Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
Нүүр « Зөвлөгөө
Чойжид Дагинын тууж: ГУРВАН ЗҮЙЛ
Мунхагийн харанхуйг гийгүүлэгч
билгийн зул оршвой.
 
Чойжид Дагинын тууж: ГУРВАН ЗҮЙЛ 

Бас эмийн манхаг үүрсэн нэгэн ламыг Эрлэг номун хааны өмнө авчирч сөгтгөн асуусанд:

Түүний мэдүүлсэн нь: “Хүний оронд алдартай сай эмч байлаа. Амьд байх цагт мал идээ маань нилээд их болсоон.

Алтаар Доржзодов бичүүлэв. Аялгаар сайн унших нэгэн ламыг залж нэг мянга уншуулсан ба бичсэн бичигчийн хамт тарган сарлагийн шар, үнээ хоёр, ахарын сайн эсгийн гурван алд, хоёр шуудай арвай буудайтай барьсан билээ.

Түүний дараа энэ хойтын буянд зориулан тэнцэлгүй гүнрэгийн лхог мянга уншуулж төгс сайн ерөөлийг тавьж хайнагийн шар хоёр, сарлагийн үхэр долоог сэтгэл  харамгүй өргөснөөс гадна сайн тарианы газар хоёр хэсгийг өргөвөө. Таяг мод бариад тэнэж ирсэн тарчиг ядуу гуйлганч явахад тавтай хооллож тухтай хонуулаад тааламжтай үгээр сэтгэлийг нь баясган гаргадаг байлаа.

Өглөө бүр Жамбал Санжид Базар Бидэрнаа хоёр дара эх тэргүүтнийг уншдаг байлаа. Ямар нэгэн өвчтөн хүнийг залахад ямбалж очихгүй хэмээн ихэрхэж байсангүй. Яршиг төвөг удаж барьц өргөл авъя гэсэнгүй. Юу байсан хүчит сайн эм тангаа хайр найргүй өгч явлаа. Атаа өшөөгөөр хорлохыг бодож аливаа эмийг хорын жороор буруу найруулсангүй. Авч идэхийн тулд олон нөхөд хуврагууд лугаа харшилсангүй. Орчлонд төрсөн хүний нүгэл буян холимог бүхий тул оногдсон малаасаа гаргуулж идсэн билээ. Одоо иймийн учир оройн дээд номун хаан миний нүгэл буяныг ялган айлд” хэмээсэнд:

Эрлэгийн түшмэд толь, дансаа үзээд: – "Хийсэн буян нь цөм үнэн байна. Харин нэг баян хүний хөвгүүн өвдөөд чамайг залжээ. Чи тэдний эд малд шунаж өвдсөн хөвгүүнд буруу эм өгч найман сарын турш өвчлүүлээд тэднийг өргөл барьцаа нэмэн өгч дуусахуйд ач тустай эмээ өгч эдгэрүүлсэн боловч мэдсээр байж эд малд шунахайран зориуд буруу эм өгсөн. Гэртээ хонь, үхэр нэг зуун далаадыг алуулж идсэн нүгэл байна” гээд урьдын ёсоор нүгэл буяны хар цагаан чулуу овоолж тоолж тэнсэн үзэхэд цагаан чулуу тоогоор илүүтэй авч хийсэн үйл хилэнц хар чулууны жин хүнд байжээ. Ингээд:

Эрлэг номун хаан зарлиг болруун: - "Аяа чи өргөл барьцад шунаагүй бол магад тэнгэр хүний сайн буяныг олон төрөх билээ. Гагцхүү шуналт нүгэл дийлсэн тул үүний аманд буцламтгай халуун ус цутга! Биенд нь мянган төмөр гадас шаа! Түүгээр энэ хүний нүгэл хөнгөрөхийн цагт тэгш сайн язгуур доор илгээе” хэмээхийн сацуу:

Эрлэгийн зардасууд хашгиралдан дайрч: - "Дэгээгээр дэгээдэн ал! Ал!" хэмээн одохуйд:

Тэр хүн: - "Хүний ертөнцөд одогсод бий бөгөөс буруу эмийг хүнд өгч өргөл барьцад бүү шунагтун хэмээн эмч оточ нарт захиарай. Тамын зовлон гэтлэшгүй их байдаг байна шүү!" хэмээн гасалсаар  одвой.
                
  УМ МА НИ БАД МЭ ХУМ

Туужийн эхний хэсгийг ............ http://budda.mn/news/1409.html  .......... хаягаар үзнэ үү......................................

Үргэлжлэл бий: ................. Дөрвөн зүйл ......................

  www.budda.mn 2014 он


Уншсан: 1336
Сэтгэгдэл бичих
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BUDDA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 70111922 утсаар хүлээн авна.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэлүүд Нийт: 0
Бусад цэс
This text will be replaced
Реклам, сурталчилгаа
РЕКЛАМ СУРТАЛЧИЛГАА
240 x 250px
2008-2015 © Будда.мн, Хөгжүүлэгч DzCMS