Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
Нүүр « Үйлийн үр
Адгуусанд төрөх үйл, асурид төрж болох үйл
ҮЙЛИЙН ҮРИЙН ЯЛГАЛЫГ НИЙТЭД ҮЗҮҮЛЭХ 
/цуврал/

Адгуусанд төрөх үйл
асурид төрж болох үйл

Анхдугаар Үйлийн үрийн агуулгыг нийтэд үзүүлэх нь:

Манаба хэмээгдэх бээр Ялж төгс нөгчсөнд ийн хэмээн өчсөн бөлгөө. “Амьтдад амгалан, зовлон тэргүүтэн олон байдал буй бөгөөс үйлийн байдал боловсрох алины тулд амьтан олон зүйл болов” хэмээсэнд Ялж төгс нөгчсөн бээр зарлиг болруун:

Үйлийн байдал ялгалыг үзүүлье. Машид сайтар сонсож, сэтгэлдээ баригтун. Би бээр номлосугай. Тэр нь энэ мэт. Амьтад нь урьд төрлийн үйлээс болсон” хэмээх тэргүүтнийг номлосон мэт хуваарь байгуулахуйд: Нас нь охор болдог үйл, Нас урт болох үйл, Өвчин элбэг болохын үйл, Өвчин цөөн болох үйл, Өнгө гоо бус болох үйл, Бие үзэсгэлэнт болох үйл, Хүч өчүүхэн болох үйл, Хүч их болох үйл, Язгуур доордын үйл, Язгуур өндрийн үйл, Эдлэл өчүүхний үйл, Эдлэл ихийн үйл, Билиг өчүүхний үйл, Билиг ихийн үйл, Тамд төрөхийн үйл……......... зэрэг  тавин нэгэн үйл бөлгөө.

.............   өмнөхийг         http://budda.mn/news/1421.html       хаягаар үзнэ үү.........................................

17. Адгуусанд төрөх үйл аль хэмээвээс бие, хэл, сэтгэл гурвын гэм бага үйлдсэн гурав хийгээд тачаал, урин, мунхаг гурваар түйтгэрлэх үйл үйлдсэн гурав, эцэг эх ба тойн нарт ёс лугаа адилгүй өглөгийг үйлдсэн, адгуусанд төрөхийг ерөөсөн ба адгуусанд төрснийг элгэлсэн, бодисадва ерөөлийн хүчээр арсланд төрсөн, муу ам үйлдсний үйлээр бичинд төрсөн мэт арав нь адгуусанд төрөх болох үйл бөлгөө.

18. Асурид төрж болох үйл аль хэмээвээс биеэр мууг бага эдлэсэн, хэлээр мууг бага эдлэсэн, сэтгэлээр мууг бага эдлэсэн, омог ба ил омог хийгээд “Би болой” хэмээх омог ба өчүүхэн омог, буяны язгуурыг түүнд зориулах, билгийн үүднээс тачаал үйлдсэн, түүний үүднээс шагшаабадыг мууд үйлдсэн арав нь асурид төрөх болох үйл болой.

үргэлжлэл бий ........... 19. Хүнд төрж болох үйл, 20. Хүсэлт тэнгэрт төрж болох үйл .........
 
 
Өгүүлрүүн:
    Ертөнц үүний амгалан зовлон
    Юу буй бүхэн ч урьдын үйлд харгалзах
    Ертөнц хойтын амгалан зовлон
    Юу буй бүхэн ч энэ насны үйлд харгалзах тул
    Үйлийн үрийг ёсчилон үзүүлэгч багш лугаа
    Уулзсан цаг эдүгээ Үйлийн үрийг авах орхиход
Үнэхээр тэвчих, авахыг ёсчлон үйлдэхгүй даруйн амгалангийн тулд
Өдөр шөнийн цагийг нөгцүүлэгч нь мунхаг бус юун аж.
Мунхагаар энэ насны амгалан зовлонгийн үйл аахар шаахрыг
Бүтээхэд бие амийг ч орхин чадах амуй за
Мэргэд бээр ашидын амгаланг бүтээхийн тулд Үйлийн үрийн
Авах, орхихыг ёсчлон үйлдэхэд юуг үл хичээх аж
Амар заяаны бодтой уг буян заримыг үл хураагаад
Муу заяаны бодтой уг хилэнц үрийг хэмжээгүй хурааж
Хэзээ нэг Үйлийн үр омтоггүй үнэний хүчээр
Үрийг эрхгүй амсах цагт аяа хөөрхий
Энэ насны амгалангаас тонилохын амгалан хүртэл ба
Энэ насны зовлонгоос Амулгүй тамын зовлон хүртэл
Амгалан зовлон хоёулыг сонгох эрх ирсэн цаг үүнд
Тэгшитгэн зохиохгүй урьдахыг сонгон зохиогтун, хэмээгч завсрын үеийн шүлэг болой.
Уншсан: 1957
Сэтгэгдэл бичих
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BUDDA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 70111922 утсаар хүлээн авна.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэлүүд Нийт: 0
Бусад цэс
This text will be replaced
Реклам, сурталчилгаа
РЕКЛАМ СУРТАЛЧИЛГАА
240 x 250px
2008-2015 © Будда.мн, Хөгжүүлэгч DzCMS