Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
Нүүр « Зөвлөгөө
Чойжид Дагинын тууж: ДӨРВӨН ЗҮЙЛ
Мунхагийн харанхуйг гийгүүлэгч
билгийн зул оршвой.


Чойжид Дагинын тууж: ДӨРВӨН ЗҮЙЛ

Бас өрмөг дээлтэй нэгэн хүнийг авчирч Эрлэг номун хааны өмнө сөгтгөн асуусанд:

Түүний мэдүүлсэн нь: Хүний ертөнцийн оронд баян хүний хөвгүүн болж явсан билээ. Эцэх эх маань надад үлэмж хайртай тул сайн язгуурт хүний нэгэн гуа сайхан охиныг гуйж гэргий болгож өгөв. Бидэн хоёр эв эвдрэн салж тэр үед мал буян тэгш бүхий хонь мал хоёр зуугаадыг бид хоёрын харшлын хэрэгт зарж үрэв.

Бас эмийн төрхөмийн хоёр гэрийн хүмүүст өшөө хонзонгоор түймэр тавиад тэнд байсан бүх хүн далан таван бод сэлтийг шатааж алав. Түүний хойно эцэг эх маань надад бас нэгэн эхнэр авч өгсөнд ураг төрлүүд мал хөрөнгө нэмж урьдын адил баян болж жаргасан боловч хэрүүл шуугиан дэгдэж зарга заалхай хийж хэрцгийлсэн хийгээд урьд өмнө хүн мал түймэрлэж түлж хөнөөсөндөө хэд дахин тамд унах нүгэл хийлээ гэж үнэхээр гэмшин хэн тааралдсан лам мэргэдэд нүгэл хилэнцээ арилгахын аргыг айлдан соёрхохыг хүсэмжилвээс хэтэрхий их авшиг хөтөлбөр хэрэгтэй. Утгыг сайтар бясалгаваас нүгэл хилэнц чинь арилна гэв.

Бас зарим мэргэд хуврагууд бурхан, суварга, шүтээн бүтээгээд оройн дээдээр тахин шүтэж зул хүжийн хандивыг байнга өргөж нүгэл хилэнцээ сайтар наманчилваас нүгэл арилна гэв. Миний санаанд аль ч мэргэдийн сургаалыг ёсчлон дагаж шүтэж чадваас хийсэн олон нүгэл минь арилна хэмээн хэтэрхий сургаалын багшид мөргөж, хэмжээлшгүй их нүгэл хийснээ наманчлан залбирч адистай орнуудыг явганаар хэсэж, олон бурхан шүтээнд мөргөл эргэл хийж энд тэнд нилээд жил илүү явлаа.

Түүнээс нутагтаа харьж ирээд хутагт их бясалгагч ламаас авшиг хөтөлбөрийг хүртээд аглаг газарт очиж бясалгаж сууваа. Бас Арьяабалын "Нүгнай"-г зуун найм сахив. Бас маанийг найман сая уншив. Адистидтай Доржзодов хийгээд Дүншиг хоёрыг алтаар бүтээлгэж олон эд идээг өргөв. Хадны агуйд суусан номын онол бясалгал төгссөн нэгэн ламд тостой гурил тэргүүтнийг хэдэн жил өргөж нүглээ наманчлан ерөөл авав аа.

Хангал ганшиг нэгэн зуу уншуулж харамжинд нь морь, хайнаг, оюу торго өргөж хамаг нүглээ арилгахыг хүсэж мөргөсөнд хилэнц нүгэл арилаа болов уу хэмээн санана. Үнэн учир иймийг товчлон их номун хаан танаа өргөн мэдүүлье. Өтөл надад жаргал зовлон алин болохыг үнэнээр нигүүлсэн өршөөж үйлд! хэмээн мөргөсөнд:

Эрлэг номун хаан зарлиг болруун: - Хүчир муу үйл их хийсэн боловч хүчин төгөлдөр бүрдсэн сүжгээр хэмжиж хүчтэй буяныг сайтар үйлдэж ирсэн чинь хүн чиний гайхамшиг мөн болой!

Бие, хэл, сэтгэлээр үйлдсэн нүглээ наманчлан чин зориг, үнэн сүжгээр эргэл мөргөл хийж басхүү ном бурхан бүтээх тэргүүтэн бие бодитой буян үйлдэж нүглийг арилгаж ирсэн нь сайн болжээ. Эндээс хүний сайн төрлийг олж эрхэм бодийн мөрийг хичээвээс хойд төрлийн эцэст эрхбиш бурханы мөрийг олно.

Эдүгээ миний өмнөөс гарсан шар гэрлийн замыг алдалгүй даган явж эд мал, язгуур эрх ихтэй баялаг хүний төрлийг авагтун” хэмээн зарлиг болсонд:

Тэр хүн сүслэн мөргөөд ийн өгүүллээ: - Их хааны үнэхээр нигүүлсэнгүй хийгээд миний үнэнхүү сүсэг буяны хүчээр үлэмж сайн хүний төрлийг олоод үзүүлэгч гурван эрдэнийг даган төрөх болтугай! хэмээн ерөөл тавьж явахдаа "Цааш хүний ертөнцөд одогсод буй бөгөөс гэнэдэж нүгэл хилэнцийг үйлдэвч түүнээ гэмшин наманчилж буян сайн үйлдвээс өлзийтэй байна" хэмээн захиарай гээд баясан баярласаар явж одлоо.

УМ МА НИ БАД МЭ ХУМ  

Туужийн эхний хэсгийг ....... http://budda.mn/news/1409.html  ..... хаягаар үзнэ үү............

Үргэлжлэл бий: ................. Таван зүйл ......................

  www.budda.mn 2014 он
Уншсан: 1594
Сэтгэгдэл бичих
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BUDDA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 70111922 утсаар хүлээн авна.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэлүүд Нийт: 1
Бусад цэс
This text will be replaced
Реклам, сурталчилгаа
РЕКЛАМ СУРТАЛЧИЛГАА
240 x 250px
2008-2015 © Будда.мн, Хөгжүүлэгч DzCMS