
Энэ насны зовлонгоос Амулгүй тамын зовлон хүртэл
Амгалан зовлон хоёулыг сонгох эрх ирсэн цаг үүнд
Тэгшитгэн зохиохгүй урьдахыг сонгон зохиогтун, хэмээгч завсрын үеийн шүлэг болой.

                                                                                                       Эх сурвалж "Үйлийн үрийн тодорхой" толь"

Уншсан: 3402
Сэтгэгдэл бичих
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BUDDA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 70111922 утсаар хүлээн авна.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэлүүд Нийт: 2
Бусад цэс
This text will be replaced
Реклам, сурталчилгаа
РЕКЛАМ СУРТАЛЧИЛГАА
240 x 250px
2008-2015 © Будда.мн, Хөгжүүлэгч DzCMS