Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
Нүүр « Үйлийн үр
ТАМД ТӨРӨХ ҮЙЛ, БИРДЭД ТӨРӨХ ҮЙЛ
ҮЙЛИЙН ҮРИЙН ЯЛГАЛЫГ НИЙТЭД ҮЗҮҮЛЭХ 
/цуврал/

Тамд төрөх үйл, бирдэд төрөх үйл

Анхдугаар Үйлийн үрийн агуулгыг нийтэд үзүүлэх нь:

Манаба хэмээгдэх бээр Ялж төгс нөгчсөнд ийн хэмээн өчсөн бөлгөө. “Амьтдад амгалан, зовлон тэргүүтэн олон байдал буй бөгөөс үйлийн байдал боловсрох алины тулд амьтан олон зүйл болов” хэмээсэнд Ялж төгс нөгчсөн бээр зарлиг болруун:

-    Үйлийн байдал ялгалыг үзүүлье. Машид сайтар сонсож, сэтгэлдээ баригтун. Би бээр номлосугай. Тэр нь энэ мэт. Амьтад нь урьд төрлийн үйлээс болсон” хэмээх тэргүүтнийг номлосон мэт хуваарь байгуулахуйд:

Нас нь охор болдог үйл, Нас урт болох үйл, Өвчин элбэг болохын үйл, Өвчин цөөн болох үйл, Өнгө гоо бус болох үйл, Бие үзэсгэлэнт болох үйл, Хүч өчүүхэн болох үйл, Хүч их болох үйл, Язгуур доордын үйл, Язгуур өндрийн үйл, Эдлэл өчүүхний үйл, Эдлэл ихийн үйл, Билиг өчүүхний үйл, Билиг ихийн үйл, Тамд төрөхийн үйл……......... зэрэг  тавин нэгэн үйл бөлгөө.

.................... өмнөхийг       http://budda.mn/news/1418.html      хаягаар үзнэ үү........................................................................................

15. Тамд төрөх үйл аль хэмээвээс
биеийн гурван нүгэл- /1.амьтны амь таслах, 2.хулгай хийх, 3.буруу хурьцал/ -
ийг ихэд эдлэсэн, хэлний дөрвөн нүгэл- /1.худлаа ярих, 2.хов ярих, 3.ширүүн үг хэлэх, 4.дэмий чалчих/-ийг ихэд эдлэсэн, сэтгэлийн гурван нүгэл- /1.хорлох сэтгэл, 2.хомхой сэтгэл, 3.буруу үзэл/-ийг ихэд  эдэлсэн, ачтанд ачийг үл хариулсан, завсаргүй үйлийг үйлдсэн, лам багш ба шагшаабад төгс нарт хоч өгсөн, гаслан өнөд болсонд муушаан хэлсэн, хүслээр бурууд эдлүүлсэн, бусдын тус амгаланг үгүй болгосон, тачаал, урин, мунхаг гурав аль болохын хүч машид их арав нь тамд төрөх үйл бөлгөө.

16. Бирдэд төрөх үйл аль хэмээвээс
бие, хэл, сэтгэл гурвын гэм дундаж эдлэсэн гурав ба хүслээр буруу амьдарсан, харам их өглөг үл өгсөн, өглөгт зэтгэр үйлдсэн, эдэд тачааж үхсэн, өлсөж ундаассаар үхсэн, уригнасаар үхсэн, хүсэлд тачаасаар үхсэн арав нь бирдэд төрөх үйл бөлгөө.

үргэлжлэл бий ...........17. Адгуусанд төрөх үйл, 18.Асурид төрж болох үйл .................

Өгүүлрүүн:

    Ертөнц үүний амгалан зовлон
    Юу буй бүхэн ч урьдын үйлд харгалзах
    Ертөнц хойтын амгалан зовлон
    Юу буй бүхэн ч энэ насны үйлд харгалзах тул
    Үйлийн үрийг ёсчилон үзүүлэгч багш лугаа
    Уулзсан цаг эдүгээ Үйлийн үрийг авах орхиход
Үнэхээр тэвчих, авахыг ёсчлон үйлдэхгүй даруйн амгалангийн тулд
Өдөр шөнийн цагийг нөгцүүлэгч нь мунхаг бус юун аж.
Мунхагаар энэ насны амгалан зовлонгийн үйл аахар шаахрыг
Бүтээхэд бие амийг ч орхин чадах амуй за
Мэргэд бээр ашидын амгаланг бүтээхийн тулд Үйлийн үрийн
Авах, орхихыг ёсчлон үйлдэхэд юуг үл хичээх аж
Амар заяаны бодтой уг буян заримыг үл хураагаад
Муу заяаны бодтой уг хилэнц үрийг хэмжээгүй хурааж
Хэзээ нэг Үйлийн үр омтоггүй үнэний хүчээр
Үрийг эрхгүй амсах цагт аяа хөөрхий
Энэ насны амгалангаас тонилохын амгалан хүртэл ба
Энэ насны зовлонгоос Амулгүй тамын зовлон хүртэл
Амгалан зовлон хоёулыг сонгох эрх ирсэн цаг үүнд
Тэгшитгэн зохиохгүй урьдахыг сонгон зохиогтун, хэмээгч завсрын үеийн шүлэг болой.

  Эх сурвалж  "Үйлийн үрийн тодорхой толь"



Уншсан: 2617
Сэтгэгдэл бичих
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BUDDA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 70111922 утсаар хүлээн авна.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэлүүд Нийт: 0
Бусад цэс
This text will be replaced
Реклам, сурталчилгаа
РЕКЛАМ СУРТАЛЧИЛГАА
240 x 250px
2008-2015 © Будда.мн, Хөгжүүлэгч DzCMS