Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
Нүүр « Зурхай
Зулын гэрлээр шинжихүй

  • Айлзан шатваас ариун урт наслах, сайн нэр нэмэх
  • Мухар моголцог цагаан шатваас ариун урт наслах
  • Мухар цагаан цэцэг мэт шатваас нас буян тогтох
  • Үзүүр цагаан, хязгаар улаан шатваас сүсэг бишрэл дэлгэрэх
  • Дөл нь хоёр үзүүртэй шатваас хүсэл бүтэх
  • Гэрэлгүй, их утаатай, жалав жалав гэж шатваас буртаг хилэнц,дээрэм болох
  • Шаржигнаж шатваас дайсан ад өдөж, эд ховор хомс болох

  • Гэрэлгүй тасархай шатваас дайсан үтэр ирэх
  • Гэрэлгүй эхний үзүүр мэт хэлбэртэй шатаж хар үнс их болбоос,
  • өвчнөөр хүн үхэх, амин ахар болох
  • Гялав гялав гэж шатваас сэтгэл санаагаар зовох, хүн гэнэт үхэх вий
  • гэсэн нь буй.
  • Учиргүй дүрэлзэн бөхвөөс үхэл, гай гамшиг учрах
  • Гол нь цэцэглэж, удаан бадарваас эзэндээ ээлтэй
  • Үүр цайтал бадарваас таван өдөр баярлах
  • Цэцэг нь гадагшаа зүглэвээс их хүнээс бичиг захиа ирэх
  •  
  • Долоо хоногийн турш энэ лугаа нэгэн адил асваас ноёд түшмэдэд
  •  
  • зэрэг хэргэм, эгэл иргэдэд буян хишиг нэмэх
  • Дөл нь хоёр хагаран асваас их баяр хөөр болох, хэргэм зэрэг нэмэх
  • Цэцэг нь эрчлэн унтарваас, гэрийн эзэн хол юманд явах
  • Цэцэг нь буурцаглаж байвал, архи дарс болон манлай бүхэн үл тасрах
  • Цэцэг нь олон давхарлан асваас, зэрэг дэвших
  • Цэцэг нь өндөр байвал, алс холоос анир чимээ сонсох зэргээр шинждэг.
Эх сурвалж:www.budda.mn

Уншсан: 2788
Сэтгэгдэл бичих
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BUDDA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 70111922 утсаар хүлээн авна.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэлүүд Нийт: 0
Бусад цэс
This text will be replaced
Реклам, сурталчилгаа
РЕКЛАМ СУРТАЛЧИЛГАА
240 x 250px
2008-2015 © Будда.мн, Хөгжүүлэгч DzCMS