Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
Нүүр « Үйлийн үр
ХҮНД ТӨРЖ БОЛОХ ҮЙЛ, ХҮСЭЛТ ТЭНГЭР ТӨРЖ БОЛОХ ҮЙЛ

            ҮЙЛИЙН ҮРИЙН ЯЛГАЛЫГ НИЙТЭД ҮЗҮҮЛЭХ


Хүнд төрж болох үйл
Хүсэлт тэнгэрт төрж болох үйл

Анхдугаар Үйлийн үрийн агуулгыг нийтэд үзүүлэх нь:

Манаба хэмээгдэх бээр Ялж төгс нөгчсөнд ийн хэмээн өчсөн бөлгөө. “Амьтдад амгалан, зовлон тэргүүтэн олон байдал буй бөгөөс үйлийн байдал боловсрох алины тулд амьтан олон зүйл болов” хэмээсэнд Ялж төгс нөгчсөн бээр зарлиг болруун:

-    Үйлийн байдал ялгалыг үзүүлье. Машид сайтар сонсож, сэтгэлдээ баригтун. Би бээр номлосугай. Тэр нь энэ мэт. Амьтад нь урьд төрлийн үйлээс болсон” хэмээх тэргүүтнийг номлосон мэт хуваарь байгуулахуйд:

Нас нь охор болдог үйл, Нас урт болох үйл, Өвчин элбэг болохын үйл, Өвчин цөөн болох үйл, Өнгө гоо бус болох үйл, Бие үзэсгэлэнт болох үйл, Хүч өчүүхэн болох үйл, Хүч их болох үйл, Язгуур доордын үйл, Язгуур өндрийн үйл, Эдлэл өчүүхний үйл, Эдлэл ихийн үйл, Билиг өчүүхний үйл, Билиг ихийн үйл, Тамд төрөхийн үйл……......... зэрэг  тавин нэгэн үйл бөлгөө.

.............   өмнөхийг         http://budda.mn/news/1435.html       хаягаар үзнэ үү.........................................


19. Хүнд төрж болох үйл аль хэмээвээс амь таслах ба эс өгснийг авах ба хүслээр буруу алгасрах, биеийн үйл гурав хийгээд худал өгүүлэх, хов хэлэх, ширүүн үгс, чалчаа үг хэлний үйл дөрөв хийгээд бусдын эдлэлд тачаал үйлдэх, хорлох сэтгэл, буруу үзэл сэтгэлийн үйл гурав хийгээд арван нүглийн үйл эдгээрийг тэвчих бөгөөд арван буяны үйл нь хүнд төрөх болох үйл бөлгөө.

20. Хүсэлт тэнгэрт төрж болох үйл аль хэмээвээс Арван буяны үйлийн мөрөөс үл доройтсон бөгөөд сайтар судалсан бөгөөс Хүсэлт тэнгэрт төрж болох болой.
 
үргэлжлэл бий ...... 21. Дүрст тэнгэрт төрөх болох үйл22. Дүрсгүй тэнгэрт төрөх болох үйл .........

 
Өгүүлрүүн:

    Ертөнц үүний амгалан зовлон
    Юу буй бүхэн ч урьдын үйлд харгалзах
    Ертөнц хойтын амгалан зовлон
    Юу буй бүхэн ч энэ насны үйлд харгалзах тул
    Үйлийн үрийг ёсчилон үзүүлэгч багш лугаа
    Уулзсан цаг эдүгээ Үйлийн үрийг авах орхиход
Үнэхээр тэвчих, авахыг ёсчлон үйлдэхгүй даруйн амгалангийн тулд
Өдөр шөнийн цагийг нөгцүүлэгч нь мунхаг бус юун аж.
Мунхагаар энэ насны амгалан зовлонгийн үйл аахар шаахрыг
Бүтээхэд бие амийг ч орхин чадах амуй за
Мэргэд бээр ашидын амгаланг бүтээхийн тулд Үйлийн үрийн
Авах, орхихыг ёсчлон үйлдэхэд юуг үл хичээх аж
Амар заяаны бодтой уг буян заримыг үл хураагаад
Муу заяаны бодтой уг хилэнц үрийг хэмжээгүй хурааж
Хэзээ нэг Үйлийн үр омтоггүй үнэний хүчээр
Үрийг эрхгүй амсах цагт аяа хөөрхий
Энэ насны амгалангаас тонилохын амгалан хүртэл ба
Энэ насны зовлонгоос Амулгүй тамын зовлон хүртэл
Амгалан зовлон хоёулыг сонгох эрх ирсэн цаг үүнд
Тэгшитгэн зохиохгүй урьдахыг сонгон зохиогтун, хэмээгч завсрын үеийн шүлэг болой.

Эх сурвалж "Үйлийн үрийн тодорхой толь"
Уншсан: 5303
Сэтгэгдэл бичих
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BUDDA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 70111922 утсаар хүлээн авна.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэлүүд Нийт: 1
Бусад цэс
This text will be replaced
Реклам, сурталчилгаа
РЕКЛАМ СУРТАЛЧИЛГАА
240 x 250px
2008-2015 © Будда.мн, Хөгжүүлэгч DzCMS